Алтны олборлолтыг нэмэгдүүлнэ
2015-03-17

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр өнөөдөр мэдээлэл хийлээ. Байгаль орчинд ээлтэй технологиор үйл ажиллагаа явуулдаг компаниудад алтны шороон ордыг судалж, эдийн засгийн эргэлтэд оруулахаар болжээ. Мөн Үндэсний сорьцын албын тоног төхөөрөмжийг шинэчлэхээр шийдвэрлэсэн байна. Ингэснээр энэ онд алтны олборлолт нэмэгдэнэ гэж үзэж байгаа аж.

.

Нөөцийн махны үлдэгдэлд мөнгөнд баталгаа гаргана

.

Засгийн газрын хуралдаанаар нөөцийн махны үлдэгдэл мөнгийг баталгаажуулахаар шийдвэрлэсэн байна. Өнгөрсөн онд 14 тэрбум төгрөгийг нөөцийн мах бэлтгэх аж ахуйн нэгжид олгохоор тусгажээ. Гэвч 9.5 тэрбум төгрөгийг олгож, 4.5 тэрбум төгрөг дутуу байсан байна. Тиймээс өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар нөөцийн махны үлдэгдэл мөнгөнд аж ахуйн нэгжид баталгаа гаргахаар шийдвэрлэжээ.

1

Эмнэлгийг ажиллагааг наймдугаар сард эхлүүлн

1

Төрийн тусгай албан хаагчийн эмнэлгийн барилгыг Нэгдүгээр эмнэлэгт шилжүүлэн шийдвэрлэсэн. Эмнэлгийн зориулалтаар ашиглах тоног төхөөрөмжийг байршуулах ажил явагдаж байгаа. Шаардлагатай арга хэмжээг концессоор шуурхай гүйцэтгэн, ирэх наймдугаар сард дуусгавар болгон үйл ажиллагааг нь эхлүүлэхийг мөн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн байна.

Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

1

-Ерөнхий сайд БНХАУ-аас буцалтгүй тусламжаар нэг тэрбум ам.доллар авсан гэсэн. Энэ мөнгийг юунд зарцуулах вэ?

-Хятад улсаас нэг тэрбум ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл авсан. Буцалтгүй тусламж биш. Үүний 826 сая ам.долларыг Эгийн голын усан цахилгаан станцад, үлдсэнийг нь Хөшигтийн хөндий-Улаанбаатартай холбосон автозам барихад ашиглана.

1

-Алт олборлолтын хүрээнд Ноён уулын орд хөндөгдсөн үү?

-Ноён уулын асуудал яригдаагүй. Алтны олон орд байгаа.

1

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
ninja:
нинж нарыг дэмжиж болохгуй тэд эмх замбараануй байдал архидалтыг дэмждэг татварч орохгуй тэд ны ихэнх нь эруугийн элементууд байдаг
2015-03-17
нөхөн сэргээлт:
монгол улсад нөхөн сэргээлт хийсэн ганцхан алтны орд газар байдаг. тэр компани өнөөдөр гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах гэж байна, нинжа нууд нөхөн сэргээлт хийх байтлаа татварт 1 төгрөг төлснийг мэдэхгүй л юм байна шүү!
2015-03-17
zochin:
ali hediig chimeegui terbumiig abchihsan zooglood ehellee.hulgai hiih bol zogsohgui ym baina daa.
2015-03-17
bold:
зээл нэмж авахгүй гэсэн яагаад аваад байгаан бол.
2015-03-17
зочин:
90 оны эхээр монголын эдийн засаг хүнд байхад "алт хөтөлбөр"ийг хэрэгжүүлэн уул уурхайгаа хөгжүүлсэн, гэхдээ тэр үед нөхөн сэргээлтийг муу хийдэг байсан, одоо бол арай өөр болсон ч нөхөн сэргээлтийг сайн хийдэг компаниудад түлхүү газрыг олгох хэрэгтэй шүү, олборлож байгаа алт бүрийг монгол банкаар дамжуулж байх хэрэгтэй, тэгэхгүй бол хужаа нараар дамжин хил гарч байсан хил дээр хураагдсан жишээ олон.
2015-03-17