Өмнөговьд цахилгаан станц барих гэрээ байгуулжээ
2015-01-30

 2 х 135 МВт цахилгаан станц байгуулах гэрээнд “МАК Энержи” ХХК , БНХАУ-ын “Харбины эрчим хүчний олон улсын компани"-ийн төлөөлөл БНХАУ дахь  Монгол улсын элчин сайдын яаманд гарын үсэг зуржээ. Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд  бүрэн эрхт элчин сайд Ц.Сүхбаатар, Худалдаа эдийн засгийн зөвлөх Б.Хүрэнбаатар “Монголын алт” компанийн Ерөнхийлөгч Б.Нямтайшир, БНХАУ-ын “Харбины эрчим хүчний олон улсын инженеринг компани”-ийн ТУЗ-ийн дарга, ерөнхийлөгч Гуо Уи нар оролцжээ.  Өмнөговь аймгийн  Нарийнсухайтын нүүрсний уурхайг түшиглэн байгуулах энэхүү цахилгаан станц ашиглалтад орсноор  орон нутгийг эрчим хүчээр найдвартай хангах, уурхайн хүчин чадал, нүүрсний экспорт нэмэгдэх аж. Мөн Оюутолгой, Цагаансуварга, Тавантолгой зэрэг уул уурхайн томоохон үйлдвэрүүдийн хэрэгцээг хангах нэмэлт эх үүсвэр болох юм.

 х Энэхүү төслийг хэрэгжүүлэх тухай санамж бичгийг БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад айлчлал хийх үеэр байгуулжээ.

Shuud.mn
Сонин хачин
werty:
neg moson tomhon uym barichval, nurs bish tsahilgan uragshin zarah uymdaa.
2015-02-09
олон ардчилал:
станц барьж байвал үйлдвэр хөгжих эх үүсвэр.
2015-01-30