Б.Батцэнгэл: Улсын дархлаажилт нь соёл урлаг
2015-02-03

Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэлтэй ярилцлаа.


-Өнгөрсөн арванхоёрдугаар сард БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймгийн Манжуур хотноо олон улсын цас мөсний баяр болон Монгол, Орос, Хятад улсын гоо бүсгүй шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээн болсон. Энэ үеэр тус хотод Улаанбаатарын соёлын төвийг нээх талаар яригдсан гэсэн. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-За, тэгье. БНХАУ-ын Хөлөнбуйр аймгийн Манжуур хотод “Монголын соёлын төв”-ийг нээх хүсэлт ирсэн. Үүнийг бид албан ёсоор гадаад харилцааныхаа хэлтэст уламжилан хүлээж байна. Манжуур буюу Хөлөнбуйр аймгийн иргэдийн хувьд манай улс руу аялах ихээхэн сонирхолтой байгаа болохоор Улаанбаатарын соёлын төвийг нээх хэрэгцээ байгаа юм. Энэхүү төвийг нээснээр аялал жуучлалын зорилгоор Монголын соёл урлагийг сурталчилах боломжтой. Өөрөөр хэлбэл, тус хотын иргэдийг Монголд ирүүлэх гол хөшүүрэг болно гэж үзэж байгаа. 



-Улаанбаатарын соёлын төвийг барьж байгуулах санхүүжилтийг хэрхэн шийдэх вэ. Мэдээж тодорхой хэмжээний хөрөнгө орох байх?

-Нийслэлийн гадаад харилцааны хэлтсээс бидэнд албан ёсоор энэхүү ажлыг зохион байгуулах зөвшөөрөл олговол үүнийг хийнэ. Гол санаачлагч нь Халиарт суугаа Монголын консул Д.Ганболд гэж хүн. Тэрээр урсгал зардлыг Хөлөнбуйрын аялал жуулчлалын компаниудаас гаргая, үндсэн мэдээллүүдийг Нийслэлийн Соёл урлагийн газар гарган хамтарч ажиллаач гэсэн. Хөлөнбуйрт томоохон ажил зохион байгуулах алба гэж байдаг. Тус алба нь саяхан болсон Манжуурын миссийн тэмцээн, цасны баярыг зохион байгуулсан. Тэр албанаас оффис гаргаж өгье гэсэн. Мөн Манжуурын намын хороооны дарга энэ ажлыг 2015 оны эхний хагаст хийе гэдэг чиглэл өгөн Хөлөнбуйрын Гадаад харилцааны дарга нь гардан зохион байгуулах тохиролцоотой байгаа. Ер нь бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх “Найрсаг Улаанбаатар” төслийн үндсэн зорилгод нийцэж байгаа том ажил болж байгаа.



-Манжуур хот хойд талаараа Оростой, баруун талаараа Монгол улстай хил залгаа оршиж байгаа учраас газар зүйн хувьд ихээхэн давуу талтай байх?

-Манжуур бол хамгийн том хуурай боомт. Тэр утгаараа ОХУ руу  гарч байгаа нийт бараа бүтээгдэхүүний 60 хувь нь Манжуураар дамжиж гардаг учраас тэнд өөр эрх ашиг байгаа. Харин монголын хувьд Хөлөнбуйрын Өвөрмонголчууд монголын аялал жуулчлалыг нэлээд сонирхдог. Тэр ч утгаараа Хөлөнбуйрын аялал жуулчлалын компаниуд ч энэ ажлыг эхлүүлэх сонирхолтой байгаа.  Гол нь манай “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрт тусгагдсан нэг зорилт болохоор групп визний эрх зүйн нөхцөлийг нээх том ажил байгаа. Хэрвээ энэ эрх зүйн нөхцөл нь нээгдэх юм бол заавал монголын виз авахгүйгээр групп аялалын эрхүүдийг өгвөл тэдний компаниуд ажиллахад амар болно. 



-Тус улсын иргэд гадаад руу аялахад амаргүй байдаг хэрэг үү?

-БНХАУ-ын иргэд гадаад руу аялахад төр засгаас нь нэлээд өндөр шаардлага тавьдаг юм билээ. Аялахын тулд иргэд нь барьцаа тавин тангараг өргөн нарийн дүрэмтэйгээр ирдэг. Өөрөөр хэлбэл маш том амлалттай явдаг гэж ойлгож болно. БНХАУ-ын иргэд Улаанбаатарт яах гэж ирдэг вэ гэхээр нэгдүгээрт үнэтэй дэлгүүрээс бараа худалдаж авах, хоёрдугаарт соёл урлагтай танилцах юм.



-Саяхан Тайваньд Улаанбаатар хотын соёлын өдрүүд болсон. Энэ талаар сонирхуулахгүй юу?

-Анх удаа бид Тайваньд Улаанбаатарын соёлын өдрүүдээ хийлээ. Тайваньд байдаг Улаанбаатар хотын худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газар, Вандана хийдийн хамба лам, яруу найрагч И-Си тэргүүтэй хамт олны санаачлагаар бүтэн жилийн турш хөөцөлдөн Хуалень болон Тайпэй хотод “Улаанбаатарын соёлын өдрүүд”-ийг хийсэн. Энэхүү ажиллагаанд  Улаанбаатар чуулгын 25 уран бүтээлч мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэсэн тоглолтоо хүргэсэн. Мөн сонгодог урлагийн төлөөлөл болсон ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга, Ц.Арюуна нар оролцсон. Энэхүү бүрэлдэхүүнийг НЗДТГ-ын Нийгмийн хөгжил, бодлогын хэлтсийн дарга М.Отгонбаяр ахлаж ажилласан. Мөн НИТХ-ын төлөөлөгч, НЗД-ын эдийн засгийн зөвлөх Ц.Алтанцэцэг нар ажилласан.  



-Тайванийн иргэд “Улаанбаатарын соёлын өдрүүд”-ийг хэрхэн хүлээж авав?

-Тэд Монголын соёл урлагийг ихэд  шагшин хүлээж авсан.  



-Нийслэлийн Соёл урлагийн газраас энэ жил хийхээр төлөвлөсөн ямар ажлууд байгаа вэ?

-“Найрсаг Улаанбаатар” соёл урлагийн дэд хөтөлбөр үндсэндээ батлагдсан. Одоогоор ажлын хэсгийн захирамж гарахыг хүлээж байна. Түүний дараа олон нийтэд хэвлэлийн бага хурал зарлан мэдээллээ түгээнэ. Энэ ажлын хүрээнд аялал жуулчлалын компаниудад ерөнхий мэдээллүүдээ хүргүүлсэн байгаа. “Найрсаг  Улаанбаатар” хөтөлбөрийн гүйцэтгэлийг анх удаа төрийн болон төрийн бус байгууллага, хувийн аж ахуйн нэгжүүдийн дунд нээлттэй сонгон шалгаруулалтаар зарласан. Хэн хамгийн сайн уран сайхны найруулага, концевц, тоног, төхөөрөмжийн менежментийг хийж чадна тэд энэхүү төслийн хүрээнд ажиллах боломжийг бүрдүүлж байгаа. Ингэснээр өрсөлдөөн бий болно. Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой хөтөлбөр учраас энэ төслийн үндсэн арга хэмжээ ирэх зургаадугаар сард эхэлнэ. Монголд ирдэг жуулчдын дундаж тоо жил бүр 500 мянга  орчим байдаг. Гэтэл Манжуур хот жилдээ 6 сая, Эрээн хот 4 сая жуулчин хүлээж авдаг гэхээр улсын нийслэлийн маань жуулчин хүлээж авдаг тоо хэтэрхий хангалтгүй байгаа юм.


Бид соёл урлагийн бодлогыг зөв барьж явах юм бол энэ нь хүний хөгжлийн асуудлыг гол шийддэг үндсэн дэд бүтэц нь юм. Ер нь балет, концерт, драмын жүжиг үзээд байгаа хүн гудамжинд гараад шүлсээ хаяад соёлгүй байдал гаргаад байхгүй хэмжээнд очдог. Түүгээрээ соёл урлаг бол улсын дархлаажилт юм. Аль ч улсын аль ч нийгэмд хамгийн чухал байдаг зүйл  нь соёл урлаг. Баруунд эдийн засаг хүндэрлээ гэж үзэхэд оролдож болдоггүй нэг салбар нь соёл урлаг. Энэ нь өөрөө нийгмийн тогтвортой байдлыг хангаж байдаг. Манайд бол харин эсрэгээрээ эдийн засаг хүндрэхэд хамгийн  түрүүнд тэвчиж болох салбарыг соёл урлаг гээд байгаа шүү дээ.



Г.Даша

Shuud.mn
Сонин хачин
ganaa:
mash daruuhan bolomjiin haritsaatai, hoosongui zaluu bnlee. sain ajillaj bgaa. amjilt husie duudee.
2015-02-04
suhee:
мундаг байна өө.амжилт хүсье.угаасаа ч сайн менежер шүү дээ.
2015-02-03
aa*d bgarai:
zaaaa bitgiiii aash zail zugeer
2015-02-03
reus:
quiza p.i.z.d.a.a zailaa
2015-02-03
зочин:
зальтай * шдээ ганц авах юм нь цэвэр монгол юмдаа
2015-02-03
зочин:
мундаг уран бүтээлч, яадварлаг менежэр залуу даа. амжилт хүсье.
2015-02-03