Иран улс дунд тусгалын пуужин амжилттай туршсан тухайгаа зарлалаа. Тус улсын төв телевизээр пуужингийн туршилтын хэсгээс нэвтрүүлсэн байна.
Персийн булангийн тэнгист уг туршилт хийгджээ. Ираны тэнгисийн цэргийн командлагч Махмуд Мусави улсынхаа төв телевизээр хийсэн мэдэгдэлдээ энэхүү дунд тусгалын пуужин нь хамгийн сүүлийн үеийн технологиор хийгдсэн өндөр хүчин чадалтай пуужин хэмээсэн байна.
Мөн пуужингийн туршилт нь амжилттай болсон ба энэ пуужингийн технологи дээр үндэслэн удахгүй өндөр хүчин чадалтай алсын тусгалт пуужин хийхээ мэдэгдсэн байна. Энэхүү амжилттай туршигдсан пуужин нь Израйлийн нутаг дэвсгэрт хүрэх хэмжээний газрыг туулдаг аж.