Нууц амрагаасаа 30 саяыг авсан бол яах юм
2015-03-18

Монголчуудын ганц мөрөөдөл нь байртай болох гэж хэлэх нь хаашаа юм. Гэхдээ байранд ороод, тохь тухтай орчинд амьдрахыг боддоггүй хүн гэж юу байх вэ. Тэр дундаа залуучууд бол яаж ийж байгаад нэг орон сууцанд ороод авахыг бодож байгаа. Харамсалтай нь байр авах гэдэг Монголд бол мөрөөдөл болчихоод байгаа нь үнэн.

h

Орон сууцыг ямар нэг аргаар бариад, амандаа орсон үнээ хэлээд зарж байгаа гэхэд л болно.  Яах вэ, сүүлийн жилүүдэд найман хувийн зээлийн хөтөлбөр гарч ирж, хүмүүс бага ч болов боломжтой болоод байгаа.  Гэхдээ “Дамар нь дуугарахаар хонх нь таг, хонх нь дуугарахаар дамар нь таг, хоёулаа дуугарахаар лам нь таг” гэдэг шиг найман хувийн зээлийн хөтөлбөр гээд гараад ирэхээр банкны шалгуур нь хэрээс хэтэрчихээд байгаа.

с

Нэг бодлын инээдтэй ч юм шиг, нөгөө талаас нь харвал эмгэнэлт жүжиг шиг тогтолцоо байгаа юм.  Үгүй ээ бод доо, аль ч арилжааны банк найман хувийн зээл олгохдоо юуны өмнө урьдчилгаа төлбөрөө яаж бүрдүүлснээ батал гэж “эргүүтээд” байгаа юм. За тэр үндсэн цалин хүрэхгүй, ганц бие хүнд өгөхгүй гэдэг асуудал ч дүүрч. Банк эрсдэлээ боддог л байлгүй. Харин 30 хувиа яаж бүрдүүлснээ батална гэдэг арай хэтрээд байгаа юм.

а

Манай залуучууд хуримтлал үүсгэх замаар орон сууцны  30 хувийн урьдчилгаагаа бүрдүүлж байгаа байх. Гэхдээ ингэж бүрдүүлж байгаа хүн тун цөөн. Ихэнх нь аав, ээж, хамаатан саднаасаа л мөнгө төгрөг цуглуулж, урьдчилгаа төлбөрөө бүрдүүлж буй. Гэтэл банк тэр мөнгөө яаж олсноо батал гээд байгаа нь онигоо биш үү. Тухайлбал, малчин айлын хүү байлаа гэж бодъё. Хэдэн мал зараад, 10 гаруй сая төгрөгтэй болоод, нэг өрөө байр авахаар боллоо.

а

Энэ тохиолдолд малаа хэдэн төрөгөөр, ямар ченжид зарснаа батлах ёстой болно доо. Нотолно гэхээр ченжүүдээс очиж, “Энэ хүнээс мах худалдаж авсан нь үнэн” гэсэн гарын үсэг авч ирэх шаардлага гарна. Олон мал нядалж ирээд, хэд хэдэн ченжид зарвал яах болж байна. Бүгдийг нь олж авна гэж байх уу. Ёстой хошин шог шиг байгаа биз дээ. Яагаав “Наадахаа англи хэлээр орчуулаад, гурван хувь хэвлүүлээд, нотариатаар батлуулаад ир” гэдгээс ялгараад байх юм огт байхгүй. Хэрвээ гадаадад ажиллаж байгаа эгч, ахаасаа, эсвэл дүүгээсээ хэдэн төгрөг авсан бол бас л гарын үсгийг нь авна. “Энэ мөнгийг буцааж авахгүйгээр өгсөн” гэсэн утгатай гарын үсэг шүү дээ.  Тэгээд түүнийг гурван хувь хэвлээд, батална гэж байгаа.

а

Тэгэхгүй бол ах, дүү нь мөнгө өгсөн байсан ч банкныхан итгэхгүй байгаа нь сонин.  Ер нь байрны урьдчилгаа төлбөрөө хаанаас олсон нь банкныханд ямар хамаа байна аа, тийм биз дээ.  Хэрвээ нууц амрагаасаа 30 сая төгрөг аваад, 100 саяын байр авах гэж байгаа бол яах юм. Тийм хүүхнүүд зөндөө л байгаа шүү дээ. Энд хүүхнүүдийг муулах гэж байгаа юм биш. Зүгээр л банкныхан яах юм бол гэж бодохоор инээд хүрээд байх юм.

а

Нууц амрагынхаа гарын үсэгтэй бичгийг нотариатаар батлуулаад, гурван хувь хэвлээд аваад ир гэх юм уу.  Хэцүү биз дээ.  Өнөөдөр байрны зээл авахад банкны тавьж байгаа шалгуур, шаардлага ийм л байна.  Тогоруу газар цөмөрчих вий гэхдээ зөөлөн зөөлөн алхаж явдаг гэдэг үлгэр байдаг даа. Түүн шиг банкныхан эрсдэлтэй зээл өгчих вий гэхдээ арай л онигоо шиг зүйл хийгээд байх юм. Тэртэй тэргүй байрыг нь барьцаалж байгаа юм чинь ингэж хатуурхах хэрэг байдаг ч юм уу даа.  Тэгээд ч яаж ийж байгаад байртай болж байгаа залуус сардаа төлөх хэдэн төгрөгөө яаж ийж байгаад л өгчихнө. Тийм болохоор олон хаягдаж хаширсан хүүхэн шиг болчихсон банкуудынхаа шаардлагыг арай л зөөллөх цаг болчихож.

а

Эх сурвалж: www.mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Амьдрал дээр яг л дээр бичсэн шиг байгаа юм. Үнэхээр хэлэх үг олдохгүй дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдгийг л харуулж байгаа юм банкныхан.
2018-05-16
od shig hongon:
bank hurdan shuurhai bh d bi durtai...baliar hvnd surtald bi durgvi...
2015-03-19
мэдэхэд илүүдэхгүй:
байр авах гэж улайрч байхаар өөрийн санхүүгийн боломж чадвараа сайн судалж мэд. ийм зөвлөлгөөний нийтлэл гарч байсан. яарч олон зардал шимтгэл гаргаж байр аваад, одоо зээл хүүгээ төлж чадахгүй байдалд орсон хүмүүс олон байна. банкууд 8%-ийн зээл өгөж байгаа гэдэг нь их эргэлзээтэй шүү. банкны 19-20% зээлээр авсан хүмүүс олон байна. энэ монголбанкны мэдээллийн үнэн худлыг шалгах ёстой.
2015-03-18
5555:
ёстой үнэн хэллээ тэртэй тэргүй авч байгаа хөрөнгө барьцаа болж байгаа юм чинь
2015-03-18
tstststs:
zeeliin ersdel gedeg asuudal medeej bailgui yahav.gehdee yag bairnii zeelen deer bol uridchilgaagaa shuud uursduu boditoogoor burduuldeg ulsuud manaid bol unendee tun tsuuhun duu,zaaval hen negnees tuslamj avah bolno.oilgomjtoi sh dee huvi ch bai huvisgal ch bai ajil hiij bui ulsuud diilenh ni usreed l saya avna, endees yaj tiim hemjeenii hurimtlal bogino hugatsaand uusgeh yum be,tsugluulsaar baital 10,20 jil ungurnu biz dee. er ni bol bairtai boloh gej zutgej bui ter ulsuud yaj iigeed tulj l taarna,ugaasaa ch banknii jijig dund zeeldegch nar bol biznesiin ch bai yamar ch zeel avsan hooson honoj bgaad ch bolov tuldug l baihgui yu. harin bank tedend bol aimaar hatuu sh dee,neg luivarchin orj ireed hulhidaad mungiig ni avchih gej bgaa ayatai barag l murdun baitsaaltand orj baij neg yum heden tugrug avna. tegeed l ehnii saraas ni shuud undsen zeelees ni tuluuleed ehelne,avsan hediigee bugdiig ni ergeltend oruulj chadalgui ergeed huutei ni tuluud yavna.manaihan tootsdoggui l bolohoos tootsood uzeerei ene bol asar ih aldagdaltai,kontrband ni l bish bol yamar ch biznes buten neg tsikl ni hamgiin bagaar bodohod 4-5 sar *rdlagatai boldog. za ingeed yarival ih yum bnaa.harin ter tomchuudiig ni harin yostoi medehgui yumaa!!!
2015-03-18
.баяр:
бас ч нөгөө талдаа зөв байгаа ш дээ.8% руу орох гэж орлого багатай нөхөр урьдчилгаа бариад зүтгээд байх өгч байгаа талдаа хэцүү шүү дээ. хүнээс аваад бариад ирвэл энэ чинь бас өр гэсэн үг шүү дээ. өөрөө ядаж урьдчилгааны хэмжээний хуримтлал байлгаж байгаа хүн арай найдвартай . улаан мөнгөгүй этгээд хамаатнаа шаналгаж байж урьдчилгаа босгоод нийт 100%өрөө юугаараа төлөх юм.
2015-03-18
9999:
банк албан бус өөр зээлийг сонирхоно. бу*ас авсан бол эргэж өгнө. орлогоо банкны зээл, 30%-ийн урьдчилгааны зээлд нэгэн зэрэг өгнө гэдэг нь эрсдэл. зээл авсан хүн 100% зээлтэй болно.
2015-03-18
иргэн:
(ajilgui,arhichin,tamhichin zaluusiin oron syytsand orno gej u baisan um be?.ehleed sain bolovsrol,humuujil olj avahad hamag baidgaa zoriulah heregtei/daraa ni zeeliin oron suuts muruudduu!.u hiij buteesen gej 20 nasandaa bairand oroh um be?) тэртээ тэргүй боловсрол нтр бол цаашаа ш дээ. мянга сайхан сургуульд сураад ажил хийж байгаа хүмүүс хаана байна. гудамжаар л нэг их сургууль төгссөн хүмүүс байна. тэд нар нь ажил хийж байгаа нь хаана байгаан. амандаа тамхи зуучихсан том том яриад худлаа яриад л явж харагддаг. сургууль төгсчөөд ажил хийж чадахгүй байгаа нь өөрсдийнх нь арчаагүй байдлаас л болж байгаан. зочин чи жоохон барагцаатай бурвал яасийн хө!!!!!!!!!!
2015-03-18
zochin:
bodwol tatwaraas nuusan mungu bh vii gj shalgaj bgaa tsarai bh l daa...banknii ter shalguur arai denduu bgaa bhgui yu...ter hunii bair tanii gart bgaa shuu dee banknuud aa...tulj chadahgui bol huraagaad l awna bizdee? bi 1say tug tsalintai hajuu uruu tureeslene idne uunaa, umsunu, zuune getel enenii hajuugaar hediig ni huraagaad heden jiliin daraa engiin neg uruu bairnii uridchilgaatai boloh ve? hezeenees ehleed zeelee tulj ehleh ve?...gants bie hund zeel olgoddoggui yum bol hajuu uruund amidardag huntei hen irj hanilah ve? mongolchuudad neg iim oilgolt bdag shdee...er ni ger ornoo beldeh em ni ger dotorhoo beldeh gj...iimerhuu zuil odoog hurtel niigemd haragdsaar bn...
2015-03-18
иргэн:
тийм шүү банк хэрхэн хуримтлал үүсгэсэн гэдгийг бас татварынханы сонирхолч их байгаа энэ мөнгөө татвараас бултуулжуу үгүй юу гэлгийг мэдэж авах гэж байгаа
2015-03-18
zochin.ts:
хаха эхлээд хошин шог юм болов уу гэж бодлоо. нээрээ үнэн л юм бичиж хэхэ
2015-03-18
zochin:
ajilgui,arhichin,tamhichin zaluusiin oron syytsand orno gej u baisan um be?.ehleed sain bolovsrol,humuujil olj avahad hamag baidgaa zoriulah heregtei/daraa ni zeeliin oron suuts muruudduu!.u hiij buteesen gej 20 nasandaa bairand oroh um be?.
2015-03-18
иргэн:
урьдчилгааг яаж бүрдүүлсэн нь банкинд тийм ч чухал биш, авчраад өглөө, болоо юм биш үү... энэ бол хэтэрхий туйлширч байгаагийн шинж. харин дараа дараачийн төлбөрөө хэрхэн төлж чадах вэ гэдгийг нь л анхаарч судлах нь зүйн хэрэг.
2015-03-18
8888:
buruu yum yraid niitleed bna daa. sanhuugiin medleggui hun bna gej bodhoos doo
2015-03-18
nudargan:
malchid amarhan.50 honi zarhad 10 saya.
2015-03-18
111111:
асуудлыг буруу өнцгөөс хараад байнаа. банкинд бол тэр хэмжээний хуримтлалыг яаж үүсгэсэн нь сонин юм. тоготвортой орлогой байж чадсан эсэх, хуримтлуулах чадвартай эсэхэд эргэлзэж байгаа юм
2015-03-18