Түймрийг унтраахаар 336 хүн ажиллаж байна
2015-03-26

Сүхбаатар, Дорнод аймгийн нутаг дэвсгэрийг дамнасан хээрийн түймрийг унтраахаар 336 хүн ажиллаж байна.

Уржигдар /III.24/ 21:35 цагт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын гуравдугаар багийн нутаг сумаас зүүн хойш 65 км зайтай “Тосон” гэдэг газар хээрийн түймэр гарсан, салхитай байгаа дуудлага тус аймгийн Онцгой байдлын хэлтэст иржээ.

 

Дуудлагыг хүлээн авч онцгой байдлын хэлтсийн 22 албан хаагч, орон нутгийн 54 иргэн, Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн 41 албан хаагч, Матад сумын 165 иргэн, Булган сумын 10 иргэн, ХЦ-ийн 0306 дугаар ангийн 44 албан хаагч нийт 336 хүн унтраахаар ажиллаж байна гэж ОБЕГ-ын Гамшгийн удирдлагын төвөөс мэдээлэв.

 

Хээрийн түймэр гуравдугаар сарын 25-ны өдрийн 01:00 цагийн орчимд Дорнод аймгийн Матад сумын нутаг руу орсон байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин