“Эрчим хүчний хэлхээ холбоо” хурал болно
2015-03-12

Гадаад хэргийн яамны Зүүн Хойд Азийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ч.Баярмөнх, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн захирал Б.Амарсанаа, Стратегийн судалгааны хүрээлэнгийн Хятад Зүүн Ази судалгааны төвийн эрхлэгч Н.Доржсүрэн, Эдийн засгийн эрчим хүчний хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга Э.Энхболор нар мэдээлэл хийлээ.

ы

Тодруулбал, энэ сарын 17, 18-ны өдрүүдэд Гадаад хэргийн яамны хурлын танхимд болох Зүүн хойд азийн орнуудын шинжээчдийн түвшний  “Эрчим хүчний хэлхээ холбоо” сэдэвт уулзалтын талаар мэдээллэв.  Гадаад хэргийн яам, Эрчим хүчний яамны дэмжлэгтэйгээр Стратегийн судалгааны хүрээлэн болон Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн хамтран  зохион байгуулж буй уг хуралд Монголын төр, хувийн хэвшил, ОХУ, БНХАУ, БНСУ, БНАСАУ, ЯПОН зэрэг Зүүн хойд Азийн орнуудын Эрчим хүчний судалгаа шинжилгээний хүрээлэнгүүдийн төлөөлөл, олон улсын болон хувийн хэвшлийн 16 байгууллагын 24 эрдэмтэн судлаачид оролцох аж.

й

Зүүн хойд азийн бүх улс оронтой найрсаг харилцаатай орны хувьд тус бүс нутагт тулгамдаж буй аюулгүй байдлын асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Зүүн Хойд Азийн асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ"-г өрнүүлэх санаачилгыг 2013 оны дөрөвдүгээр сард Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын 7 дугаар хүрлын үеэр дэвшүүлсэн ажээ.

ый

П.Наран

Shuud.mn
Сонин хачин