Жадамбаа шиг бай л даа
2015-03-25

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа Ерөнхий сайдын үүрэг даалгаврыг биелүүлж, том машинаасаа татгалзсанаа цахим хуудсаараа дамжуулан дуулгав. Тэрбээр жийп машинаа хураалгаж, приус унаж байгаа гэнэ.

ө

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг төрийн байгууллагуудын албан хэрэгцээнд шатахуун их зарцуулдаг том оврын машин ашиглахыг зогсоох чиглэл өгч, ТӨХ-нд энэ ажлыг гардан гүйцэтгэх үүрэг өгснөөс хойш сар гаруйн хугацаа өнгөрч байна. ТӨХ-ноос төрийн байгууллагуудын бүх дарга нарт албан мэдэгдэл хүргүүлсэн, энэ сарын 20-ны Засгийн газрын хуралдаанд танилцуулна гэж байсан ч одоогоор албан мэдээлэл алга. Шалтгаан нь энэ ажил дарга нарын эсэргүүцэлтэй тулгарч буй гэнэ лээ. Өөрөөр хэлбэл, дарга даамлууд Ерөнхий сайдын үүргийг үл тоосоор өнөөдрийг хүрсэн гэсэн үг. Гэхдээ бүгд том толгойлсон юм биш. Хамгийн сүүлд авсан мэдээллээр ТӨХ 40-өөд машин хураагаад байгаа гэнэ. Гэвч энэ хангалалттай биелэлт биш. Учир нь төрийн дээд болон дунд шатны бүх дарга даамал тансаг зэрэглэлийн том машин унаж, зиндаархдаг.

м

ТӨХ-ны мэдээллээр төрийн өмчит 757 байгууллагад 5058 автомашин ашиглаж байгаа. Үүний 812 нь шатахуун их зарцуулдаг, том оврын машин. Хэмнэлтийн тэргүүн эгнээнд явах ёстой хэрэгцээ гэсэн үг. 2014 онд төрийн өмчит байгууллагуудад ашиглаж байгаа нийт автомашины  гаражийн зардалд 3.6 тэрбум, шатахуунд 16.3 тэрбум, сэлбэг хэрэгсэлд 5 тэрбум, жолоочийн цалинд 25 тэрбум нийт 50 тэрбум төгрөгийн зарцуулсан тооцоо гарчээ. Дээр нь дарга нарын 9911, 8811 дугаарын төлбөрийг ч төр даана. Товчхондоо төрийн албаны дарга нарын алба, амины ажлаа амжуулдаг бүхний төлбөрийг бидний төлсөн татварын мөнгөнөөс гаргадаг. Гэвч энэ хэрэгцээ буурсан түүх байхгүй. 2010, 2011 оны үед төрийнхөн гурван тэрбум төгрөгөөр машин худалдан авч байсан бол 2013, 2014 онд энэ тоо 9 тэрбум 250 сая төгрөг болж нэмэгджээ. Машины тоо нэмэгдэхийн хэрээр түүнийг дагасан зардал өссөөр 50 тэрбумаар тоологдож буйг анхаарах цаг болсныг сая ухаарсан. Тиймээс л хямралтай зэрэгцэн хэмнэлт хийх гэж оролдож байна.

с

Харин дарга нарт энэ шийдэл таалагдахгүй байгаа бололтой. Татгалзсан, цааргалсан хүн цөөнгүй байгаа гэнэ лээ. Тиймдээ ч Ерөнхий сайдын үүрэг өнөөдрийг хүртэл хангалтгүй биелэлттэй байна. Уг нь дарга нарыг мөнгө олоод ир гэж хэлээгүй. Угаас тэд мөнгө олдог хүмүүс ч биш. Татвар төлөгчдийн мөнгийг зарлагадаж, үрэх суудалд залардаг нөхөд. Дээр нь тэднийг явган алхаж, нийтийн тээвэрт суу гэж шаардаагүй. Ерөөс энэ шаардлагыг хэзээ ч биелүүлэхгүй. Төрөхдөө л дарга байсан мэт яравгар царайлж, төрийн төлөө оготно боож үхэхгүй хэмээн гэдийнэ. Энэ бүхнийг харгалзан үзсэн учраас зөвхөн машинаа жижгэрүүлэх шаардлага тавьсан. Жижиг машинтай зэрэгцэн албан тушаал буурахгүй гэдгийг дарга нар ч сайн мэдэж буй.

са

Тиймээс тэвчиж болох зардалд зүгээр л хэмнэлт хийчих. Илүүг зарлагадъя гээд ч улаачихсан төрийн дансандаа бага ч атугай нэмэр болчих. Яг л Ц.Жадамбаа шиг.

а

В.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
isis:
zaluuchuud ...bi*e kgun yor in ingej bogs dolooj amidrah yostoi uymyy?.....
2015-03-25
кккк:
энэ муу хүртэл том машин унаж байсан байна.
2015-03-25
5555:
hun hunii zam mur uur uur . chamaas iluu setgeed saikhan amidarch bga bol ternees iluu garahiig hicheej ajil. ter 8 tsagt bosh ajilaa hiideg bol chi 7 tsagt bosch ajilla . iluu setge iluu sons . tuunees bish jeep unsan housand amidardag geed bugdeeree avilgalch bish . sain yvaa negendee bitgii ataarh
2015-03-25
567321:
songuuli dohod terend zoriulj surtalchilgaaga hiij bna da songogdoj avad jeepee unad tag boloh bh da
2015-03-25
shuud:
teneg humuus l itgeheer show bna gehdee mongold yumnii uchir medehgui hun mash olon tul ene chigeeree gishuun bolj magadgui ee amjilt husie duu huud
2015-03-25
11111:
жадамбаа, одоо хауснаасаа гараад 3-4-д 2 өрөө олоод орчих. тэгвэл хүн үнэмшиж магад. хувийн сууцныхаа гадаа приус тавиад, том тэнэгтлээдээ
2015-03-25
сайханбилэгт:
дээлхийн зах зээл муу байхад ямар нэгэн ажил шинээр хийж чадахгуйл боловуу тэгвэл ядахдаа засгийн тушмэлуудийн тансаглалыг байхгуй болгоход энэ бас нэг ажил болно ийм юмыг зоригтой хийж чадахгуй бол огцор
2015-03-25
дорж:
том жипийг хурааж дуудлага худалдаагаар зарах хэрэгтэй хэрэг болохоор захиалгаар аваад явж болно
2015-03-25
zochin:
alia salbadai yum, zaluu hun bj hunii gar huluur hudulj bdag kukle,
2015-03-25
зочин:
том жипээ хураалгахгуц бол шууд ажлаас нь халах хэрэгтэй
2015-03-25
иргэн:
нөгөө муу хүн чулуу шиг царайтай хавтгай л.гантөмөр гэдэг чацга жийпээ хураалгасан уу.шоу хийж жийп унахаа больё гээд 8оны сонгуулиар солиорч байгаад гарч ирчихээд дараа нь өөрөө том жийпээ унаад явж байсан хөлдүү хулгайч шүү.
2015-03-25
зочин:
машинаа унаж байна гэж хараах, унахаа болихоор худлаа гэх одоо болиоч, зөвхөн дор дороо өөр өөрсдийгөө хичээж явбал яасан юм, хүн хүний амьдрах хувь тавилан өөр өөр шүү дээ, муу үйлийн үрийг үрсүүд чинь л хүртэх учраас бодлоо зөв цэгцэлж ухаантайхан байцгаавал яасан юм ????????????? дандаа бие биенээ гоочлоно.
2015-03-25
зочин :
тушаал биелүүлэхгүй байгаа улсыг шууд ажлаас нь хал. жаахан ширүүн үзэхгүй бол болохгүй байх шүү.
2015-03-25
news:
songuulid ursulduh zorilgotoi showdalt odoo ehelj bna. iim bolovsrol bagatai zaluug dargaar tavij bdag. ih zasgiin baklavr gel uu? hahaha. ineed hurchihlee.
2015-03-25
зөв зөв:
төрийнхөн, одоо л өөрсдийгөө хэн гэдгийг ойлгож эхлэж байх шив.
2015-03-25
yun prius vee :
uls maani dampuurch bhad udahgui aimshgiin ediin zasgiin aluurchdad nugasluulah gj bhad ene hulgaich nar mashinaa unasan heveeree bh yumuuu
2015-03-25
zochin:
zaluugaasaa show hiij hun huurahaas uur buteeltei um hiigeech.ene met javjlagch nariig yaana daa.
2015-03-25
юугэхэвдээ:
монголын залуу үеийн, мэдээллийн технологийн салбарын, ардчилсан намын залуусын нүүр царай байж байгаа нь энэ. ёстой бидний тусгал л юм даа.
2015-03-25
зочин:
жадамбаа битгий худлаа шоу хийлдээ сайханбилэгт сайн хун болж харагдах гээд урьд өмнө алианхуягийн бөгсийг долоочих гээд байсан ичиж амьдар залуу хүн байж
2015-03-25
zochin:
hamgiin ih achaalal uurdeg eruul mendiin salbart neg ch jeep bdaggui shd
2015-03-25