Завханы нэг иргэн сураггүй алга болжээ
2015-02-04

Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн Нэгдүгээр гудамжинд оршин суугч, 23 настай, эрэгтэй Б гэгч 2015 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 22:00 цагийн орчим  тус сумын Жинст багийн нутаг “Уран байгаль” зочид буудлаас гэр рүүгээ яваад сураггүй болжээ. Энэ талаарх мэдээллийг 2015 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр хүлээн авсан тус аймгийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, орон нутгийн иргэд одоогоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа аж.

Shuud.mn
Сонин хачин