“Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирлыг сольжээ
2015-02-13

Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “Эрдэнэс МГЛ” компанийн өмнөх гүйцэтгэх захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Харин түүний оронд Б.Бямбасайханыг “Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирлаар томилсон байна.

б

Тус компанийн өмнөх гүйцэтгэх захирал О.Сайнбуян  нь 2012 оны арван нэгдүгээр сард “Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирлаар Я.Долгоржавын оронд томилогдож байсан юм.

б

Б. Бямбасайхан нь 2012 оны 12-р сараас Монголын Бизнесийн Зөвлөлийн ТУЗ-ийн даргаар сонгогдон ажиллаж байгаа ба эдүгээ Улаанбаатар хотод хөрөнгө оруулалт, төслийн менежмент, санхүүгийн зөвлөгөө өгдөг НоваТерра ХХК-д үүсгэн байгуулагч захирлаар ажилладаг. НоваТерра нь Монгол Улсад уул уурхай, эрчим хүч, үл хөдлөх хөрөнгө мөн дэд бүтцийн төслүүдэд хамтран хөрөнгө оруулах болон хөгжүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Түүнчлэн хувиараа бизнес эрхлэгчид, томоохон корпорацууд, Засгийн Газар, санхүүгийн байгуулгууд болон хувийн эзэмшлийн байгуулгуудад зөвлөгөө өгдөг. Бямбасайхан нь эрчим хүчний хэмнэлттэй барилга, сэргээгдэх эрчим хүчний технологийг нэвтрүүлдэг Гэйтвэй Девелопмент Монголиа Компанийн ТУЗ-ийг удирддаг.

б

Тэрбээр 2010-2013 онд Монголын хөрөнгө оруулалтын компани болох Ньюком группын дэд захирал, гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа салхины эрчим хүчний Монголын анхдагч компани болох Клин Энержи ХХК мөн мэдээлэл технологи, харилцаа холбооны хамгийн том компани болох Мобикомын ТУЗ-ийн даргаар тус тус ажиллаж байжээ. 2004-2010 онуудад Бямбасайхан нь АХБ-ны эрчим хүчний санхүүгийн мэргэжилтнээр ажиллаж, Казахстан, Киргиз, Пакистан, Тажикистан болон Узбекистан орнуудад салбар дамнасан төслийн багуудыг удирдан, хөрөнгө оруулалтын хэлцлүүдийг гардан хийдэг байжээ. Тэрбээр ОУСК, ECA болон нүүрсхүчлийн хийн сангуудаар дамжуулж хөрөнгө босгодог туршлага бүхий төслийн санхүүч юм.

б

Б.Бямбасайхан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэд бүтцийн асуудал эрхэлсэн орон тооны бус зөвлөхөөр ажилладаг. Монголын урлагийн зөвлөл, Монголын Эдийн Засгийн Сэтгүүлийн захирлуудын зөвлөлд ажилладаг ба АНУ дахь Зориг сангийн итгэмжлэгдсэн хүн юм.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
socialist:
keynest karierist zaluu bna
2015-02-13
hudlaa gar:
ene hudlaa gar daa. neg ih saihan yaridag, nuguu huzuugui hunii suuder ni bgaa yum.
2015-02-13
irgen:
mongol 999 yu bolson bee ochnooon aj ahuin negjiin 1000.0000 togrog avsan ene mongo yu bolson beeeeeeeeeeeee
2015-02-13
ширлок:
риогийн ганболд,энэ нөхөр хоюулаа мобиком-ньюкомд ажиллаж байсан байна.манай мөрдөгчид их зүйл мэдэж байгаа байхаа.
2015-02-13
алман алиагийн:
мөн энэ хүн нь авгай хүүхний үс буржийлгах 10 сарын курс, худгийн моторчний 5 сарын курс, цахилгаан саалтуурын 6 сарын курс, бэлгэвч хийх технологи судлах 21 хоногийн дамжааг тус тус төгссөн бузар мундаг амьтан гэж байгаа. аан тиин мартсанаас хүний авгай булаах 200 сарын дамжааг дүүргэсэн хүн
2015-02-13
neeree:
ed nar neeree eeljled l ideed uuchih bololtoi yumaa
2015-02-13