Гар утаснаасаа шүүхийн мэдээллийг аваарай
2015-01-26

Шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод нээлттэй байлгах, эрдэмтэн багш судлаач, хуульчдад судалгааны ажил хийх, оюутан сурагчдад гарын авлага болгох, хуулийг нэг мөр, зөв хэрэглэх, жишиг тогтоох зорилгоор шүүхийн шийдвэрийн цахим санг олон нийтэд нээлттэй ажиллуулж байгаа. Цахим санд өдөрт дунджаар 7000-8000 хүн тогтмол хандаж шүүхийн шийдвэр болон бусад мэдээллийг авдаг байна.

б

Харин Шүүхийн ерөнхий зөвлөлөөс АНУ-ын Азийн сангийн "Засаглал ил тод байдлыг дэмжих" төслийн санхүүжилтээр иргэд, олон нийтэд чиглэсэн шүүхийн цахим сан /www.shuukh.mn/-гийн хэрэглэгээг нэмэгдүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор улсын хэмжээнд хамийн баялаг /том/ өгөгдлийн сан бүхий бүх төрлийн таблет, ухаалаг гар утсанд тохирох аппликейшн хувилбарыг боловсруулсан.

ы

Үүнийг интернет дэлгүүрт байршуулсанаар иргэд үнэгүй татан авч, шүүхийн шийдвэр болон бусад шаардлагатай мэдээ, мэдээллийг гар утаснаасаа хялбар аргаар, хурдан хугацаанд авах боломж өнөөдрөөс нээгдлээ. Ингэснээр шүүхийн шийдвэрийг хөдөө орон нутгийн хэрэглэгчдэд хүргэх боломжийг бүрдүүлж буй юм. мөн шинээр нэмэгдсэн шийдвэрүүдийн тоогоор алерт өгөх, шүүхүүдийн байршлыг "google map" дээр үзүүлэн хэргийн харъяалал, утас факс, и-мэйл, цахим хуудас, улсын тэмдэгтийн хураамж, нэхэмжлэлийн загвар гэх мэт мэдээллээр баяжуулж, шүүхэд хандах иргэдийн цаг хугацааг хэмнэн шүүхийн мэдээлэл лавлагааны ачааллыг тодорхой хэмжээнд бууруулах боломжтой боллоо.

б

"Shuukh" аппликейшн нь Android 2.1 буюу түүнээс хойших систем бүхий бүх төрлийн Samsung, LG, HTC утас болон таблет болон IOS 6.0 буюу түүнээс хойших систем бүхий бүх төрлийн IPhone утас болон IРad системүүдтэй бүх төрлийн гар утас, таблетуудад сууж, ажиллах юм байна.

б

"Shuukh" аппликейшныг доорх зааврын дагуу татаж авна уу.

б

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин