Вирусын гаралтай томууны дэгдэлт их байна
2015-03-18

Хавар болж, урин дулааны цаг ирж, хөл хөдөлгөөн ихсэхтэй зэрэгцэн нийслэлд ханиад, томууны дэгдэлт эрчимждэг. Тодруулбал, сүүлийн үед  вирусын гаралтай /респиратор синцитиал вирус, аденовирус, риновирус/ томуу, томуу төст өвчин нэлээд их гарч байгааг эмч нар онцолж байна. Ялангуяа респиратор синцитиал вирус нь уушгины завсрын эдийг гэмтээж, бага насны хүүхдэд хүнд хэлбэрийн хатгалгаа үүсгэж хүндэрдэг байна.

f

Халдварын үед илрэх шинж тэмдэг: амны хөндийд цэврүүт тууралт гарч, цэврүү хоорондоо нийлэх хандлагатай, хацрын дотор тал, буйл болон хэлний  ирмэгээр туурдаг онцлогтой. Гарын  алга, гарын хуруу болон хөлийн ул, өгзөгт тууралт гарна. Бага зэрэг толгой өвдөх, бие сулрах, хоолой улайх, өндөр халуурах зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Тиймээс бага насны хүүхдүүдээ вирусын гаралтай томуунаас хэрхэн сэргийлэх эцэг эх, асран хамгаалагч нарт зориулан дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

f Бага насны хүүхдийг:
  • Хувийн ариун цэврийг сахиж, гараа тогтмол савандаж угаах
  • Биеийн эсэргүүцлийг сайжруулах, амин дэмээр баялаг, илчлэг сайтай  хоол хүнс хэрэглэх
  • Жимс, жимсгэнийг сайтар угааж хэрэглэх
  • Шингэн зүйл ихээр уух, буцалсан ус, үзэмний шүүс, аньс, чацаргана
  • Өдөрт 3-4 удаа гэртээ болон албан тасалгаандаа чийгтэй цэвэрлэгээ хийх, халдваргүйтгэлийн бодисыг хэрэглэх
  • Гэр орон, ажлын байр, анги танхимд тогтмол  агааржуулалт хийж байх
  • Ханиад хүрсэн үед нь цэцэрлэг, сургуульд нь явуулахгүй байж, сайтар асрах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх,
  • Дур мэдэж антибиотик хэрэглэхгүйгээр эмчид хандах,
  • Хүүхдийг амрааж, тайван байлгах зэргээр анхаарал тавихыг зөвлөж байна
Б.Дэжид
Shuud.mn
Сонин хачин