Аваргын хүү аавынхаа дүрд тоглож байна
2015-03-18

Хүчит аварга Дагвацэрэнгийн Хадбаатар агсны намтар түүхийг өгүүлэх уран сайхны киноны зураг авалт бараг дуусчээ. Уг кино ирэх долоодугаар сарын 11-нд Үндэсний их баяр наадмаар үзэгчдийн хүртээл болох аж. Энэ талаар Д.Хадбаатар аваргын хүү П.Даваажаваас тодрууллаа.

d

-Юуны өмнө танд нийт уншигчдынхаа өмнөөс энэ өдрийн мэндийг хүргэе. Таныг аавынхаа дурсгалд зориулж кино хийж байгаа гэж сонслоо. Киноны зураг авалт дууссан уу?

-Шууд.мн сайтын нийт уншигчдад энэ өдрийн мэндийг дэвшүүлье. “Хадбаатар” киноны ажил нэлээд ахиж байна. Өвлийн зураг авалт дундаа явж байна.

d

-Киноны гол дүрд хэн тоглож байгаа вэ?

-Би аавынхаа дүрд тоглож байгаа /инээв/сур. Магадгүй хүмүүс гайхах байх өөрөө аавынхаа тухай кино хийгээд гол дүрд нь тоглоод гэж. “Хадбаатар” киноны гол дүрийг сонгон шалгаруулалт нэлээд удаан үргэлжилсэн ч найруулагчийн маань бодсон санаанд ойртох хүн олдоогүй юм шиг байна лээ. Тэгээд намайг тоглуулж байгаа. Харин киноны зохиолыг Д.Энхболдбаатар бичсэн. Найруулагчаар Ж.Сэнгэдорж ажиллаж байна. Киноны ерөнхий ивээн тэтгэгчээр Монгол Улсын алдарт уяач Б.Ерөөлт ажиллаж байгааг онцолмоор байна. Мөн Өвөрмонгол, Тува, Халимагийн уран бүтээлчид оролцож байгаа.

d

-“Хадбаатар” кино ямар үйл явдлыг харуулж байгаа вэ?

-Миний аавын бүхий л амьдрал гарах болно. Өөрөөр хэлбэл, 1951-1993 оны хоорондох нийгмийн байдал, үйл явдал гарна. Мөн Үндэсний бөхийн найраа, булхай эхэлсэн 1970-1980-аад оны үеийн нийгэм, алдар цолны төлөөх далд тэмцлийг Хадбаатар аваргын амьдралаар харуулсан байгаа.  Мөн Төрийн наадамд түрүүлж, шоронд адлуулж явсан түүний амьдралын ээдрээ, зөрчил, сургамжаар дамжуулж хүн чанар, нөхөр дайснаа танихын ухаан, ялах, ялагдахын учрыг тус бүтээлээр үзүүлэх болно.

d

Сонирхуулахад, Д.Хадбаатараас түрүүнд тэдний гэр бүлд хоёр хүү төрөөд тогтоогүй аж.  Гурав дахь нь хүү хад чулуу шиг аварга том баатар эр болохыг ерөөн Хадбаатар гэж нэр өгсөн нь хожмоо Монгол Улсын аварга болжээ.

Гэрэл зургийг П.Наран

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
zochin:
selenge aimagt hadbaatariin huu baidagiin bnle. battulga gej
2015-03-19
davaajavt:
chi aaviinhaa ysiig zarj bayjina gedeg gahai mon uu. muu *.unen bol tenger hilegnene shuu.
2015-03-19
хүүд нь :
1. хүү нь юм бол яагаад п овогтой юм бэ. эцгийн нэрийг овогловол чамд л хэрэгтэй бхйх даа. 2. хадбаатар аваргатай хамт байсан, нөхөрлөсөн, ялангуяа зовж явахад нь цугтаа байсан хүмүүсийн сэтгэлийг яриулж тэдний дүрийг хамтад нь гаргаасай даа.
2015-03-19
зочин:
тэгээд энэ нөхөр чинь хадаагийн хүү гээд байсан чинь өөр овогтой байна ямар учиртай юм бэ.зохиомол хүү юм уу
2015-03-19
unshigch:
sain etsgiin muu huu shuu ene nohor
2015-03-18
зочин:
сайхан сайт байна.
2015-03-18
zochin:
hadbaatar, egelgui huchtei huuhed shig zantai bayrlah gomdoh n amarhan egel negen baijdee. ter saihan bieiig heterhii gamgui edelsnees ert yvjdee hoorhii.ih daruuhan,saihan bujigledeg,ter tom bienees garamgui hongohon shogshood l saihan n argagui bujigledeg n sanaanas garahgui l bna.bid neg ueiin tamirchid baisan ym. saihan kino hiigeerei. huud n amjilt husie.
2015-03-18
уншигч:
хадаа аварга бол тэр цаг үеийн л хүн. тэр сайхан аваргын дүрийг өнөөгийн цаг үеэр, өөрийнхөөрөө бүү дүгнээсэй билээ гэдгийг л хэлэх байна. тэр эгэл их аварга, намайг битгий өөрсдийнхөөрөө ашиглаач, би зүгээр л байгаагаараа, байснаараа баймаар байна гэж хэлэх хүн дээ!
2015-03-18
хадбаатар гэж:
овгоо солиулаач
2015-03-18