Авлига авсан захиралд 5,1 жилийн ял оноолоо
2015-02-11

Увс аймгийн Өмнөговь сумын дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан Л  ажиллаж байх хугацаандаа М, Б, П нарыг ажилд оруулж өгнө гэж удаа дараагийн үйлдлээр хээл хахууль авсан, М, Б, П нар нь хээл хахууль өгсөн хэргиг сум дундын 24 дүгээр  шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийг өчигдөр буюу энэ сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд Л-с 100.000 төгрөгийг хурааж  5.1 жилийн хорих ялаар, М-д хоёр жилийн хорих ял,  Б-д 1.6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж тус тус оноожээ.

Мөн Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулж, шүүгдэгч П-д 1.6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр 61.1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэжээ.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
huurhii:
100,000 avilgald avaad 5.1 jiliin yal avlaa. terbumiin avilgachid yal zav*d l yavj baikh yum.
2015-02-11
тэнэг хууль:
авсанаа шийтгэ. өгсөн нь ажилд орох гэж мөнгө өгсөн нь буруу болоо юу.
2015-02-11
aй- хө:
авилга өгснөө л шийтгэлдээ,ингээд байхаар чинь авлигын хэрэг улам хөгжөөд байна
2015-02-11
ишшшшшшшшшшшш:
авлига авсанаа л шийтгэлдээ, ингээд байхаар чинь авлигын хэрэг улам хөгжөөд байна.
2015-02-11