3 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын 6 дүүрэг, Өмнөговь, Өвөрхангай аймагт Улаанбурхан өвчний 333 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 95 тохиолдол (28.5%) нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.
Мөн Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын төв өнгөрсөн сарын 24-31-нд 385 хүн архины хордлогын улмаас эмнэлэгт хандаж, 9.6% (37) нь хэвтэн эмчлэгдэж, Баянгол дүүрэгт нэг хүн нас барсныг мэдээлэв. Энэ нь өмнөх долоо хоногоос 21.8%-иар буурсан байна.
Уншиж байна |