Ж.Эрдэнэбат: Эдийн засгийн уналтаас хэрхэн гарахаа шийднэ
2015-04-02

 

Сангийн сайд Ж.Эрдэнэбат (гэрэл зургийг MPA) Төрийн ордонд өнөөдөр эхэлсэн “Эдийн засгийн форум-2015” хурлын үеэр Сангийн сайд Ж.Эрдэнэбатаас дараахь тодруулгыг авлаа.

 

 

-Эдийн засгийн чуулга уулзалтаар ирэх жилийн хөгжлийн дүр зургийг гаргадаг. Энэ жилийн чуулга уулзалтаар ямар асуудлыг түлхүү хэлэлцэж байна вэ?

 

-Бид жил бүр эдийн засгийн чуулга уулзалтыг зохион байгуулдаг. Өмнөх уулзалтууд эдийн засаг өсөлттэй, сэргэсэн үед явагдаж байсан. Энэ жилийн тухайд эдийн засгийн хүндрэлтэй үед явагдаж байна. Яагаад эдийн засаг хүндрэлтэй болсон гэдэг зөв оношоо тогтоох хэрэгтэй. Дараагаар нь энэ оношоо хэрхэн эмчлэх вэ гэдэг аргыг тооцох хэрэгтэй. Чуулга уулзалтад манай урдаа барьдаг эдийн засагчид оролцож байна.

 

 

-Эдийн засаг сайжирсан үедаа алдаатай бодлого явуулсан гэж үзэж болох уу?

 

-Өнгөрсөн жилүүдийн хувьд эдийн засаг сайн байсан. Энэ цаг үеүдэд бид тодорхой хэмжээний хуримтлал бий болгосон байх шаардлагатай байлаа. Хуримтлал бий болгож чаддаггүй юм гэхэд хөрөнгийн зардлаа түлхүү гаргах хэрэгтэй байсан. Өнөөдөр нийгмийн халамжийн чиглэлээр цалин тэтгэврийг өндөр хэмжээгээр нэмдэг. Үүнээс шалтгаалаас төсвийн 60 хувь нь цалин, тэтгэвэр тэтгэмжид зарцуулагдаж, хөрөнгөдөө 5 хүрэхгүй хувийг зарцуулж байна. Тийм учраас тухайн эдийн засгийн мөчлөгийн үед байгаа боломжоо зөв ашиглах ёстой байсан юм гэдгийг харуулж байгаа. Одоо бидний хувьд эдийн засгийн уналтаасаа хэрхэн гарах вэ гэдэг асуудал байна. Өнгөрсөн онд эдийн засаг өсөлт 7.8 хувийн өсөлттэй гарсан. Энэ өсөлтийг 5 хувь нь уул уурхайн өсөлт. Уул уурхайн таван хувийн өсөлтийн бараг 4 орчим хувь нь зөвхөн Оюутолгойнх. Тиймээс ч бид цаашдаа уул уурхайгаа тахиж шүтэж, эдийн засгаа хөгжүүлэх үү гэдэг асуудал гарч байна. Өнөөдөр бид мөнгөгүй байгаа. Тиймээс уул уурхайгаа ашиглаж мөнгө олох хэрэгтэй. Харин олсон мөнгөө юунд зарцуулах вэ гэдэг л асуудал тулгарч байна.

 

 

-Уул уурхайгаас олсон мөнгөө юун ашиглахаар төлөвлөж байна вэ?

 

-“Чингис” бондоор харьцуулж ярья л даа. Энэ бондоор эдийн засгаа сэргээх төсөл хөтөлбөрүүдэд зарцуулсан бол өнөөдөр бид хүндрэл яриад сууж байхгүй байсан болов уу. Магадгүй хоёр жилийн дараа ашиглалтад орох үйлдвэрүүд босох байсан биз. Ингэснээр ажлын байр бий болж, бүтээгдэхүүн үйлдвэрлэж эдийн засгаа тэлэх бололцоотой байсан. Гэтэл урт удаан хугацааны дараа үр өгөөжөө өгөх үйл ажиллагааг  санхүүжүүлснээр эдийн засаг хүндрэлтэй боллоо.

 

 

-Эдийн засгийн хүндрэл цаашид хэр удаан үргэлжлэх бол?

 

-Оны эхний гурван сарын нөхцөл байдлаар эдийн засаг үргэлжилвэл бид төсөвт тодотгол хийхээс өөр гарц байхгүй.  Уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээ сүүлийн гурван сард маш их хэмжээгээр буурлаа. Дээр нь экспортын бүтээгдэхүүний үнэ ханш дэлхийн зах зээлд буурсан. Ингэснээр төсвийн орлого  ч буурч байна.

 

 

-Гадаадын шууд хөрөнгө оруулалтаар мега төсөл хэрэгжих үү?

 

-Манай улс маш жижиг эдийн засагтай. Бид энэ эдийн засаг руугаа мега төсөл хэрэгжүүлж хөрөнгө оруулах шаардлагатай.

 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
НЭГ Л ИХ САЙХАН ЮМ ЯРИАД БДАГ ГОЛ НЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ ШҮҮ
2015-04-03