Ираны экс ерөнхийлөгчийн вэбсайт хаагджээ
2012-01-02

Ираны экс ерөнхийлөгч Акбар Хашеми Рафсанжанигийн хувийн вэбсайтыг тус улсын төрөөс хаасан байна. Акбар Хашеми Рафсанжани нь одоогийн ерөнхийлөгч Махмуд Ахмединижадын засаг захиргааг хүлээн зөвшөөрдөггүй ба үе үе өөрийн вэбсайтаар дамжуулан үзэл бодлоо илэрхийлдэг аж. Тиймээс ч түүний үгээ олон нийтэд хүргэх цорын ганц хэрэгсэл болох хувийн вэбсайтыг нь төрөөс хаасан хэмээн экс ерөнхийлөгчийн дүү мэдээлжээ.
Shuud.mn
Сонин хачин