Донецкийн тулаанд иргэд хохирч байна
2015-02-11

Украины зүүн хязгаарын Донецк мужид тулаан үргэлжилсээр байгааг НҮБ мэдээллээ. Өчигдөр тус мужид зургаан хүн амиа алдаж, 21 шархтсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. “Амиа алдсан хүмүүс бүгдээрээ мужийн оршин суугчид” гэж “Бүгд Найрамдах Донецк улс”-ын Батлан хамгаалахын сайд Игорь Стрелков мэдэгджээ. Донецк мужид тулалдаж буй армийнхан болон салан тусгаарлагчид ялалт байгуулахын тулд энгийн иргэдийг хохироож эхэлсэн гэж НҮБ-аас мэдэгдсэн байна. Тус мужийн оршин суугч Александра гэгч “Ukraine post” сонинд “Салан тусгаарлагчид ард түмэнгүй Донецк улсыг байгуулахыг зорьж байна. Миний нөхөр болон дүү минь салан тусгаарлагчдын гарт амиа алдсан” гэж ярьжээ. Харин өөр оршин суугч “Армийнхан гэнэт гэрт маань дайраад ороод ирсэн. Нөхөр бид хоёрт байсан бүх бэлэн мөнгийг аваад явцгаасан. Үнэнийг хэлэхэд армийнхан, салан тусгаарлагчдын алинд нь ч итгэхээ мэдэхгүй байна” гэжээ.

1

Өнгөрсөн долоо хоногт тус мужид 19 хүн амиа алдсан юм. Амиа алдсан хүмүүсийн тоо эрчимтэй нэмэгдэж буйгаас болж Германы Канцлер Ангила Меркел, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд нар Киевт гэнэтийн айлчлал хийж, Ерөнхийлөгч Петр Порошенкотой уулзсан билээ. Канцлер армийнхан болон салан тусгаарлагчдыг харилцан гал зэвсгээсээ татгалзахгүй бол Украинд туслалцаа үзүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн юм. Тэрбээр мөн Москва болон Вашингтонд айлчилж Путин, Обаматай уулзсан билээ. Энэхүү уулзалтын хүрээнд ирэх сарын 10-нд Швейцарт Украины асуудлаар Европын холбооны удирдлагууд уулзахаар болсон юм.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин