“By The Sea” ирэх сард нээлтээ хийнэ
2015-01-29

Холливуудын нэрт жүжигчин Брэд Питт, Анжелина Жолигийн дэлгэцийн хоёр дахь бүтээл “By The Sea” кино ирэх сарын 14-нд нээлтээ хийхээр болжээ. Энэ тухай Жоли твиттертээ “Үзэгчдээ түр хүлээгээрэй. “By The Sea” кино нээлтээ хийхэд хэдхэн хоног үлдлээ” гэж жиргэжээ. Жоли “Unbroken”киноноос гадна “By The Sea” киног найруулсан юм. Киноны зураг авалт Сидней болон Малта аралд хийгдсэн билээ. Брэд “Энэ кино жинхэнэ хайр, үнэнч сэтгэлийн тухай өгүүлэх болно. Эхнэртэйгээ хамтран тоглох таатай байлаа. Чамдаа хайртай шүү” гэж жиргэсэн байна. Киноны багахан хэсэгт тэдний бага охин Вивиние дүр бүтээжээ. Тэрбээр ээжийнхээ хамтаар “Maleficent” кинонд тоглож байсан юм. Брэд, Жоли нар 2005 онд дэлгэцнээ гарсан “Ноён, хатагтай Смит” кинонд тоглож, удалгүй хамтран амьдрах болсон юм. Тэд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Италид нууцаар хуримласан билээ.   Б.Дэлгэрцэцэг  
Shuud.mn
Сонин хачин