Төсвийг 100 гаруй хүн хувааж цацдагийг болих хэрэгтэй
2015-04-02

 

П.Очирбат (гэрэл зургийн П.Нарандэлгэр) Төрийн ордонд өнөөдөр эхэлсэн “Эдийн засгийн форум-2015”-д оролцогчид хоёр өдөр улс орны эдийн засгийн хөгжил, тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, олон улсын чиг хандлагын талаар хэлэлцэн, байр сууриа нэгтгэх юм. Форумын үеэр Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбаттай уулзаж, цөөн асуултад хариулт авлаа.

 

 

-Улс орны эдийн засгийг сэргээх аргыг та юу гэж харж байна?

 

-Бодит том төслүүдээ явуулмаар байна. Бид одоо хоёр толгой гээд л яриад байгаа. Энэ хоёр төсөл хөдлөх юм бол хэдэн зуун жижиг үйлдвэрүүдийг төрүүлнэ. Юу гэвэл төслийн хэрэгжилтийн явцад үйлчилгээ хийдэг, жижиг дунд үйлдвэрлэл дагаж хөгжинө. Энэ хэрээр том төслийг дагаад хөгжөөд явна шүү дээ. Амьтны ертөнц нэвтрүүлгийг харсан биз дээ. Том загасыг дагаад жижиг загаснууд хамт яваад байдаг. Тэр чинь нөгөө л амьдрах орчноо сонгож байгаа хэрэг. Тэрүүн шиг эдийн засгийг өөд татах томоохон төслүүдээ түргэхэн явуулчих юм бол олон жижиг төслүүд хойноос нь гарч ирнэ. Улмаар эдийн засаг, ажлын байр, орлого нэмэгдээд эхэлнэ шүү  дээ.

 

 

-Эдийн засгийн орчин савалгаатай байхад ирэх жилээс томоохон өрүүдээ төлж эхлэх хугацаа тулаад байдаг. Ямар аргаар өр зээлийг төлж болох вэ?

 

-Өр тодорхой хугацаанд төлөгдөнө. Уг нь өр төлөх эдийн засгийн хамгийн сонгомол арга бол хуримтлал үүсгээд түүнээсээ л төлөх шүү дээ. Гэтэл манайх тэгдэггүй. Хуримтлал үүсгэхгүй явсаар байтал өр төлөх хугацаа болохоор урд хормойгоороо хойд хормойгоо нөхөөд байна. Ингэхдээ гадаадаас зээл авч өрөө төлдөг юманд л орчихоод байна шүү дээ. Энэ асуудлаа шийдэх байлгүй. Гол цаашдаа энэ асуудлыг байх ёстой юм шиг хэвшүүлж болохгүй. Хуримтлал бий болгох хэрэгтэй. Гэтэл манайх жаахан юм олохоороо тараагаад хуваагаад идчихдэг. Цагаан сарын өмнө өгчихлөө гэхэд нөгөөх нь ууц, оймс, архи болж хувираад нөгөө хүндээ ч юм болохгүй. Улсад ч хуримтлал үүсэхгүй. Шал дэмий мөнгө үрээд байна. Энэ үрэлгэн байдлаа болих хэрэгтэй.

 

 

-Үрэлгэн байгаагийн гол шалтгааныг юу гэж харж байна?

 

-Улсын төсвийг нэг л газар зарцуулдаг байх ёстой. Тэр нь Сангийн яам байх юм.  Гэтэл манайд УИХ-ын 76 гишүүн төсөв захиран зарцуулж байна. 76 шүү. Мөн Засгийн газрын гишүүд захиран зарцуулж байгаа. Цаана нь Сан нэртэй 20 гаруй байгууллага төсөв зарцуулдаг. Ингэхээр манай хүрч ядаж байгаа жаахан төсөв чинь талаар нэг цацагдаад аль нь үр өгөөжтэй, аль нь үрэн таран болоод дуусч байгаад хяналт байхгүй байна. Энэ бол буруу тогтолцоо. Төсвийг нэг л газар захиран зарцуулдаг болох ёстой. Тэгэх юм бол хяналттай чиглэлтэй зөв үр дүнг нь  тооцож болох боломжтой болно. Тэгэхээр байгаа юмыг зөв зарцуулах, орлого бага байна төсөв хүрэхгүй байна, дахиад л тодотгол хийх болох нь гэж ярьж байдаг. Гэтэл үүний оронд төсвөө зөв зарцуулаад сурчих хэрэгтэй. Энэ нь төсөв мөнгө шаардагдахгүй шүү дээ. Журамлачих л хэрэгтэй. Энэ илүү дутуу зүйлд зарцуулдаг үргүй зардлаа танаж, төсвийг 100 гаруй хүн хувааж цацдагийг больчих юм бол эдийн засаг сэргэх амархан шүү дээ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Zavshigch. Ardchilal. Gej. Urvagch. Eh. Ornoo. Hudaldagch
2018-08-21
zochin:
harin tiim odoo tsadaj hanaa biz . hovdgiin gai chini
2015-04-02
BTS:
Энэ хүн өөрөө идэж идчихээд одоо болохоор юу гээд байгаа юм бол. Дуугүй л байвал барав
2015-04-02
zovhin:
hutsaa
2015-04-02