Залуус Хөгжлийн төвтэй боллоо
2015-03-09

Говь-Алтай аймгийн залууст зориулсан Хөгжлийн төв өнөөдөр  нээлтээ хийлээ. Монгол Улсын нийт хүн амын 39.1 хувийг 15-35 насны сая гаруй залуучууд эзэлж байгаа ба Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам залуучуудын хөгжлийн чиглэлээр олон ажил хийж хэрэгжүүлж,  таатай орчинг бүрдүүлэх талаар анхаарч буй. Энэ хүрээнд Швейцарийн хөгжлийн агентлаг, Льюксембургийн ЗГ, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэй “Залуучуудын хөгжил” төслийг хэрэгжүүлж Монголын залуучуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн 15 хөгжлийн төвийг байгуулж байгаа юм.

s

Говь-Алтай аймгийн нийт хүн амын 37.5 хувийг залуучууд эзэлдэг бөгөөл тэдэнд хөдөлмөр эрхлэлт, боловсрол, эрүүл мэнд, шилжих хөдөлгөөнтэй холбоотой тулгамдсан олон асуудал байдаг аж. Залуучуудын хөгжлийн төвтэй болсноор дээрх тулгамдсан асуудлуудыг орон нутагтаа шийдэх гарцыг олох, төрөөс залуучуудын хөгжлийн талаар хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ болоод орчин үеийн мэдээ, мэдээллийн цаг тухайд нь авах, хэрэгцээтэй сургалтад хамрагдах, өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэж шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх бүхий л боломжуудаар хангагдах ажээ.

a

Тухайлбал, Говь-Алтай аймгийн Залуучууд хөгжлийн төвийн дэргэд “Номын найз”, “Оюуны оргил” мэтгэлцээний клуб, Эгшиглэнт өнгө гитарын клуб, “Сайн аав” клуб, Эрүүл хоол-Эрүүл бие зэрэг залуучуудын хүсэл, сонирхолд тулгуурласан 10 орчим клубууд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Мөн тус төв өсвөр үеийн хүүхэд, залуучуудад зориулан амьдрах ухааны сургалт, лекц хэлэлцүүлэг, компьютерийн сургалтыг тогтмол зохион байгуулж, залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх  боломжоор хангаж  байгаа аж.

as

П.Наран

Shuud.mn
Сонин хачин