Шүүхийн танхимд прокурорыг барьцаалжээ
2015-04-01

 

Туркийн нийслэл Истанбул хотын шүүхийн танхимд зэвсэглэсэн хоёр этгээд прокурор барьцаалсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Дуудлагын дагуу ирсэн цагдаа нарын өөдөөс гэмт этгээдүүд гал нээжээ. Буудалцааны үеэр барьцаалагдсан прокурор Мехмет Селим Кираз шархтаж, эмнэлэгт хүргэгдсэн ч амиа алджээ. Цагдаа нар гэмт этгээдүүдтэй хэлэлцээр хийхийн тулд зургаан цаг зарцуулж, улмаар шүүх танхим руу нэвтэрч, тэднийг устгасан гэв.

 

Гэмт этгээдүүд ийнхүү прокурор барьцаалах болсон шалтгаанаа Засгийн газрын эсрэг жагсаалын үеэр амиа алдсан Беркин Элван хүүгийн буруутан гэгдээд буй дөрвөн цагдаагийн ажилтны нэр болон гадаад төрхийг илчлэхийг шаардсан аж. 14 настай Беркин Элван хүү 2013 онд Истанбул хотноо болсон жагсаалын үеэр амиа алджээ. Энэхүү хэргийг амиа алдсан прокурор шалгаж байсан юм байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин