Эмч нарыг шагнав
2015-03-30

 Өнөөдөр “Олон улсын эмч нарын өдөр” тохиож байна. Энэ өдрийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн 47 дугаар зарлигаар дараах нэр бүхий хүмүүс төрийн дээд одон медалиар шагнагдлаа. Шагналыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба яаманд дээрээ гардуулан өгсөн юм.  

 

 

1. “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор:

        1.Доржготов Лянхуа – Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүхийн сэтгэц эмгэг судлалын клиникийн тасгийн         эрхлэгч

 

2.“Алтангадас одон”-гоор:

        1.Базарын Туяа – Скай эмнэлгийн их эмч

        2.Энхбаярын Цовоо – III амаржих газрын төрсний дараах тасгийн эрхлэгч

        3.Чойжилсүрэнгийн Цэнгэл – ХӨСҮТ-ийн сувилагч

        4.Гомбожавын Батгэрэл – Happy veritas эмнэлгийн дэд захирал

 

3.“Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар:

 

        1.Дамбын Уранчимэг – ЭМСЯ-ны ЭЭХХ-ийн мэргэжилтэн

        2.Нацагдорж Эрдэнэчимэг – Оргил рашаан сувилалын физик эмчилгээний сувилагч

Shuud.mn
Сонин хачин