Өнөөдөр болох үйл явдлын тойм
2015-03-30

"Туушин" зочид буудлын "Соёмбо" танхимд

09:00 цагт Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн Эрчим хүчний салбар зохицуулах хорооны 19 дүгээр уулзалт болно. Утас: 99773800, 88008516

 

Хан-Уул дүүргийн Соёлын ордны танхимд

10:00 цагт тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нарт сургалт зохион байгуулна. Утас: 88081985

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд

11:00 цагт  "Нээлттэй шүүх" хэвлэлийн бага хурал болно. Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн орон нутагт ажилласан тухай мэдээлэл хийнэ. Утас: 70008028, 91912312, 98980404

 

Хэвлэлийн Хүрээлэнд

11:00 цагт Нийтийн тээврийн эрх нь зөрчигдөж байгаа контуктор, жолооч нарын төлөөлөл  мэдээлэл хийнэ.

 

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11:30 цагт Уул уурхайн яам, МҮХАҮТ, Ашигт малтмалын газар, “Майнэкс Монголиа”, “Эрдэнэс Монгол”, Экспо Монгол” ХХК-иас хамтран зохион байгуулж буй “Мongolia Mining 2015” олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн талаар мэдээлэл хийнэ.

 

“Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд

12:00 цагт Уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндаш   хэвлэлийн хурал зарлалаа.  Тэрбээр ирэх сарын 6-нд Эверестийг хоёр дахь удаагаа зорих гэж байгаа юм байна.

 

Худалдан авах ажиллагааны газарт

13:00-17:30 цагт  “Ерөнхий гэрээ нэвтрүүлсэн сайн туршлага” семинар зохион  байгуулагдана. Утас: 9905100, 70111090

 

Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн X төвд

13:00 цагт нөхөн үржихүйн эрүү мэндийн цогцолбор "Жирэмжний хянаөлтын жишиг эмнэлэг" төслийн нээлт болно. Утас:  94945397, 99106277, 99331024

Shuud.mn
Сонин хачин