Олон улсаас тусламж хүслээ
2015-03-17

Вануату арлын улсыг өнгөрсөн амралтын өдөр “Пам” гэх хар салхи дайрч, 24 хүн амиа алдсан юм. Хар салхины улмаас тус улсын нийслэл Порт Вила их хэмжээний хохирол амсч, байшин, барилгын 90 хувь нь нурсан билээ. Өнөөдрийн байдлаар 10 мянга гаруй хүн “Улаан загалмай” нийгэмлэгээс илгээсэн майханд амьдарч байгаа гэнэ. Тус улсын Ерөнхийлөгч Болдуин Лионсдэйл тусламж хүсч “Хар салхины улмаас олон хүүхэд хохирсон. Олон улс эдгээр хүүхдүүдэд ирээдүйн итгэл хайрлаач. Шаардлагатай хоол хүнс илгээхийг хүсье” гэж хэлжээ.

1

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн тус улсад хүнсний тусламж илгээхээ мэдэгдсэн байна. Австрали, Шинэ Зеланд, Их Британийн тусламжийн цуваа маргааш Порт Вила хотноо очихоор болжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин