Битүүний өдөр “Нарантуул” зах ажиллана
2015-02-16

Сар шинийн өдрүүдэд хамгийн их ачаалалтай ажилладаг "Нарантуул" худалдааны төв битүүний өдөр буюу хоёрдугаар сарын 18-ны 19.00 цаг хүртэл ажиллаад, хоёрдугаар сарын 19-26-ныг дуустал амарч, хоёрдугаар сарын 27-ноос ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

g

Нийслэлийн худалдаа, үйлчилгээний байгууллагууд сар шинийн баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана. Хүнсний дэлгүүрүүд хоёрдугаар сарын 18–нд 09.00–24.00  цагийн хооронд ажиллаж, хоёрдугаар сарын 19, 20, 21-нд амарч, хоёрдугаар сарын 22-ноос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Томоохон зах болон салбар дэлгүүрүүдтэй худалдааны төвийн ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.

g

“Номин холдинг” ХХК-ийн салбар дэлгүүрүүд хоёрдугаар сарын 18–нд 09.00– 22.00 цаг, бүх хайпермаркет, супермаркетууд 08.30-22.30 цагт ажиллаж, шинийн нэгэн буюу хоёрдугаар сарын 19–нд амарна. Шинийн хоёрон буюу хоёрдугаар сарын 20–нд “УИД”, “Номин их дэлгүүр”–үүд амарч, бусад дэлгүүрүүд 12.00-20.00 цагийн хооронд ажиллана. хоёрдугаар сарын 21-с эхлэн Номингийн бүх салбарууд  ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

g

“Алтан жолоо трейд” ХХК –ийн “Сансар” сүлжээний дэлгүүрүүд  хоёрдугаар сарын 18 –нд 08.00 -24.00 цагт ажиллаж, бөөний төвүүд 09.00-21.00 цагт ажиллана. Шинийн нэгэн буюу хоёрдугаар сарын 19-нд “Сансар” сүлжээний супермаркетууд 11.00 -21.00, шинийн хоёрон буюу 20-нд 10.00 -22.00 цагт ажиллаж, бөөний төвүүд амарна. хоёрдугаар сарын 21-нд “Сансар” супермаркетууд 09.00 -23.00 цагт, “Сансар”-9, 12, 32 бөөний төвүүд 10.00-21.00 цагт ажиллаж, “Сансар”-10 бөөний төв амарна. хоёрдугаар сарын 22-нд бүх супермаркетууд 08.00-24.00 цаг, бөөний төвүүд 10.00-21.00 цагт ажиллаж, хоёрдугаар сарын 23-с эхлэн бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

g

 “Боса”  сүлжээний  дэлгүүрүүд  хоёрдугаар сарын 18–нд 09.00 –22.00 цаг хүртэл ажиллаж, сүлжээний бүх дэлгүүрүүд шинийн нэгэн буюу хоёрдугаар сарын 19-нд 11.00–23.00 цагийн хооронд ажиллана. Хоёрдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

g

 “Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд хоёрдугаар сарын 18–нд 08.30–22.00 цагт ажиллаж, бүх сүлжээ дэлгүүрүүд шинийн нэгэн буюу хоёрдугаар сарын 19-нд амарна. Шинийн хоёрон буюу хоёрдугаар сарын 20-нд 10.00 -18.00  цаг хүртэл ажиллаж, хоёрдугаар сарын 21–с ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

f

“Скай”  их дэлгүүр болон хайпермаркет хоёрдугаар сарын 18 –нд 09.00– 22.00 цагт ажиллана. хоёрдугаар сарын 19, 20, 21–нд амраад, хоёрдугаар сарын 22–с  эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

f

“Нарантуул”  худалдааны  төв  хоёрдугаар сарын 18-нд 10.00-19.00 цагт ажиллаж,  хоёрдугаар сарын 19–с эхлэн хоёрдугаар сарын 26–ныг дуустал  амарна. хоёрдугаар  сарын 27–с эхлэн  ердийн цагийн  хуваарийн дагуу ажиллана.

f

“Хар хорин” худалдааны төв хоёрдугаар сарын 18–нд 09.00-19.00 цагт бүтэн ажиллаж,  хоёрдугаар сарын 19-с эхлэн хоёрдугаар сарын 23–ныг дуустал амарна. Хоёрдугаар сарын 24–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

f

 “Барс” 1, 2 худалдааны төвүүд битүүний өдөр буюу хоёрдугаар сарын 18–нд 09.00–19.00 цаг хүртэл   ажиллаж, хоёрдугаар сарын 19-22-ыг дуустал амраад, хоёрдугаар сарын 23-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу  ажиллана.

f

 “Хүчит шонхор” худалдааны төв хоёрдугаар сарын 18–нд өглөө 07.00–13.00  цаг  хүртэл  ажиллаж, хоёрдугаар сарын 19 -25-ныг дуустал амраад, хоёрдугаар сарын 26–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

f

“Да хүрээ трейд” техникийн зах хоёрдугаар сарын 18–нд 09.00–15.00 цаг хүртэл ажиллаж, хоёрдугаар сарын 19-23–ныг дуустал  амраад, хоёрдугаар сарын 24–с ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

f

Түүнчлэн,  аж үйлдвэрийн барааны  дэлгүүрүүд хоёрдугаар сарын 18-нд 10.00–21.00 цагт    ажиллаж,  хоёрдугаар сарын 19, 20, 21–нд амраад, хоёрдугаар сарын  22-ноос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин