Андрес буруутай болох нь нотлогджээ
2015-03-30

 

Альпийн нуруунд осолдсон Германы “Airbus A-320” онгоцны ослын буруутан хоёрдугаар нисгэгч Андрес Любиц болох нь нотлогдсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Германы “BILD” сонины цахим хуудаст сүйрсэн “Airbus A-320”-ийн хар хайрцагны бичлэг нийтлэгдсэн байна. Бичлэгт ахмад танхим руу орохоор гарч явах үед хоёрдугаар нисгэгч бүхээгийн хаалгаа цоожилж буй нь бичигджээ.

 

Хэсэг хугацааны дараа ахмад бүхээг рүү орох гэтэл хаалга цоожтой байжээ. Ахмад “Андрес наад хаалгаа онгойлго. Новш минь хаалгаа онгойлгооч. Үхэхийг хүсч байна уу” хэмээн хашгирч хаалга тогшиж буйгаар бичигдсэн байна. Мөн бичлэгт бүхээгний хаалгыг хүчтэй зүйлээр цохиж, онгойлгохыг оролдож байгаа нь гарчээ.

 

Мөн бичлэгийн хоёр дахь хэсэгт зорчигчид болон ахмадын орилж буй чимээ бичигдсэн байна. Энэхүү бичлэгээс үндэслэн онгоцыг хоёрдугаар нисгэгч санаатайгаар сүйрүүлсэн гэхэд хилсдэхгүй гэж Францын шинжээчид “AFP” агентлагт ярьжээ. Бүхээгт ганцаараа үлдсэн Андрес осол болох хүртэл ямар ч дуу гаргаагүй бөгөөд зөвхөн амьсгалах чимээ нь бичигдсэн байна.

 

Шинжээчид онгоц энэ сарын 24-ний 22.00 цагийн орчимд осолдсон хэмэн тогтоожээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zocnin:
yxex morooroo yxexgyi olon hyniiami awcn yawsan yasan oodgyi hyn be
2015-03-31
usa ex aviaengineer:
Б.Дэлгэрцэцэг
2015-03-31
Зочин:
Онгоц сүйрсэн цагийг мэдээлэлдээ орон нутгийнх нь цагаар өгвөл ойлгомжтой байхаа. 22.00 цагийн орчимд гэхээр орой харуй бүрий санаанд буух нь байна шүү. Онгоц гэгээн цагаан өдөр бүр үдээс өмнө сүйрсэн шүү дээ.
2015-03-30
Зочин:
Онгоцны дуу бичлэгийн аппарат олдсон юм билээ, хар хайрцаг биш. Энэ аппаратад бичигдэн үлдсэн чимээнээс үндэслээд туслах нисгэгч А гэгч нөхөр санаатайгаар энэ үйлдлийг хийсэн гэж үзэж байгаа. Тэрээр 27 настай, математик-Англи хэлний багшаар ажилладаг найз бүсгүй нь харьцаагаа таслан салснаас болж үхэхээр шийдсэн байж болох юм гэж таамаглаж байгаа. Уул нь удахгүй аав болох байсан юм байна лээ. Онгоцны үйлчлэгчтэй болздог байснаас нь болж найз бүсгүй нь салсан байх магадлалтай. Онгоцонд явсан 150 зорчигчийн цогцсын 600 орчим хэсгийг сүйрэл болсон газраас цуглуулаад байгаа бөгөөд чухам хэнийх вэ гэдгийг нь танихад маш хүндрэлтэй байгаа юм байна. Шинжээчдэд туслах нисгэгчийн биеийн хэсэгт ДНХ-н шинжилгээ хийх шаардгага эн тэргүүнийх болж байна. Ингэснээр түүнийг нислэгийн өмнө ямар нэг сэтгэцэд нөлөөлөх төрлийн эм бэлдмэл согтууруулах ундаа, хар тамхи, антибиотик г.м хэрэглэсэн эсэхийг тодорхойлох гэнэ Эх сурвалж Өдөр тутмын сонин-Österreich.
2015-03-30
turuu:
german chin odoo mundag naryn uls bish bil uu.zugeer l neg gazhig er ongots duraara unagaad l yavzh baidag ain uheh muruuru uhehgui
2015-03-30