Путин олны өмнө гарав
2015-03-17

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ сарын 5-наас олны өмнө гараагүй билээ. Тус улсын интернэт хэрэглэгчид Ерөнхийлөгчөө таалал төгссөн, гадаадад эмчлүүлэхээр хилийн дээс алхсан, хорт хавдар туссан гэх мэт олон таамгийг дэвшүүлээд байсан юм.

ө

Тэгвэл Путин олны өмнө гарч, дээрх таамгуудыг үгүйсгэсэн байна. Ерөнхийлөгч өчигдөр Кыргыз улсын Ерөнхийлөгч Алмазбек Атамбаевыг хүлээн авч уулзаж, ард түмэндээ хандан мэдэгдэл хийсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хоёр улсын төрийн тэргүүний уулзалт Санкт-Петербург хотын ойролцоо Константин ордонд болжээ.

х

Путин сүүлийн 10 хоногийн турш олны өмнө гараагүй шалтгаанаа “Би ханиад хүрсэн учир улсын ажлаас түр чөлөө авсан юм. Ерөнхийлөгчөө санаж, дурсч байсан ард түмэндээ баярлалаа” гэж хэлжээ. Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков интернэт хэрэглэгчдийг ёс зүйтэй байхыг сануулж, “Ерөнхийлөгчийн бие эрүүл байгаа. Ямар нэгэн зовиур байхгүй” гэж мэдэгджээ.

б

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ashgui de. aguu eronhiilogch shyy
2015-03-18
зочин:
сатаны хүүхдүүд амжихгүй ээ. бурханы хүү путин
2015-03-17
///,,:
usa-d horloj amjihgui.chadal n ch hurehgui.laluudiig barahgui hevtej..
2015-03-17
.....:
uuuu, uheegui bsan yum uu ?!
2015-03-17
зочин:
оросыг дээд тэнгэр ивээж байгаа болооод путин шиг ерөнхийлөгч заяагаа биз.тэнгэрийн бошиг болохоор тэр дийлдэхгүй ээ.манайхыг тэнгэр ивээхээ больсон учир элбэгдорж шигш золбин *г ерөнхийлөгч болгосон байна.бид удахгүй ээ.
2015-03-17