Ц.Мөнхбаяр нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд ханджээ
2015-02-13

Гал үндэстэн холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, АУМ компанийн захирал Ц.Мягмардоржийг өөрийн нэр хүндэд халдсан гэж, түүнээс нэг тэрбум төгрөгийн нэхэмжилсэн, өөрийн нэн төр, алдар хүндийг сэргээлэх гомдлыг Сум дундын 17 дугаар шүүхэд гаргасан байна. Энэ тухай Ц.Мөнхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Гал үндэстэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ж.Ганболдоос тодрууллаа.

б

-АУМ компанийн захирлаас, Гал үндэстэн холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нэг тэрбум төгрөг нэхэмжилсэн гомдол гаргасан тухай мэдээлэл байна.

-Тиймээ. Тус компанийн захирал Ц.Мягмардорж 2013 оны есдүгээр сард ТЕГ-т Гал үндэстэн холбооны Ц.Мөнхбаяр нар зохион байгууллттайгаар биднийг сүрдүүлж, 67 сая төгрөгийг авсан гэж гүтгэсэн. Энэ мэдээлэл нь тухайн оны есдүгээр сарын 18-ны өдрөөс эхлээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэлсэн.

-Тэгэхээр АУМ компанийн удирдлага танай холбооныхныг гүтгэсэн учир нэр төр, алдар хүндээ сэргээлгэхээр шүүхэд ханджээ.

Хэдийгээр Ц.Мөнхбаяр өнөөдөр хорих ангид ял эдэлж байгаа ч тэрбээр Байгаль орчноо хамгаалах чиглэлээр эх орондоо, дэлхийд нэр хүндтэй хүн. Түүнийг ийнхүү олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан гүтгэж нэр хүндийг нь унагасан. Иймээс Ц.Мөнхбаярын нэр төр, алдар хүндэд халдсаныг сэргээлгэхээр шүүхэд хандсан юм. Ингэхдээ сэтгэл санааны болон бусад гэм хорыг арилгуулахаар Ц.Мягмардоржоос нэг тэрбум төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

б

-Сум дундын 17 дугаар шүүхэд гомдол гаргасан гэхээр хэргийн хариуцагч Өвөрхангайн харьяалалтай байсан гэсэн үг үү?

-Тийм. Хэргийн хариуцагчийн харьяаллын дагуу Сум дундын 17 дугаар шүүхийн шүүгчид өчигдөр 15:00 цагийн үед гомдлоо хүргэж өгсөн.

ы

Б.Буд

   
Shuud.mn
Сонин хачин
kkkkkkkkkkkkkkkkk:
ovchit hhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhh
2015-02-14
òýìöýã÷:
ìàø çºâ. òýìöýã÷ õ¿íèéã èíãýæ íýð õ¿íäèéã óíàãàæ áîëîõã¿é.
2015-02-13
zochin:
zov.alt uhaj ter baitugai mungu oloo biz
2015-02-13