ШӨХТГ-ын зөвшөөрлөөр үнэд өөрчлөлт оруулна
2015-02-09

ШӨХТГ-ын даргын баталсан 2015.01.23-ны 5/1 тоот удирдамжийн дагуу цахилгаан, дулааны эрчим хүчний үнэ тарифыг нэмэгдүүлсэн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг судлан, хянан шалгах зорилго бүхий ажлын хэсэг байгуулагдан судалгаа, хяналт шалгалт хийж буй. Уг судалгаа, хяналт шалгалтын ажлын хүрээнд Эрчим хүчний зохицуулах хороо болон ШӨХТГ-ын удирдлагууд уулзалт хийжээ. Тэд эрчим хүчний өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчин болон төрийн байгууллагуудын уялдаа холбоог нэгтгэх тухай ойлголтонд хүрсэн байна. Ингэснээр Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгаан, дулааны үнэ тарифт өөрчлөлт оруулахдаа хуульд заасны дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас зөвшөөрөл авч байж шийдвэр гаргаж байхаар болжээ.

Shuud.mn
Сонин хачин
odnoo:
buulgaj chadaagui bol yundaa uulzdag bnaaaa
2015-02-09
саран:
тэгээд буцаж унэ буулгасан уу
2015-02-09