Хадгаламж зээлийн хоршооны хэргийг шалгах үүрэг өглөө
2012-01-02

Улсын Ерөнхий прокурор өнгөрөгч  2011 оны зургадугаар сарын 22-ны өдрийн 117 тоот тушаалаар шүүхээр хянан шийдвэрлэгдсэн хадгаламж зээлийн хоршооны хэргийг хянаж,  судалгаа гаргах, ажлын хэсэг байгуулан ажиллуулсан юм. Уг ажлын хэсэгт ахлагчаар Улсын Ерөнхий прокурорын ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан туслах Г.Эрдэнэбат, нарийн бичгийн даргаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Зориг, гишүүдэд Нийслэлийн прокуроорын газрын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа, Ц.Өлзийжаргал, Сүхбаатар дүүргийн орлогч прокурор Н.Найгалдорж, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Онон, Чингэлтэй  дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Цэцэгмаа, Баянзүрх  дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Цэцэгмаа нарын прокурорууд ажиллажээ. Ажлын хэсэг нь хадгаламж зээлийн хоршоодын хэргийг шалгаж шийдвэрлэсэн байдал болон уг хэргийн хохирогчдын хохирлыг нөхөн төлүүлэх ажиллагааны явц байдалд шалгалт явуулж уг хэргийн шийдвэрлэлт, хохирол төлүүлэх ажиллагаанд учирч буй бэрхшээл, түүний шалтгаан нөхцөл, мөрдөн байцаалтын ажиллагаа болон шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагааны явцад гарсан зөрчил, дутагдал зэргийг шалган илрүүлж хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын хохирлыг нөхөн төлүүлэх ажиллагааг эрчимжүүлэх, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын гаргасан хууль бус үйл ажиллагаа, зөрчлийг арилган зөвтгүүлэх, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцох асуудлыг шалгажээ. Ажлын хэсэг шалгалтын дүнг Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх зөвлөлөөр 2011 оны арванхоёрдугаар сарын 06-ны өдөр хэлэлцэж хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар цаашид авах арга хэмжээ, хадгаламж зээлийн хоршооны зарим хэргийг сэргээж хохирлыг буруу тооцсон, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад гарсан зарим зөрчлийг арилгах, зөвтгүүлэх, гэмт хэргийн шинжтэй зарим үйлдлийг эрүүгийн хэрэг үүсгэн шалгах талаар шийдвэр гаргалаа. Цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг онцгой анхаарч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтыг сайжруулах, албан үүргээ хангалтгүй биелүүлж, гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн эрх ашгийг хөсөрдүүлсэн прокурор болон түүний хяналтад үйл ажиллагаа явуулдаг байгууллага, албан тушаалтан бүртэй хариуцлага тооцож ажиллахыг холбогдох албан тушаалтан үүрэг болгожээ. Хадгаламж зээлийн хоршооны хэргийн шийдвэрлэлт, хохирол төлүүлэлтийн байдлыг судлах явцад ажлын хэсгээс зарим шаардлагатай арга хэмжээ авсаны үр дүнд 1 тэрбум орчим төгрөг хохирогчидод олгогдож 2.2 тэрбум төгрөгийн хохиролыг нөхөн олгох ажиллагаа хийгдэх боломжтой болжээ. Н.Түвшин        
Shuud.mn
Сонин хачин
Baidgaa aldchaad talbai deer usee xaichlaad ,xuitend ch ,xaluund jagsaad nulims unagaj baisan n todoos todxon sanagdaj b.a.Bodox l asuudal..
2012-01-02
!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2012-01-02
Olon xunii xuls,nus nulims ,max tsusaa shavxan baij olson xudulmuriin xulsiig xeseg buleg luivarchdaas 1 tugrug ch dutaalgai xuu aldangitai n tootsoj ugux talaar TUR zasgiig sain ajillaxiig esexiig ene xumuus Xarsaar,Xuleeseer suuj l baigaadaa!!!!!
2012-01-02
!!!
2012-01-02