Улаанбаатар-Сингапур чиглэлд дахин нислэг үйлдэхгүй
2015-03-05

Төрийн Өмчийн Хорооноос тус компанийн Улаанбаатар-Сингапурын чиглэлийн нислэгийг цуцлах шийдвэр гаргажээ. Учир нь “МИАТ” компани 2014 оны есдүгээр сард Сингапурын нислэгийг эхлүүлснээс хойших таван сарын хугацаанд 3.7 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Хэдийгээр шинэ зах зээлийн бойжих хугацаа удаан байдаг ч сарын 500-700 сая төгрөгийн алдагдал хүлээж байсан нислэгийг тодорхойгүй хугацаагаар цуцлахаар шийдвэрлэсэн байна.

“МИАТ” компанийн мэдээлснээр нислэгийн чиглэлийг эргэн сэргээсэн тохиолдолд 18 жилийн дараа Сингапурын нислэгт олдсон тавдугаар эрхийг дахин ашиглах боломж байгаа ажээ.

а

Харин Азийн зах зээлүүдийг чиглэсэн бусад нислэгийн хувьд Улаанбаатар-Токиогийн чиглэлд Ханеда олон улсын нисэх буудал руу хийх шууд нислэгээ эргэн сэргээх гэнэ.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин