Э.Бэхбаяр хүрэл медаль зүүлээ
2015-03-07

Беларусь улсын нийслэл Минск хотод А.Медведийн нэрэмжит олон улсын Гран при тэмцээн үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 57 кг, 65 кг, 74 кг, 97 кг, эмэгтэйчүүдийн 48 кг, 55 кг, 60 кг, 69 кг-ын жингийн бөхчүүд хүч үзлээ.

б

Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан манай тамирчин олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаяр хүрэл медаль хүртлээ. Тэрбээр нэгдүгээр тойрогт оросын бөх Ибрагим Хасиевийг 10:0, хоёрдугаар тойрогт оросын бөх Артём Гебековыг 8:7 онооны харьцаагаар ялжээ. Мөн дараагийн тойрогт орос, гүржийн бөхийг ялж,  хагас шигшээ барилдаанд ДАШТ-ий хүрэл медальт Владислав Андреевт 2:3 онооны харьцаагаар дийлдэж хүрэл медалийн төлөө барилдаанд АНУ-ын  бөх Франк Пиреллийг 10:1 онооны харьцаагаар буулган авч, хүрэл медалийн тавцанд зогсчээ.

ы

Харин мөн жинд барилдсан олон улсын хэмжээний мастер Д.Цогтбаатар, олон улсын хэмжээний мастер Б.Хаш-Эрдэнэ нар эхний даваанд ялагджээ. 65 кг-ын жинд барилдсан гавьяат тамирчин Г.Мандахнаран нэгдүгээр тойрогт оросын бөх Рашитников Сурког ялсан ч хоёрдугаар тойрогт өрсөлдөгчдөө дийлдэж, дагах барилдаанд италийн бөхийг ялж, хүрэл медалийн төлөөх барилдаанд беларуссын бөх Александр Контоевт ялагдсанаар тавдугаар байр эзлэв. Мөн 97 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Д.Хүдэрбулга барилдсан ч медальд хүрсэнгүй.

ы

Тэмцээний хоёр дахь өдөр 61 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Номин, олон улсын хэмжээний мастер Б.Нэмэхбаяр, олон улсын хэмжээний мастер Н.Лхамгармаа, гавьяат тамирчин Э.Ням-Очир, олон улсын хэмжээний мастер П.Өсөхбаатар, олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэн, Ж.Чулуунбат нар хүч үзнэ.

б

Энэхүү тэмцээнд  Англи, АНУ, Аргентин, Армян, Беларусь, Гүрж, Египет, Иран, Итали, Киргиз, Казахстан, Колумб, Латви, Литов, Молдав, Монгол, ОХУ-ын Дагестан, Якут улсууд, Серб, Словак, Словени, Тажик, Туркмен, Украин, Франц, Япон зэрэг 24 орны 350 орчим шилдэг бөхчүүд өрсөлдөж байгаа аж.

б

Б.Бэхи  
Shuud.mn
Сонин хачин
sain bn:
sain barildsan bn...devshil gargaj bgaad bayar xurgeye...
2015-03-07
дорж:
баяр хургэе цаашид улам сайн барилдахийг ероож байна
2015-03-07
1111111:
bayar xurgii
2015-03-07