Оюутнууд эсэргүүцлээ өвөрмөцөөр илэрхийлжээ
2015-02-09

Сонгуулийн нээлттэй эрхийн төлөө тэмцэж буй Хонконгийн оюутнууд эсэргүүцлээ өвөрмөц аргаар илэрхийлж эхэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тун удахгүй Хятадын цагаан сарын баяр болохтой холбогдуулан оюутнууд захирагч Лин Чун Иенийн зурагтай ариун цэврийн цаас, амны цаасыг дэлгүүрүүдээр борлуулж эхэлжээ. Тэд Хонконгийг Бээжингээс хараат бус байхыг дэмжиж байгаа бол дээрх цаасуудыг худалдан авахыг иргэддээ уриалсан байна.

1

Хонконгийн 100 гаруй дэлгүүрээр дээрх бүтээгдэхүүн зарагдаж эхэлжээ. Өчигдөр тус улсын цагдаа нар 4000 гаруй ариун цэврийн цаасыг хураан авч, шатаасан тухай Оюутны холбооны тэргүүн Алекс Чоу блогтоо бичжээ.

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн оюутнууд дахин жагсч эхэлсэн юм. Оюутнууд захирагчийн ордон болон Монконг гудамжинд суулт зарласан хэвээр байгаа билээ.  Цагдаа нар оюутнуудыг тараахын тулд даралттай ус ашигласан гэж гэрчүүд мэдээлж байна. Захирагч Лин Чун Иен цагаан сараас өмнө оюутнуудыг тарахгүй бол их баривчилгаа эхлүүлэхээ сануулаад буй юм.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин