”Сод Монгол”-ын давуу эрхийг хязгаарлаж өгөхийг хүсэв
2015-03-30

ШӨХТГ-аас онгоцны шатахууны зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад хяналт шалгалт хийж буй. Энэ хүрээнд ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан "МИАТ" ХК, "Аэромонголиа" ХХК, "Тэнгэрийн улаач" ХХК, "Томас эйр" ХХК, "Геосан" ХХК, "Блю Скай" ХХК-иудын захирлуудтай уулзалт хийжээ.

 


Уулзалтын үеэр ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан “Онгоцны шатахууны үнэ цаашдаа ч бууруулах боломжтой гэдгээ бидэнд илэрхийлсэн. Бид үндэсний авиа компаниудаа аль болох дэмжих, зах зээлийн тааламжтай нөхцөл бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Та бүхэн харин өөрийн хэрэглэгчид болох агаарын тээврийн зорчигч үйлчлүүлэгчдэдээ үнийн болон үйлчилгээний илүү таатай нөхцөлөөр үйлчлэх боломжийг бүрдүүлэн ажиллахыг хүсч байна” хэмээсэн байна.

 

Харин авиа компаниудын удирдлагууд “шатахуун бол манай нийт зардлын 30-40 хувийг эзэлдэг. Онгоцны шатахууны зах зээлд шударга өрсөлдөөн бий болгох, энэ зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд давуу байдлаа ашиглан авиа компаниудад хандаж байгааг зогсоож өгөхийг хүсч байна. Шатахууны зах зээлд илүү таатай нөхцөл үүсвэл бид ч бас зорчигч тээврийн үнээ бууруулах боломжтой” гэдгээ хэлжээ.

 


Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээгээ 100 хувь импортоор хангаж байгаа бөгөөд 2013 онд нийт 58.6 мянган тн, 2014 онд 45.0 мянган тн онгоцны шатахуун импортолсон ба улсын хэрэгцээнд 2013-2014 онуудад импортолсон нийт онгоцны шатахууны 78.6%-ийг ОХУ-аас, 12.7%-ийг Белорусс, 8.4%-ийг Литва улсаас авсан байна. "Сод Монгол" групп ХХК онгоцны шатахууны 80 хувийг дангаар импортлодог бол "Мэргэван" ХХК шатахуун борлуулах, онгоцонд сумлах үйл ажиллагаа явуулдаг байна. Манай улсын хувьд агаарын хөлгийн шатахууны үнэ дэлхийн зах зээлийн үнээс харьцангуй өндөр байдаг. Өндөр үнэтэй шатахуунаас улбаалж МИАТ ХК олон тэрбумын алдагдалтай ажиллаж, "Изинес Эйр" ХХК өнгөрсөн онд үүд хаалгаа барьсан билээ.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Eznis shatahuunaas boloogui ee. genko Battulga, Gansukh nar n shahaltaar shudraga bus erseldeend yalagdsan.
2015-03-30
ядруутөр:
Ганц шатахууний үнийг зохицуулж чадахгүй арчаагүй төртэй хэрүүлч Монголчууд болоод байна даа бид.
2015-03-30