Иргэдээс “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг 334.2 тэрбумаар худалдаж авах нь
2012-01-02

Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт иргэн бүрт 1.5 сая төгрөгийн хувь, хишиг хүртээх тухай эрхэм зорилт бий. Бүрэн эрх нь дуусгавар болоход хагас жил хүрэхгүй хугацаа үлдээд байгаа тул эрхмүүд амлалтаа гүйцэд биелүүлэхээр энэ оны төсөвт дараах байдлаар тусгаад байна. -Хүний хөгжил сангаас 2012 оны 5 сарыг хүртэл иргэн бүрт сар бүр 21 мянган төгрөг, 6 дугаар сард 23 мянган төгрөг буюу нийт 128 мянган төгрөг олгох, -Өмчийн хэлбэр харгалзахгүйгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа  их, дээд сургууль коллежид суралцаж байгаа 170,000 оюутны 2011 – 2012 оны сургалтын төлбөрт зориулж оюутан тус бүрт 492 мянган төгрөгөөр тооцож дэмжлэг олгох, -Нийт иргэдэд 2012 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн дотор “Эрдэнэс-Тавантолгой” ХХК-ийн нэг бүрийн 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1 сая төгрөгийн хувьцааг эзэмшүүлэх, “Эрдэнэс-Тавантолгой” ХХК хувьцаагаа олон улсын зах зээл дээр нээлттэй арилжиж эхэлсэн эхний өдөр хүртэл хугацаанд Монгол Улсын иргэн өөрийн эзэмшиж буй хувьцааг зөвхөн Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдах бололцоогоор хангах зорилгоор 334.2 тэрбум төгрөг тусгажээ. Тэгэхээр иргэд 1000 гаруй ширхэг хувьцааг эзэмших нь тодорхой байна. Харин тэдгээрийг нь худалдаж авах эрх төрд бүрэн байна.
Shuud.mn
Сонин хачин
төр зөвхөн нэрлэсэн үнээр худалдаж авах юм уу тэгвэл хувьцаатай байхын хэрэг юу байна шууд төрд зарсан нь дээр бишүү
2012-01-06
1072 sh hubotsaa,saya tugrug tusdaa asudal shuu.
2012-01-03
үнэн шүү. Ингээд л хошгоруулаад байгаа юм даа.
2012-01-03
1 сая төгрөгийг зүгээр өгнө гэж амалсан байтал одоо хувьцаагаар сольж авахнээ. Ийнхүү иргэд сая төгрөгөө авахын тулд амьжиргааныхаа баталгаа болох хувьцаагаа засгийн газарт өгөх болж байна. Иргэдэд 1 сая төгрөг өгсөн амалатынхаа нэрээр иргэдийн хувьцааг авч засаг улам хөрөнгөжих санаатай байна. Ийм байж болохгүй ээ. Сонгуулийн өмнө амалсан 1 сая ба одоо амалсан хувьцаа хоёрыг ингэж нэгийг нь нөгөөгөөр сольж авахыг эсэргүүцэж байна. уЧИР НЬ ӨГСӨН НЭРЭЭР ҮЛДСЭНИЙГ НЬ АВАХ ЭРХ ЭНЭ ХУЖААГИЙН ЭРЛИЙЗҮҮДИЙН ЗАСГИЙН ГАЗАРТ БАЙХ ЁСГҮЙ ЭЭ
2012-01-02
үнэн шүү. Ингээд л хошгоруулаад байгаа юм даа.
Машины өвлийн хучлага хийж байна./Хулгайгаас сэргийлнэ. 9517-4824
2012-01-02
MAH-iin ediin zasgiin bodlogo gej iim haranhui burangui omnod horshiin komunist ediin zasgiig huulsan yum baih yumaa.
2012-01-02