Герман эмэгтэйчүүд хэт даврагч болжээ
2015-03-31


Германы Аюулгүй зөвлөлийн мэдээлснээр “Энэ амралтын өдөр 70 эмэгтэй Сири улсаар дамжин, Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд элссэн” гэв. Эмэгтэйчүүдийн дунд насанд хүрээгүй есөн хүүхэд байгааг албаныхан онцолсон тухай “CNN” агентлаг мэдээллээ.


Хэт даврагч болсон эмэгтэйчүүдийн ихэнх нь Сири улсад ажиллаж, амьдарч байсан гэнэ. Одоогоор хэн гэгч этгээд эмэгтэйчүүдийг уруу татсан нь тодорхойгүй байгаа юм. Албаныхан гурван эмэгтэйн нэр болон гэрийн хаягийг олоод байгаа ба тэдний фэйсбүүк, твиттер зэргийг шалгаж үзсэн ч ямар нэгэн мэдээлэл олоогүй гэнэ.

 

Эмэгтэйчүүд гэрээсээ явахдаа бүх мэдээллээ устгажээ. Тэдний нэг 40 настай Ханс Георг Массен “Биднийг хэн ч зогсоож чадахгүй. Бид ариун исламын шашныг хамгаалахаар явцгаалаа” гэж захиа бичжээ. Энэхүү захиаг цагдаа нар гэрийнх нь угаалгын өрөөнөөс олсон байна. Тагнуулын мэдээгээр тус бүлэглэлд Германы 100 гаруй иргэн элссэн гэв.


Өнгөрсөн долоо хоногт Британийн тагнуулын ажилтнууд хэт даврагч болохоор төлөвлөж байсан 11 залууг түр саатуулсан юм. Тэд фэйсбүүкийн тусламжтай хэт даврагчидтай холбоо тогтоосон нь мөрдлөгийн явцад илэрчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
yum medehguil bnda:
Amerik odoo gazriin tosnii tomoohon exportlogch bolchood bn. 1l benzin end hed bn gej bodjin? Hagas . Oshoo ch buuna. Yuch medehgui baij bitgi olon yum hutsjee.
2015-04-01
иргэн:
Америкчууд энэ бүгдийг далимдуулан газрын тосны дээрэм хийдэг. Үүнийг зогсоочвол дээрэм хийх боломжгүй болчдог. Харин шударга бус энэ явдлыг үзэн ядан “Халифын вант улс”-д элсэж байгаа залуучууд хайран байна.
2015-03-31
yum medehguil bnda:
Amerik odoo gazriin tosnii tomoohon exportlogch bolchood bn. 1l benzin end hed bn gej bodjin? Hagas . Oshoo ch buuna. Yuch medehgui baij bitgi olon yum hutsjee.
setgel:
amerikiin bodlogiig eserguitsegchid bugt terroristuud bolon het davragchid bolno
2015-03-31
Зочин:
Үүнийг нөгөө талаас нь бодоод үзвэл лалынхны шүтээнийг доромжлоод байх хэрэггүй юм шиг. Хүний шүтлэг шүтээн гэдэг хэнд ч хоригдохгүй зүйл. Зүгээр л мөр мөрөө хөөгөөд амьдарч болдоггүй юмуу??? Тэр Францын сэтгүүлч тэр. Шог зураг гаргах гээд хүнийг доромжлоод өөрсдөө буудуулаад л.
2015-03-31