Усны үнэ нэмэгдэнэ
2015-01-30

Дархан-Уул аймгийн Дархан-Ус суваг Орон нутгийн өмчит үйлдвэрийн газраас Дархан хотын орон сууцны айл өрх, аж ахуйн нэгжүүдэд нийлүүлж байгаа цэвэр ус, татан зайлуулж байгаа бохир усны үнийг нэмжээ. Энэ талаар тус аймгийн Дархан-Ус суваг ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбаяр “Өнгөрсөн оны аравдугаар сарын 25-ны өдрийн “Хот суурин усан хангамжийн ашиглалт, ариутгах татуургын үйлчилгээг зохицуулах зөвлөл”-өөс Дархан хотын орон сууцны айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын цэвэр усны үнэ тариф болон бохир усыг татан зайлуулах үнэ тарифт өөрчлөлт орууллаа. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд үнэ тариф нь огт хөндөгдөөгүй явж ирсэн. Өнөөдөр манай Дархан-Ус суваг компанийн маань олборлож байгаа метр куб усны өөрийн өртөг нь 1300-1400 төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа. Харин гэр хорооллын айлуудад түгээж байгаа усны үнэд өөрчлөлт ороогүй. Орон сууцны айлууд нэг литр усыг 65 мөнгөөр авч байсан бол одоо 78 мөнгөөр авч байхаар болсон нь 18-20 хувь нэмэгдсэн гэсэн үг. Бохир усыг өмнө нь 70 мөнгөөр татан зайлуулж байсан бол одоо 85 мөнгө болсон. Аж ахуйн нэгж байгууллагуудын хувьд хуучин нэг төгрөг байсан бол одоо 1,3 төгрөг болж нэмлээ. Энэ удаагийн өөрчлөлт орсон бас нэг шинэ гэж хэлж болохоор төлбөр бол орон сууцны айл өрх, аж ахуйн нэгжүүдийн инженерийн шугам сүлжээнд холбогдсон тоног төхөөрөмжүүдэд суурь хураамж авахаар болж орон сууцны айл өрх тус бүрт хоёр мянган төгрөг, аж ахуйн нэгжид гурван мянгаас дээш төгрөгөөр тогтоож өгсөн. Үүнийг сар тутам ус хэрэглэсэн ч эс хэрэглэсэн ч төлнө гэсэн үг” хэмээн ярьжээ.

Нэмэгдлүүд нь ирэх хоёрдугаар сарын нэгнээс мөрдөгдөж эхлэх юм байна.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
zochin:
usni vnig nemj bolno.us gvij bui shugam hooloigoo injneriin shugama solisni daraa ni vnee nemchih.darhanchuud bid yamar bohir us uuj baigaag neg shinjilj vzeech ee.bid mash bohir us hereglej bga shv.ene vnen shv
2015-01-31
saruul :
bvh ym nemegdeed bhiin amidrah hetsvv bn
2015-01-31
saruul:
ieee burhan min yaaj amidrah we
2015-01-31
ганбаа:
ус, эрчим хүч нь бидний амин чухал хэрэгцээ. дэд бүтэц биш амин чухал салбар юм. үнэ тарифыг нь улс төрөөс хамааралтайгаар барина гэдэг бол тасралтгүй, найдвартай хангах боломжийг нь үгүй хийнэ л гэсэн үг.
2015-01-30
баагий:
дарханы ус сувгийн дарга жилд 2_оос доошгүй япон улсруу зугаалдаг байж энд байгаа ажлаа мэддэг юм шиг чалчжээ. хэний ямар мөнгөөр явдагаа мэддэг болов уу.саяхан төрийн өмчийг зарах гээд чадаагүй.удахгүй япон явна гэсэн
2015-01-30