Бүх хөрөнгөө хандивлана
2015-03-29

 

“Apple” компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк бүх хөрөнгөө асрамжийн газарт хандивлахаар болсноо мэдэгджээ. Тэрбээр 10 настай зээ хүүгийнхээ коллежийн төлбөрийг нь төлснийхөө дараа хадгаламжинд байгаа бүх хөрөнгөө Техас, Орланда мужид байрлах дөрвөн асрамжийн газарт хуваан олгохоор болсон гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Түүний нийт хөрөнгө 120 сая ам.доллар гэнэ. Тим “Fortune” сэтгүүлд “Би дэлхийд хамгийн алдартай, хамгийн олон хэрэглэгчтэй компанийн тэргүүлж буй. Би мөрөөдлөө биелүүлсэн азтай нэгэн. Дараагийн нэгэндээ эрх мэдлээ шилжүүлэн өгсний дараа Шинэ Зеланд, Австралийн аль нэгэнд нь байшин худалдан аваад байгалийн сайхныг тольдохыг хүсч байна. Яагаад бүх хөрөнгөө буяны үйлсэд хандивлаж байгаа вэ гэвэл. Та л зориг гаргахгүй бол тэр хүмүүс хэзээ ч инээхгүй” гэж хэлжээ.

 

Тэрбээр бүх хөрөнгөө шууд хандивлахгүй бөгөөд хөрөнгийнхөө талыг шинэ асрамжийн газар барихад зарцуулах гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин