"Дэлхийн цом"-ын тэмцээн маргааш эхэлнэ
2015-03-06

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн "Дэлхийн цом"-ын  төлөөх тэмцээн энэ сарын маргааш  ОХУ-ын Санкт-Петербург хотод болно. Тус тэмцээнд
  • 48 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл
  • 53 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Сумьяа
  • 55 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер С.Бямбацэрэн
  • 58 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Шоовдор
  • 60 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд
  • 63 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Батцэцэг
  • 69 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Насанбурмаа
  • 75 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Бурмаа, Г.Наранчимэг /”Хилчин” спорт хороо, азийн наадмын аварга/ нар барилдана.
Манай баг “Б” хэсэгт ОХУ, Украин, Шведийн багуудтай өрсөлдөнө, “А” хэсэгт Япон, Польш, АНУ, Азербайжаны багууд барилдана. Дэлхийн цомын төлөө тэмцээнд Г.Наранчимэг, Б.Шоовдор нар анх удаа, Э.Сумьяа 2 дахь, Э.Нарангэрэл, С.Цэрэнчимэд нар 3 дахь, С.Батцэцэг 4 дэх, О.Бурмаа, С.Бямбацэрэн нар 5 дахь, О.Насанбурмаа 7 дахь удаа зодоглож байна. Өнгөрсөн жил Узбек улсын Ташкент хотод болсон ДАШТ-нд ҮI байр эзэлж Дэлхийн цомын төлөө тэмцээнд оролцох эрх олж авсан. Манай эмэгтэй баг Дэлхийн цомын тэмцээнд 2009 оноос хойш тасралтгүй оролцож байна. Үүнд II, ҮII байранд тус бүр 1 удаа, Ү, ҮI байранд тус бүр 2 удаа орж байжээ. Өнгөрсөн жил Япон улсын Токио хотод болсон тэмцээнд Ү байр эзэлж байсан юм. Б.Дэжид
Shuud.mn
Сонин хачин