”Сод Монгол” ШТС дээрэмдсэн этгээдийг барьжээ
2015-04-01

Өчигдөр үүрээр Дорноговь аймгийн Сайншанд сум 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах "Сод монгол" шатахуун түгээх станцыг дээрэмдсэн хэрэг гарчээ.

 

Тодруулбал, үл таних нэгэн залуу баг зүүн орж хутга тулган орлогын нэг сая орчим төгрөгийг дээрэмдээд зугтаасан гэнэ.

 

Уг мэдээллээр тус хэлтсийн цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, уг хэргийг үйлдсэн 27 настай эрэгтэй Б гэгчийг саатуулан шалгаж эхэлжээ.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин