ШУУД : “Эдийн засгийн форум-2015”
2015-04-03

 

Эдийн засгийг хос бодлогоор бэхжүүлнэ

 

Эдийн засгийн форум Төрийн ордонд хоёр өдөр хуралдаж өндөрлөлөө. Энэ удаагийн эдийн засгийн чуулганаар гадаадын хөрөнгө оруулагчдад урилга илгээгүй бөгөөд эхлээд дотооддоо суурь асуудлаа шийдэж, нэгдсэн ойлголцолд хүрэхийг зорьсноо зохион байгуулагчид хэлж байсан. Мөн эдийн засгийн өнөөгийн байдал, хөрөнгийн зах, банк санхүү, худалдаа, хөрөнгө оруулалтын сэдвээс гадна Монгол Улсын зээлжих зэрэглэл, Арбитрийн шүүхээр маргааныг хэрхэн таслах, чөлөөт худалдаа, эдийн засгийн хөгжилд хэвлэл мэдээллийн нөлөөлөх үүрэг хариуцлага зэрэг шинэ сэдвийг багтааж, өргөн хүрээнд хэлэлцлээ.

УИХ-ын дарга З.Энхболд (гэрэл зургийг MPA)

 

Эдийн засгийн форумыг хааж УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ:

 

-Нэг талаас эдийн засгийн өсөлт саарсан бизнесийн мөчлөгийн үе, нөгөө талаас эдийн засгийн урт хугацааны бодлого шаардсан үед болж байна. Манай эдийн засаг түүхий эдийн үнээс хамааралтай хэвээр байна. Эдийн засгийн хэмжээ бага, уул уурхайн хөрөнгө оруулалт нь богино хугацаанд цутгасан хэлбэрээр явагддаг тул савлагаатай бас хэвээр байна. Төсвийн орлогын 20-30 хувийг уул уурхайн салбараас олдгоороо дэлхийд дээгүүрт ордог. Уул уурхайгаас хамааралтай жижиг эдийн засагт хүчтэй савлагаа байнга нүүрлэх юм байна гэдгийг хатуу ойлгож, сургамж болж байна. Эдийн засгийн бас нэг онцлог нь дэд бүтэц, бусад салбар сул хөгжсөнтэй холбоотой. Тийм учраас дэд бүтэц, аж үйлдвэржилтийн сууриа тавьж, бэхжүүлэн хос бодлогоор явах хэрэгтэй. Нэмүү өртөг шингэсэн үндэсний баялгаа хөгжүүлэх шаардлагатай байна. Ингэснээр эдийн засаг тогтворжино. Аж үйлдвэржилтийг эрчимжүүлэхийн зэрэгцээ хөдөө аж ахуйгаа хөгжүүлэх хэрэгтэй. Аливаа зүйл сайн муу хоёр талтай байдаг. Сүүлийн хоёр жилд төгрөгийн ханш уналаа гэж хэт улстөржсөн. Гэтэл төгрөгийн ханшны уналт нь бусад салбарт таатай орчин бүрдүүлсэн байна. Уул уурхайн бус экспорт 25-60 хувиар өссөн байна.

 

Засгийн газрын орлогод уул уурхайн салбар том жин дарж байгаа. УИХ-аар Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын хуулийг баталсан. Эдийн засагт үүсээд байгаа бас нэг асуудал нь хоёр хөрштэй холбоотойгоор гарч ирсэн. Улс дамжсан цахилгаан эрчим хүчний шугам тавих асуудал яригдаж байгаа. Бид урд хөршид эрчим хүч экспортлох асуудал яригдах юм. Гурав дахь хөршгүйгээр хөрөнгө оруулалтыг тогтвортой хөгжүүлэх нь явцгүй. Бид Япон улстай эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулсан юм. Япон улс өмнө нь 14 улстай дээрх гэрээг байгуулсан бол манай улсын хувьд анхны гэрээ хийгдсэн орон нь Япон. Японтой байгуулсан түншлэл манай гадаад худалдааны эргэлтийг сайжруулах нь ойлгомжтой. Эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулагдсан холбоотой нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагатай.

 

Японы хөрөнгө оруулалтаар технологийн чиглэлийн үйлдвэрүүд баригдаж байгаа нь сайшаалтай. Ингэснээр монгол хүний хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх юм. Чуулганаар яригдсан асуудлууд болон хөндөж амжаагүй олон сэдвийг бид тогмтол ярьж, ажил хэрэг болгох нь чухал юм гэлээ.

 

Итгэлцэл уриан дор явагдсан энэ удаагийн форумаар төр, бизнесийнхэн асуудлаа хэлэлцэж, саналаа солилцон,  нэг талын итгэл бус нэг, хоёр талын итгэлцэл бий болсон гэж найдна. Төр, бизнесийнхний харилцан итгэлцлээр эдийн засгийг сэргээж, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татаж, валютын урсгалыг нэмэгдүүлэх эдийн засгийн хөгжлийн зураглал гарсан биз ээ.

 

 

Н.Энх

 

 


 

Засгийн газар 34 хувиа боль

 

Эдийн засгийн форум салбар хуралдаануудаар үргэлжилж байна. Төрийн ордны Б танхимд “Уул уурхайн салбар хаашаа чиглэж байна вэ” сэдвээр хэлэлцүүлэг өрнөж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Монголын үндэсний уул уурхайн ассоциацийн Ерөнхийлөгч Д.Алгаа илтгэл тавилаа. Уул уурхай бол маш эрдсэлтэй салбар. Бидэнд энэ салбарт хөрөнгө оруулахад санхүүгийн бэрхшээлтэй тулдаг. Тиймээс ч гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг түшиглэж хөгжүүлэхээр болсон.

Өнгөрсөн 25 жилийн хугацаанд уул уурхай хэрхэн хөгжиж ирсэн талаар судалгаа шинжилгээ байдаггүй байна. Хайгуул, ашиглалтын лицензийг шинээр олгосон тоо хэмжээгээр нөхцөл байдлыг нь шинжилж болох аж. 1994 онд уул уурхайн хууль батлагдаж байхад гадаадынхан манай улсыг баялгаар нь таньдаггүй байсан байна. Хууль хэрэгжих явцад Оюутолгой нээгдэж, олон улсад Монголыг таниулсан аж. Үүнээс хойш уул уурхай хөрөнгө  оруулалтын салбарт ямар нөлөө үзүүлснийг өнөөдрийн нөхцөл байдал харуулж байгааг Д.Алгаа онцолсон юм. Манай улс уул уурхайн салбар дахь хөгжлөөрөө олон улсад доогуурт жагсдаг байна.

 

106 тусгай зөвшөөрөл цуцалснаар 35 тэрбум төгрөгийг үнэгүйдүүлсэн байна. Арбитрийн шүүх дээр ч энэ асуудал унадаг аж.

 

Гэрэл зургийг MPA

 

Уул уурхайгаа орлого олоод эдийн засгаа солонгоруулъя

 

 

Уул уурхайн сайд Р.Жигжид:

 

-Монгол Улсын хөгжилд уул уурхайн салбар зайлшгүй хэрэгтэй. Эндээс орлого олоод эдийн засгаа солонгоруулъя гэж байгаа. Харамсалтай нь бид хуримтлал бий болгож чадаагүй. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад бодлогоо засахын төлөө ажилласан. Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын бичиг баримтыг гаргасан. Хууль эрхзүйн орчноо өөрчилсний үндсэн дээр уул уурхайн салбарт тогтвортой болсон. Бодлогоо хэрэгжүүлэх нь бидний үүрэг. Зарим салбарт үр дүн нь гарч байх шиг байна. Бидний мөрөөдөл хэрэгждэггүй шалтгаан нь ёс зүйгүй, хуулиа мөрддөггүйгээс болдог. Уул уурхайг хөгжүүлэхдээ нөхөн сэргээлт хийгээгүйгээр алдсан. Энэ бол нутгийн иргэдийн итгэлийг алдсан зүйл. Байгаль орчны нөхөн сэргээлтийг хийх талаар хуулинд зохицуулалт оруулж байгаа.

 

 

Татварын бодлогоор дэмжих хэрэгтэй

 

 

“Алтан дорнод Монгол” компанийн гүйцэтгэх захирал Т.Ганболд:

 

-Алтны салбарт ч саяхныг хүртэл хүндрэлтэй зүйл байлаа. 2014 онд Алтны татварыг бууруулсан нь нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн. Урт нэртэй хуулийн зохицуулалтыг хийснээр 200 гаруй компанийн 130 гаруй тонн алтны нөөц эргэлтэд орж байна. Энэ салбарт асуудлууд хурдтай хийгдээд явж байна. Бидэнд улирлын онцлог байдаг. Тиймээс эргэлтийн цаг үед ААНОАТ дээр аж ахуйн нэгжээ татварын бодлогоор дэмжиж баймаар байна.

 

 

Бичил уурхайг болих хэрэгтэй

 

 

Эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатар:

 

-Бид уул уурхайн салбарт буруу бодлого явагдаж байсан нь харагдаж байна. Үнэ өсөөд ирэхээр татвараар чангалаад хөрөнгө оруулагчдаа унагааж байна. Өнөөдөр Монгол Улс зэс, нүүрсээрээ дэлхий дээр том тоглогч болох боломжтой. Мөчлөг дагасан бодлогоос татгалзъя. Урт хугацааны бодлоготой болцгооё. Урт хугацааны бодлого ханган нийлүүлэгчдийг бүрдүүлдэг юм.  Өнөөдөр бид аж үйлдвэржилтээсээ экспортын орлогын 10 хувийг олж чадаж байна уу. Уул уурхай бол эдийн засаг хөдлөхүндсэн хундаам.  Тиймээс том компаниудыг дэмждэг байх ёстой. Энэ бол ирээдүйд бидний хүнээ зарж олох орлогын хөшүүрэг. Монгол алдаан дээрээсээ хурдтай суралцаж байна. Гэнэтийн ашгийн  татвар зэрэг хөрөнгө оруулагчдыг зугатаалгадаг алдаанаасаа 2012 оноос хойш гарсан.

 

Бичил уурхайг болих хэрэгтэй. Тэд албан татвар төлөхгүй. Тэднээр популизм хийлгэхэд ашиглаж байна. Бичил уурхайн ажиллах орчинг хуулиндаа зааж өгөх хэрэгтэй.

 

 

Лиценз олгоход хүндрэлгүй болмоор байна

 

 

Англо Американ компанийн Ерөнхийлөгч Грэм Ханкок:

 

-Бид өөрсдийн талаас хичээн ажиллаж байна. Төрийн зүгээс энэ бүхнийг хийх талаар шийдвэр гаргавал баярлах болно. Хамгийн гол нь бидэнд харилцааны асуудал байна. Засгийн газар үйлдвэрлэлийн талаар ямар бодлоготой байна вэ? 106 лиценз түдгэлзүүлсэн, Урт нэртэй хууль, гэрээ конторактыг хийхэд урт хугацааг тууллаа. Засгийн газрын зүгээс итгэлцлийг бэхжүүлэх хэрэгтэй. Хамгийн гол сорилт нь байгаль орчны асуудалд бүрэн ойлголтгүй хандаж байна. Хайгуулын лиценз авахын тулд 400-500 хуудас лиценз бэлдэж өгнө. 10 гаруй нөхцөл хориглосон заалт тавьсан байдаг. Бүх зүйл хуулинд заасан л бол хуулийнхаа хүрээнд үйл ажиллагаа явуулбал боллоо. Хуулинд заасан заалтыг өргөжүүлээд журам болгож гаргах шаардлага байхгүй. Зорилтдоо хүрч ажиллахад ойлгомжгүй шаардлага хүндрэл учруулж байна. Лиценз олгоход ойлгомжгүй заалтыг хүндрэлгүй болгомоор байна.

 

 

Уул уурхайгаас олсон ашгаа хуримтлал болго

 

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат:

 

-Уул уурхайгаа урагшаа явж байгаа. Улам эрчимтэй урагшаа явна. Гадаадын хөрөнгө оруулалтад Монголын Засгийн газар 34 хувиар ордгоо боль. Цэвэр гадаадын хөрөнгө оруулалтаар уул уурхайг явуулах нь зүйтэй. Эхний 50 жилд Монголын эдийн засаг уул уурхай дээр чиглнэ. Үүнтэй холбоотой Оюутолгой, Тавантолгой, ураны төслийг өнөө маргаашгүй эхлүүл. Зэсийн баяжмалын үйлдвэрийг байгуул. Уул уурхайгаас олсон ашгаа хуримтлал бий болгоход зориул. Уул уурхайг хөгжүүлэхэд бидэнд юу саад болж байна гэдэг кино хий. Тэгвэл амьд сурталчилгаа болно.

 

Н.Энх

 

 


 

 

 

Үйлдвэрийн сүлжээнд орох боломж нээгдсэн

 

Эдийн засгийн чуулган Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Үдийн завсарлагааны дараагаар Төрийн ордны их танхимд “Чөлөөт худалдаагаар дамжуулан экспортыг хэрхэн нэмэгдүүлэх” талаар хэлэлцүүлэг өрнөлөө. Хэлэлцүүлгийг нээж Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат аж үйлдвэрийн салбарын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх бодлогын талаар үг хэлсэн юм.

 

 

 

Аж үйлдвэрийн салбар далайцтай бодлого руу чиглэж байгаа

 

 

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат (гэрэл зургийг MPA)

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат:

 

-Эдийн засаг нь өөрөө аж үйлдвэртэй холбоотой. Аж үйлдвэрийн салбарыг экспортын чиг хандлагатай, өрсөлдөх чадвартай болгох хэрэгтэй. Үүнтэй холбоотойгоор Аж үйлдвэрийн талаар төрөөс баримтлах бодлого, Худалдааны тухай, Үйлдвэржилтийн тухай хуулийн төслийг өргөн бариад байна. Бид далайцтай бодлого руу чиглэж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч экспортыг нэмэгдүүлэх, чөлөөт худалдааны хүрээг өргөжүүлэх үүрэг өгсөн. Тиймээс Япон улстай эдийн засгийн түншлэл хийсэн. Чөлөөт худалдааг аж үйлдвэрийн алсын хараатай уялдуулах, хоёр орны хоорондох экспорт, импортын гаалийн татварыг хоёр талд ашигтай байлгах зэрэг өргөн боломж бидний өмнө нээгдэж байна. Энэ гэрээ хэлэлцээр үр дүнгээ өгнө гэж эргэлзэхгүй байгаа. Монгол Улс сүүлийн хэдэн жилд уул уурхайд тулгуурласан, түүхий эдээ гадагш гаргахад тулгуурласан эдийн засаг хөгжиж ирсэн. Цаашдын эдийн засгийн гол тулгуур хөгжлөө анхаарах хэрэгтэй гэсэн юм.

 

 

 

Японтой сонгомол чөлөөт худалдааны хэлэлцээр хийсэн

 

Эдийн засгийн түншлэлийн хамтын ажиллагаа ямар үр дүнтэй байгаа талаар ГХЯ-ны тусгай үүрэг гүйцэтгэгч Б.Болдбаатар:

 

-Эдийн засгийн хэлэлцээрээр дамжуулан экспортыг хэрхэн хөгжүүлэх вэ. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр гэж байгаа боловч чөлөөт худалдааны хэлэлцээр юм. Эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр гэдэг бол хоёр орны хороонд хамтарч хэрэгжүүлэх төсөл, түүнийг хэрэгжүүлэх өргөн хүрээтэй байдаг. Харин энэ бол сонгомол чөлөөлт худалдааны  хэлэлцээр юм. Монгол Улсын хувьд энэ нь анхны хэлэлцээр. Японы улсын хувьд 11 дэх нь. Манай улсын хувьд урт хугацааны туршид чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулаагүй. Тариф, тарифын бус саад тогтворыг хэлэлцээрээр хөндөж байна. Тиймээс тарифын саад тотгорыг бууруулах, хөрөнгө оруулалтыг татах, өрсөлдөөний чадавхийг нэмэгдүүлэхийг зорьж байгаа. Японы стандартад чанар, эрүүл ахуй гээд маш олон шаардлага тавьдаг. Энэ бол бэрхшээл биш. Хэрвээ тэдний чанарыг хангасан бүтээгдэхүүнээ гаргавал аль ч орны зах зээлд чөлөөтэй гарна. Тиймээс энэ нь манай дотоодын өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ. Ирээдүйд манайд аж үйлдвэрийн салбар хөгжинө.

 

Монголын талын 5700, Японы 9700 орчим барааг 10 жилийн хугацаанд гаалийн тарифаас чөлөөлж байгаа юм байна. Ингэхдээ Монголын тал 50 хувийг, Японы тал 99 хувийг чөлөөлжээ. Аж үйлдвэрийн салбартай уялдуулж энэ хэлэлцээрийг хийсэн. Өнгөт болон хар төмөрлөгийн үйлдвэр, арьс шир, нэхмэл зэрэг бүтээгдэхүүнийг Японы зах зээлд импортлоход гаалийн татвараас чөлөөлжээ. Хамгийн түрүүнд энэ хэлэлцээрийг ашиглах боломжтой салбар нь нэхмэл сүлжмэлийн үйлвэр гэж үзэж байгаа. Учир нь манайд энэ төрлийн үйлдвэр хөгжүүлэхэд ажлын байр ихээр нэмэгддэг байна.

 

Энэ хэлэлцээр нь улс төрийн өндөр ач холбогдолтой. Бидэнд үйлдвэрлэлийн сүлжээнд орох боломжууд нээгдэж байна. Гурав дахь хөршийн бодлого эдийн засгийн агуулгаар баталгаажиж байна. Энэ нь  бидэнд эдийн засгийн боломжийг нээж, бусад оронд эерэг мессэж өгч байна.

 

МҮХАҮТ-ийн дэд захирал М.Сарандаваа:

 

-Японтой хэлэлцээр байгуулсан ч худалдаанд учирч байгаа саад бэрхшээлүүд хэвээр байна гэж зарим хүмүүс үзэж байгаа. Үүнд тээвэрлэлт, хүнд суртал, хувь хүний хүчин зүйл зэрэг нь манай улсыг хойш нь чангааж 73-т жагсаадаг. Япон улс бол том зах зээл. Монголоос япон руу бага экспорт гардаг, харин Японоос монгол руу их экспорт хийдэг.

 

 

Монголд худалдааны төлбөр тооцооны эрсдэл байна

 

Хаан банкны гүйцэтгэх захирал Норихико Като:

 

Японы уур амьсгал, цаг агаар ямар вэ? Үүн дээр тулгуурлаад оновчтой судалгаа хийх хэрэгтэй. Хаан банкны хувьд ЖДҮ эрхлэгчдийг Японоос Монголд авчирч бүтээгдэхүүн танилцуулсан. Монголын бизнесмэнүүд ч Япон руу очиж бараа бүтээгдэхүүнийг судалж, танилцаж болно. Монгол Улс Япон руу бараа бүтээгдэхүүнээ гаргах боломжтой орон. Гадаадын хөрөнгө оруулагчидтай ч саналаа солилцож болно. Монголд худалдааны төлбөр тооцооны хувьд эрсдэл байна. Худалдааны санхүүжилтийн чиглэлээр цаашдаа үргэлжлүүлэн ажилласнаар боломжийн бага хүүтэй бүтээгдэхүүнийг гаргах нь зөв юм.

 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 


 

Арбитр яагаад хөгждөггүй вэ

 

Эдийн засгийн чуулга уулзалт салбар хуралдаанаар үргэлжилж байна. Төрийн ордны А танхимд маргаан таслах мэргэжлийн байгууллагын асуудлаар салбар хуралдаан явагдаж байна. Манайх гаднын арбитрийн шүүхэд дуудагдан маргаан шийдүүлдэг. Учир нь гадаадын хөрөнгө оруулагчид хэлэлцээ хийхдээ манай шүүх, арбитраар бус гадаадын арбитрын байгууллагаар маргаан таслуулахаар гэрээндээ тусгуулсан байдаг байна.

 

УИХ-ын гишүүн, Хуульзүйн экс сайд Х.Тэмүүжин: Иргэний даганасан шүүхтэй болмоор байна

 

-Сүүлийн 10 жилд процессийн шударга ёсны асуудал ямар байгааг хуульчид ярилцдаг болсон. Өмнө нь материалаг тал дээр түлхүү явж байсан. Процесс орхигдсоноос бизнес эрхлэгчид, иргэд хохирсоор ирсэн. Дараагаар нь шүүхийг яаж өрсөлдөөнд оруулах вэ гэдгийг ярилцах болсон. Үндсэн хууль дахь шударга шүүх гэдгийг шүүхчид институци талаас нь тайлбарладаг. Мөн бид мэргэшсэн шүүхтэй яаж болох вэ. Иргэний дагасан шүүхтэй болмоор байна. Гэвч энэ нь Үндсэн хуулийн цэц дээр унасан.  Бид дагасан шүүхтэй болохоор том шинэтгэлийг хийж чадахгүй байна.

 

Хуульзүйн экс сайд Ц.Мөнх-Оргил: Арбитр хөгжөөгүйг хуультай холбовол алдаа

 

-Арбитр хөгжөөгүй нь үнэн. Анх 1992 онд хуультайгаар Арбитр байгуулсан. 2003 онд шинэчилж хуулийг баталсан. Арбитр хөгжөөгүйг хуультай холбовол алдаа болно. Арбитр хөгжөөгүй шалтгаан нь хуулинаасаа биш. Миний ойлгож байгаагаар арбитр өөрөө үндсэн суурь дэвсгэр шаардаад байна. Төр нь ч, бизнес нь ч, нийгэм нь ч хөгжлийн тодорхой түвшинд хүрсэн, хараат бус үйл ажиллагаа явуулж чадах хуульчдын хангамж бий болсон байхыг арбитр шаардаад байна. Асуудлыг хурдан, мэргэжлийн түвшинд, бага зардлаар шийддэг нь арбитрийн давуу тал. Манай шүүх ч мөн асуудлыг хурдан шийддэг. Ийм тохиолдолд асуудлыг арбитр руу явуулахгүй байгаа. Ийм тохиолдолд арбитр хөгжих асуудал муу байгаа юм.

 

МҮХАҮТ-ийн дарга Б.Лхагважав: Шүүгчид  амиа бодсон

 

-Бид аль социализмын үеийн арбитрийн сэтгэлгээгээр яваад байна. Арбитрийг албан ёсоор таньж мэдэх нь хамгийн чухал. МҮХАҮТ-ын дэргэд байгаа Арбитр болон олон улсын хэмжээний интитуци болох ёстой. Түүнээс үүнийг мөнгөний машин болгон ашиглаж болдоггүй. Манай бизнесмэнүүд аливаа бизнес маргааныг арбитраар шийдье гэсэн сэтгэлгээ суугаагүй. Арибтрийг бизнесийн харьцаанд орж байгаа хүн болгон мэдэх ёстой. Төр хамгийн том гэрээ хийж байгаа.  Энэ гэрээний ард Монголын арбитраар шүүлгэх асуудлыг тусгах ёстой. Нөгөө талаар шүүхчид амиа бодсон, коммунизмаасаа гараагүй байгаа. Шүүх засаглал арбитрийг өнчин хүүхэд шиг хаяж болохгүй. Манай компаниудын 99 хувь нь хуурамч тайлан баланстай байна. Ийм үед хэзээ ч жинхэнэ гэрээ хэлэлцээ гарч ирэхгүй. Тийм учраас би Ил тодын хуулийг гаргаад өг гэж байгаа. Өнөөдөр манайд 11 000 аж ахуйн нэгж цагдаагаар хянуулсан. Яагаад гэвэл хуурамч баланс нь илэрчих гээд авилга өгч байна, тэд. Манай танхим  ч та нар өнгөрсөн үе шиг харагдаж байж магадгүй. Манай танхим капиталистуудын хөрөнгийг төрөөс хамгаалдаг байгууллага.

 

ХХБ-ны гүйцэтгэх захирлын орлогч С.Оргодол: Итгэлцлийн үндсэн илэрхийлэл нь гэрээ

 

-Шүүхээр жилдээ 33 000 хэрэг шийдвэрлэдэг юм байна. Үүний 10-15 хувийг арбитраар шийдвэрлэж болохоор гэж байгаа. Бид бизнесмэн, арбитрч хүний хувьд гэрээ хийхдээ анхаарч хэрэглэдэг. Хэлбэр агуулгаараа хууль зөрчсөн бол бидний олгосон зээлийг хүчингүй болгох тохиолдол шүүхэд байдаг. Гэхдээ бид олон улсын гэрээ хэлцэл хийхдээ арбитрын хэрэглэдэг. Итгэлцлийг бэхжүүлэх олон зам бий. Итгэлцлийн үндсэн илэрхийлэл бол гэрээ. Гэрээний хамгаалалт нь төрийн шүүх.  Бизнесийн шударга байдлыг хамгаалах асуудлыг гэрээндээ заачихдаг. Арбитр үүнийг маргаан болгохгүйгээр шийддэг аргуудтай. Заавал маргаан болсных нь дараа биш тухайн үед нь шийддэг үр ашигтай хэлбэртэй. Харин манайх үүнийг бага хэрэглэдэг. Эрчим хүчний хууль бол зөвхөн монголчуудын асуудал биш. Олон улсын хөрөнгө оруулагч гэрээндээ анхаардаг. Маргааныг шийдэхийг харж байж шийдвэрээ гаргадаг. Төрийн шүүхийн шийдвэр Монгол Улсын нутаг дэвсгэр дээр л мөрдөгдөнө. Харин хаанахын ч арбитраар гарсан бай хаана ч шийдвэр л хэрэгжинэ. Арбитрын шүүхэд гадаадын иргэн ч сууж болно.

 

Өмгөөлөгч Б.Баяр: Монголын шүүхээр ч, арбитраар ч шийдвэрийг урьдчилан таамаглаж болдоггүй

 

-Манай улсад монгол хүн үнэгүй болсон. Тийм учраас гадаадын арбитрчийн төлбөр үнэтэй, Монголын арбитрчийнх үнэгүй. Би сүүлийн 15 жил өмгөөллийн ажил хийж байна. Бизнесийн чиглэлээр гэрээ хэлцэл байгуулахад нь тусалж байна. Харин маргаанаа хэрхэн шийдвэрлэх вэ гэхээр гадаадын арбитр сонгодог. Хоёр монгол иргэдийн хооронд үүссэн маргааныг шүүх, арбитр хоёрын шүүхээр нь шийдвэрлэе гэдэг. Гадаадын хөрөнгө оруулагчдад Монголын арбитраар шийдүүлэх үү гэхэд мөн л толгой сэгсэрдэг. Харин өнөөдөр МҮХАҮТ шинэ удирдлагатай болсон. Тиймээс шинээр сэтгэж хандах болов уу гэж найдаж байна. Цаашлаад арбитрийн шүүгчийн мэдлэг чадварыг сайжруулах хэрэгтэй байна. Мэдлэг ур чадвараас гадна шүүхийн болон арбитраар орсон ч урьдчилсан таамаглал байдаг. Яагаад гэвэл хуулийн заалт нь байна. Гэтэл ярьж байж болно доо гэдэг.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан хуралдаанд оролцогчид саналаа хэлсэн юм. Салбар хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх


 

Алс хэтээ өнөөдөргүйгээр төсөөлж болохгүй

 

Эдийн засгийн чуулган “Алсын хараа” сэдвээр үргэлжилж байна. Зохион байгуулагчид “Алсын хараагаар итгэлцэх”-ийг оролцогчдод уриалж байсан юм. Харин оролцогчид эдийн засгийг хөгжүүлэхэд төр  ч алсын хараатай ажиллах хэрэгтэй гэж байсан юм.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат: Ямаагаар дэлхийг байлдан дагуулъя

 

Нүүрсний хэрэглээ яваандаа өөрчлөгдөнө. Зөвхөн дулаан цахилгаан үйлдвэр түүхий эд биш. Бид алс хэтээ өнөөдөргүйгээр төсөөлж болохгүй. Тавантолгойн хэлэлцээрээ өнөөдөр зураач. Оюутолгойнхоо дэгийг мултлаач. Энэ бүхэн ажлын байрыг араасаа хөтлөөд гараад ирнэ. Алс хэтээ бодох хөтөлбөр дээр энэ бүхэн тусах байх. Хүн төрөлхтөний материалаг үндэс нь байгалийн баялаг. Ерөнхийлөгч ингэний сүүгээр яаж өвчнийг илааршуулж, дэлхийг эзэлж болох талаар ярилаа. Би ямааг яръя. Ямаанаас 6 төрлийн эмчилгээний бүтээгдэхүүн гаргаж авдаг. Ямааны арьсаар Европыг, ясаар нь химийн үйлдвэрийн бүтээгдэхүүн болгоод дэлхийг эзэлье. Ямааг байгалийн жамаар нь биш биотехнологиор үүлдрийг нь нэмж, жилд 3-4 ихэрлүүлээд тив дэлхийг эзэлье.

 

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: Шударгаар татвараа төлсөн хүмүүс хохирч болохгүй

 

-Татварын өршөөлийн хуулийн талаар манай бизнесмэнүүд ярилаа. Өнөөдөр татвараас зугтаасан хүмүүст энэ хууль үйлчилж байна гэж байна. Тийм учраас шударгаар татвараа төлсөн хүмүүс хохирдог, татвараа нуун дарагдуулсан хүмүүс хождог байж болохгүй. Үйлдвэрлэл, гадаад дотоод зах зээлээ судалж байж бизнесээ эхлүүлдэг. Тиймээс алсын хараатай ажиллах санаа оноогоо бидэнд өгөөч ээ.

 

ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт: Монголын алсын харааг тэнгэр тэтгэнэ

 

Монгол Улсын ирээдүйг өөдрөгөөр төсөөлдөг. Бидний дараагийн үе англи оросоор чөлөөтэй ярьдаг байх болно. Бид дараа үедээ уул уурхайгаа хөгжүүлж, хуримтлал үүсгэн өвлүүлөх болно. Бид бүгдээрээ хичээнэ. Цаг үеийн шалгуурыг давна. Гадныхны итгэлийг авахын тулд өөрсдөдөө итгэсэн байх ёстой. Монголын алсын хараа өнгөтэй өөдтэй, тэнгэр тэтгэсэн байх болно.

 

Д.Сосорбарам: Хоригдсон бизнесмэнүүдийг чөлөөл

 

-Алсын хараа ярьж байгаа бол авлигаа зогсоо. Нэг бизнес хийхийн тулд улстөрчид, дарга нартай ярьж авлига авдгаа зогсоо. Авлига өгсөн гээд хоригдсон байгаа бизнес эрхлэгчдээ чөлөөл. Баялаг бүтээсэн хүнийг хэлмэгдүүлж, баялаг бүтээсэн хүнээ дэмжиж байгаа. Өгөхөөс өөр аргагүй байдаг юм гээд л бизнес эрхлэгчид хэлж байна. Хоригдсон бизнесүүдээ чөлөөлөөд, эх орноо хөгжүүл гээд орхичих.  Засаг нь цомхон бол.

 

Бидэнд эрх чөлөө өгөөч

 

Оролцогч н.Долгорсүрэн:

 

-Алсын харааны тухай маш сайхан сэдэв ярилцаж байгаад таатай байна. Өнөөдөр ДНБ-ий 85 хувийг хувийн секторынхон бүтээж байгаа. Тиймээс гадаадын зах зээлд экспортын зориулалттай  хувийн секторын бүтээгдэхүүнийг гаргамаар байна. Олон улсын зах зээлээс өндөр технологийг ямар нэг барьцаа хөрөнгөгүйгээр олгож баймаар байна. Бизнесмэнүүдээ дэмжмээр байна.

 

Оролцогч Майцэцэг:

-Оёдлын үйлдвэрийг 10 гаруй жил Польш улсад ажиллуулж байсан юм. Би Монголдоо ирээд энэ чиглэлээр ажиллуулж байна. Ажлын байрыг нэмэгдүүлсэн бодлого боловсруулаач.

 

Эдийн засагч Н.Дашзэвэг:

-Алсын харааг хариуцсан яам Монголд алга. Монгол Улс жолоочгүй машин дээр явж байна.  Энэ олон салбар, бүтцийг зангидаж явдаг байх хэрэгтэй. Сайн дурын зүйл л яриад байна. Алсын харааны хугацаа, стратегиа гаргах хэрэгтэй байна. Экспортыг дэмжихээр өмнөд Солонгост сар бүр хуралдаж байсан.

 

Оролцогч н.Өлзийжаргал:

 

-Энэ бол миний мөрөөдлийн хэлэлцүүлэг байна. Стратеги манай улсад байж, биелж явсан. Бид гадаад дэлхий ертөнцдөө хэрхэн харагдах вэ? Өнөөдөр бид хаана явна вэ. Алсын хараагаар тодорхой томъёолох хэрэгтэй.

 

Оролцогч н.Наранбаяр:

-Алсын хараа бол бүтээлч салбар. Бид түүх соёлоо ярих хэрэгтэй. Англи хэлээр зохиол бичдэг хүмүүс байна. Шинэ үе дэлхийн түвшинд бусадтай өрсөлдөх чадвартай болсон. Монгол моданд орж байна. Залуусаа дэмжээрэй.

 

Оролцогч н.Энхбайгаль:

 

-Хүрээлэн байгаа орчин, эдийн засаг, бүс нутгаа бид үнэлж цэгнэхээр том багтайгаар судалгаа явуулж ажиллаж байна. Бид цаашаа улам хөгжих ёстой. Зэргэлдээ хоёр сум байхад хөгжлийн бодлого нь уялддаггүй. Улс нийслэл, аймаг, сумын нийт 400 гаруй хөгжлийн бодлого байдаг ч хоорондоо уялдаггүй. Тиймээс бид хөгжлийн бодлогоо нэгдэж зангидах хэрэгтэй.

 

Оролцогч н.Гончигсумлаа:

 

-Дэлхий дээр мал аж ахуй, аж үйлдвэр хөгжсөөр байна. Ирэх эрин үед нано технологи хөгжиж байна.  Тиймээс бид нано биотехнологийг хөгжүүлэх хэрэгтэй.

 

Эдийн засгийн чуулган түр завсарлаад байна. Тун удахгүй салбар хуралдаанаар үргэлжлэх юм.

 

Н.Энх

 


 

Монгол төрийн донжийг сайжруулах цаг болсон

 

Монголын эдийн засгийн чуулган хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлж илтгэл тавилаа. Тэрбээр:

-Энэ жилийн эдийн засгийн чуулга уулзалт үр дүнтэй сайн зохион байгуулалтай болж байна. Хэлэлцэж байгаа асуудал оролцогчдын хүрээ ахисан. Олон чухал асуудал ярьж байна. Уур амьсгалын өөрчлөлт, хөрөнгө оруулалтын орчин, Монгол Улсын зээлжих зэрэглэл, хөрөнгийн зах, мэдээллийн орчин гээд олон чухал асуудал ярьсан. Өнөөдөр Арбитрийн шүүх, маргаан таслах, чөлөөлт худалдааны зах зээлээр дамжуулж бизнесийн орчинг яаж хөгжүүлэх вэ, Улаанбаатарын стратеги, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ямар хүндрэл тулгамдаж байна вэ гэдгийг хэлэлцэнэ. Олон нийтийн байгууллага, хэвлэл мэдээллийнхэн хамтраад ярьж байгаа нь  цаг үе оллоо.

 

Бид ардчилсан улс. Өндөр албан тушаалтан гараад үг хэлэхээр үнэн байдаг гэх зүйл байхгүй. Харин олон нийт, ард түмэн ярилцаад сайн зүйлд хүрч, ажил хэрэг болгох нь чухал.

 

Бид 2010 оноос Эдийн засгийн асуудлаа бид ярилцъя, Монголдоо загвар чиглэл заадаг болъё гэж ярьсан нь ажил хэрэг боллоо. Эдийн засгийн чуулга уулзалт тухайн жилийнхээ  эдийн засгийн уур амьсгал,өнгө төрх, байгаа байдлыг тодорхойлж чиг хандлагыг гаргадгаараа чухал. Цаашлаад санхүү, хөрөнгийн зах зээлийнхэн ийм байр суурьтай байна, төрийн хувийн хэвшлийнхэн ийм байр суурьтай байна гэдэг сайн санаачлага Монголд уламжлал болоод тогтлоо.

Гэрэл зургийг MPA.mn

Монголчуудын олсон ололт, сүйтгэл, хийрхэл тэнцлээ

 

Бидэнд ойлголцол чухал. Ойлголцоод хамтаръя гэхээр хүлээж авахааргүй болтлоо зарим нь муйхарлахад  тулсан байна. “Хүний толгойд солиотой бодол орж болно, түүнийг ард түмний бодол гэж битгий бод. Муу бодол халдвартай байдаг. Тэр нь эргээд үйлдэл болж, улс орны хөгжилд муугаар нөлөөлдөг.” гэдгийг сайд Гомбосүрэн гуай хэлж байсан юм. Эх орноо балласан эх оронч гэж би түүхэнд дуулаагүй. Дандаа л эх орныхоо нэрийг мандуулсан, сайн сайхнаар гаргасан эх оронч байдаг. Эх орноо сүйтгэсэн эх оронч гэж би дуулаагүй.

 

Үндэсний эрх ашиг гэж тухайн ард түмэн бүгдээрээ нэгдэж  чаддаг нийтлэг эрх ашгийг хэлж байгаа юм. Хаана төрсөн, ямар намын хүн байх нь хамаагүй Монголын төлөө, тусгаар тогтнол, хөгжлийн төлөө явсан хүнийг хэлдэг.

 

Тийм учраас бүтээгчдийг дэмжье. Тэдний төлөө зүтгэдэг хүмүүсийг дэмжье. Монгол хүн бүтээлгэхгүй гэдэг сэтгэл санаа бол Монголын биш холоос явдаг. Монголыг дорой болгох, бүтээж байгаа хүний зүрх сэтгэлийг дардаг үхүүлдэг үйл ажиллагаа бол Монголынх биш. Монголчуудын олсон ололт, сүйтгэл, хийрхэл тэнцлээ.

 

Одоо харин хасах руугаа явж байна. Эдийн засгийн өсөлт хэдэн хувиар хасагдав. Одоо энэ байдлаа зогсоох цаг болсон. Хөгжил, цаг явж байгаа бол одоо хуримтлал бий болж байгаа. Аж ахуйн нэгж, гэр бүл, иргэд хуримтлалтай болох ёстой. Ингэвэл сайн бодлого, сайн эдийн засаг юм.

 

Бизнес нь гэр бүлийн, улс төр нь намуудын, намууд нь фракцийн өмч шиг байна

 

Энэ цаг хугацаанд бидний ярих олон зүйл байгаа. Манай Засгийн газар хэдэн зүйл хийгээсэй гэж бодож байсан. Таван зүйл хэлье.

 

1. Биржийн үйл ажилагаагаа идэвхжүүлж, иргэдийн, олон нийтийн юм болоосой. Бизнес нь гэр бүл, улстөр нь намуудын, намууд нь фракцийн өмч шиг байх юм. Ингэхийн тулд хөрөнгийн зах зээлийг дэлхийн түвшинд гаргая.10 гэр бүлийн биш 10 000 хүний хамтарч бүтээсэн зүйл болог л дээ. Ингэвэл монголчууд хамтарч бүтээдэг, бизнесээ өргөжүүлдэг болж байна. Алхам алхмаар сайжирч байгаа ч сажиг дотор нь л байна. Хөрөнгийн бирж дээр гаргаж байгаа зүйл дотор л байна. Энэ ажлыг хэрэгжүүлээсэй.


2. Бид далайд гарцгүй. Агаарын тээврийн асуудлыг бид нэг тийш нь шийдье. Монголд хэрэгтэй гээд байлгаад байх юм. 10 хэдэн жилийн өмнө л байсан, яг тэр хэвээрээ. Бид энэ жил  Берлиний алдартай үзэсгэлэнд оролцлоо. 180 орны аж ахуйн нэгжүүд тэнд цугларсан. Германы аялал жуулчлалын сайд “3 сая германчууд Монголд очно гэж бүртгүүллээ. Түүнээс 150 мянга нь энэ жил Монголд очно гэлээ” гэж хэлсэн. Зан сайтай айлд хүн бүхэн цугладаг. Монголчууд бусадтай хамтарч явж байхдаа боссон ард түмэн. Өчигдөр Э.Бат-үүл уучлал гуйж байна гэсэн. Уучлал бол сул доройнх соёлтойн шинж.


3.Монголчууд нэг хүнд ногдох газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг. Үүнийг эргэлтэд оруулж болдоггүй юм уу. Сонгууль бүрийн өмнө нам, улстөрчдийн ярьдаг зүйл бөайх юм уу. Улаанбаатар дуудлага худалдаагаар газраа эргэлтэд оруулж байгаа нь маш зөв.

 

Монгол Улсын иргэнд л газрыг өмчлүүлнэ. Эхлээд Монгол Улсын иргэндээ газраа өгье. Дараа нь гадаадын иргэдэд тусгай хуулиар үйлчилнэ. Төв сууринд байгаа газрыг заавал тодорхой хэмжээ заагаад хэрэггүй. Газраа өөрийн болгосон байхад дээр нь хаясан гадас хүртэл өөрийн болно. Энэ асуудлыг 2015 онд шийдье. Боломж байгаа. Энэ бол маш том боломж.

 

4. Худалдан авалтын асуудал байна. Үйлдвэрлэл хийж байгаа аж ахуйн нэгжүүдийн хооронд худалдан авалтаа зарлаач ээ. Үндэсний аж ахуйн  нэгж, үндэсний үйлдвэрлэгч дотроо энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. Бид уулзаад ярилцаад явж байхад ахиц дэвшил гарч байгаа юм. Өмнө нь тусдаа бие даасан яам байгаагүй. Шинэ Засгийн газар байгуулагдахад "Ч.Сайханбилэг ээ чиний Засгийн газар дотор Аж үйлдвэрийн яам байгуулагдаад бодитой зүйл хийх ёстой. Гэхдээ тэр нь үйлдвэрлэгчдэд чөдөр битгий болоосой" гэж хэлж байсан. Зарим нэг төрийн байгууллага байгуулахаар байгаагүйгээсээ дор болгодог талтай. Энэ УИХ аж үйлдвэрийн талаар тодорхой бодлого гаргах байх гэж итгэж байна. Хуульд нийцүүлж гаргасан зарлиг хууль мэт мөрдөгдөнө.

 

Хэрэгтэй зүйлд би дуудаагүй байхад очно

 

Эдийн засгийн хямрал өвчин биш учир илааршина. Бид ээлжит сорилттой тулгарч байна. Монголчууд ч бид дэлхий нийтээрээ энэ сорилттой тулгараад байна. Бид асуудлаа ил хэлэлцэж байгаагаараа онцлог. Шинэ технологи дээр суурилсан бизнесийг дэмжсэн байдаг. Харин өмнө нь байсан бизнесийг нөхцөл тавиад дэмжсэн байдаг. Тийм учраас эхэлж үүсэж байгаа бизнесээ дэмжээрэй. Монголчуудын зарим нь баялаг нь байгаа юм чинь өөрсдөө ороод ирнэ гэж боддог эндүүрэл. Түлхэх тусам ирнэ, зодох тусам хайрлана гэж боддог бол буруу. УИХ-ын дарга Германд айлчлаад ирэхдээ устөрөгчөөр явдаг машин барьж үзлээ гэж ярьж байна. Хичнээн баялагтай байлаа ч хэрэггүй болох үе бий болно. Гэртээ сууж байгаа хүүхэд номын хавчуурга хийгээд номын худалдаан дээр зараад орлого олсон байна. Монголын айл бүхэн үйлдвэрлэгч болох ёстой гэж Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа хүн 1993 онд хэлж байлаа. Тэр үед итгэхгүй байсан ч өнөөдөр биеллээ олж байна. Тэрбум ам.долларын бүтээгдэхүүн хийхийн тулд тэрбум хүнтэй уулзах цаг байлаа. Харин одоо гэртээ сууж байгаа 300 мянган ам.долларын ашиг олох боломж байна. Хамгийн гол нь тэр санаагаар Оюуны өмчийн газар бүртгүүлэх ёстой. Энэ газрын гадаа дугаарлаж байх хэрэгтэй.

 

Монгол ингэний сүүгээр чихрийн шижинг маш амархан эмчилж болж байна. Дэлхий дээр гурван хүний нэг нь тэр өвчний шинж тэмдэгтэй байгаа. Тэмээ гэдэг амьтан ус бага уудаг, шорвог зүйл идэж байдаг ч сүүнийх нь найрлаганд нууц байдаг юм байна. Ийм бизнесийг дэмж. Адууны яснаас ясжилтыг эмчилдэг бэлдмэл гаргаж авсан байна.

 

Чингис бондноос үлдсэн 700 тэрбум төгрөгөөрөө дээрх ажлуудыг хийх хэрэгтэй. Төр үүнийг хийх хэрэггүй. Фэйж хийхэд л болно.

 

Зарим хүн энд тэнд ирээч гээд намайг дууддаг сурагтай юм билээ. Хэрэгтэй юманд дуудаж байгаа хүнийг би шаардаагүй байхад хамгийн түрүүнд очно. Хэрэгтэй зүйл дээр санаачлага дээр би дуудаагүй байхад очно. Дэмжээрэй гэж уриална. Энэ бол бизнесийн хүндрэлээс гарах хамгийн сайн зүйл.

 

Эрх чөлөөнд хүнийг жаргаах зорилго тавьдаггүй. Энэ эрх чөлөө гэдэг чинь намайг өөрөө өөрийнхөө амьдралыг аваад яв гэж өгсөн гэдгийг Б.Лхагвасүрэн гуай хэлж байна лээ.

 

Түүнээс бус хоол идэхгүй гээд хэвт гэсэн юм биш. Хүмүүс үүнд уурлаж, шууд сувгаа больж байна лээ. Харин бизнес шинэ санааачлагыг дэмжиж байна.

 

Төр хариуцлагагүй байна гээд баахан ярьдаг юм. Хэн над дээр Хариуцлагын тухай хуулийн төсөл өргөн барьсан юм. Асуудал улстөрчдөд байна.  Би Хариуцлагын тухай хуулийг өргөн барьсан. Хариуцлагыг сэргээх хэрэгтэй. Улстөрийн, ёсзүйн хариуцлага гэж юу байдаг юм. Ёсзүй  алдаж байгаа хүнд гарах хаалгыг нь зааж өгье. Нэг бол сонгогддог нэг бол шоронд ордог боллоо.  Хариуцлагын талаар хуулийн төсөл өргөн барьсан. Хаврын чуулганаар хэлэлцэх байх.

 

Олон нийтийн сонсголын тухай хуулийг ард иргэдэд нээлттэй хэлэлцүүлэх хэрэгтэй. Би үүнийг мөн санаачлан  өргөн барьсан байгаа. Ажлыг нь эхлээд аваадах. Ирэх баасан гаригт УИХ дээр тайлангаа тавья гэсэн. Олон жил бичгээр явуулсан. Одоо ярья гэж хэлсэн. Хашгирдаг нь олон байдаг болохоос шийдэл бариад ирдэг нь цөөхөн. Эхлээд хүн буруу  юм хараад бухимддаг, дараах нь шийддэг, түүний дараах нь шийдэл бариад хойноос нь явдаг. Ганцаараа тодорсноор явахгүй гэдгийг Монголын сонгож авсан зам харуулж байна.

 

Ирээдүйн өв  сангийн хуулийг оруулсан байгаа. Үүнийг мөн УИХ шийдэх байх. Улс төрийн намтай холбоотой асуудлыг мөн шийдэх хэрэгтэй. Энэ санаачлагыг би өөр дээрээ татаж авч байна. 25 жил явсан бүх зүйлээ харахад сайн харилцаатай, зохицуулсан хууль гаргаж болох юм билээ. УИХ-ын сонгууль болоод шинэ намын хууль гэвэл өөр тийшээ яваад өгнө. Одоо л бидэнд боломж байна. Төрийн алба тойрсон маш олон асуудал байна. Захиргааны шүүх байгуулчихаад захиргааны шүүхийн хуулийг гаргаж өгөөгүй. Үүнийг л шийдэх хэрэгтэй. Хөгжлийн зорилт, хяналт гээд л хэдэн хүн худлаа зүйл бичээд л байх юм. Үүнийг манай бизнесийнхэн л бичээд оруулах хэрэгтэй.  Бидэнд бүгдийн хүлээж авч болохоор зорилт гаргаж авах хэрэгтэй. Хөгжлийн зорилттой удирдлага руу бид орох цаг болсон. Монгол ажилчин нэг өдөр дунджаар 5 ам.доллар бүтээж байна. Гэтэл өндөр бүтээмжтэй нэг ажилтан дэлхий дээр 60 ам.долларын бүтээмжтэй байна. Монголын төрийн бодлогын үйл ажиллагааны бодлого нь өндөр түвшинд байгаа бүтээмжээс 35 дугаарт байна. Тийм л учраас дээрх зүйлүүдийг хийх хэрэгтэй.

 

2014 онд шинэ бизнесүүүд бий боллоо. 85 хувь нь технологийн салбарт бий болжээ. Энэ бол Монголын ирээдүй. Сайн чанарын сүү найруулж, живх худалдаж байгаа ээжүүд л бизнесээ цэцэглүүлэх хэрэгтэй. Энэ бол сайн мэдээ. Монгол ирээдүйтэй, хөгжих боломжтой, залуустай орон гэдгээ харуулж байна.

 

Японтой эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулсан. Үүгээр бид хамтарч ажиллаад бүтээгдэхүүнээ дэлхий дахинд гаргах боллоо. Энэ гурав нэг орон руу  гурвуулаа яваа гэж шүүмжлээд байна. Ажил хийх, бүтээх зүйл байгаа учраас явсан юм. Маш олон зүйл гарч ирнэ.

 

Сайн мэдээ ч байна. Багануурын, Бөөрөлжүүлтийн, Эгийн голын цахилгаан станц баригдахаар болж байна. Зам, дэд бүтцийн асуудал ч байна. 21 аймгийг засмал замаар холбоё, зүтгэе гэж 10-аад жилийн өмнө ярьж байсан. Одоо 6 аймгийг л замтай холбох үлдлээ. хамгийн гол нь замын арчилгааг л мартаж болохгүй.

 

Эрдэнэт-Овоот, Хөшигтийн хөндий төмөр замыг барихаар боллоо. Агаарын тээврийн хувьд бид түшиц газар байх хэрэгтэй. Монголын дээгүүр нисдэг онгоц 2015 онд 3 дахин нэмэгдэж байна. Харин одоо тэр онгоц Монголд буудаг болох хэрэгтэй. Энэ тухай би нүүх үү үлдэх үү гээд 12 жилийн өмнө ярьж байсан. Ажил хэрэг болж байна. Сайн мэдээ байна.

 

Утаанаас бид хийгээр дамжиж гарна. Хог боловсруулах үйлдвэр гээд Э.Бат-Үүл дарга ярих байх. 93 сургууль энэ жил баригдана. Үүнийг Монголын бизнесүүд хийнэ.

 

Оюутолгой гацаанаас гарч, Тавантолгойн хэлэлцээр үргэлжилж, төсөл нь эхлэх болоод байна. Үүнийг би монголын төлөө хэлж байна.  Монголд бизнесийг хөдөлгөөд өгөөч гэж зах дээр зогсож байгаа хүнээс эхлээд ажлаасаа халагдсан хүмүүс хэлж байна.

 

Харин бид хаях юмаа хаях хэрэгтэй. Сонгуулиар бэлэн мөнгө амлахгүй гээд хаясан. Хэрэгжиж байна. 76 гишүүнийг жалга дов болгоноос сонгосон нь буруу гээд хаясан. Мунхаглал, буруу байдлаа зогсоох хэрэгтэй.

 

Монголын төрх донжийг сайжруулах цаг болсон. Бид зохион байгуулалт, найрсаг байдал, бүтээлч чанараараа ялгарах хэрэгтэй. Ингэж байж л монгол хөгжинө. Хагарал, хуваагдал гэдэг бол хоосон хийрхэж байгаа хүмүүсийн хүчилтөрөгч. Үүнд автаж болохгүй.  Автахгүйн төлөө бид өнөөдөр эдийн засгийн чуулган хийгээд итгэлцэл яриад сууж байгаа. Ингэж чадвал Монгол Улс хөгжинө. Хамтраад явахад бидний явах зүйл болох байх.

 

1990 оноос хойш бид маш олон зүйл үзсэн. Ер нь гарах гарцгүй боллоо, хальтирлаа гэж байхад л нийтээрэ шийдээд гарсан юм.

 

Цуглаж суугаад ярилцъя. Эдийн засаг хямралаа гээд өвчин туссан биш бид гарч чадна. Энд ярьж байгаа сайн зүйлээ товхимол болгоод гарга. Аймаг сум, хотынхонд бүгдэд нь хүргэ. Нийт Монголын өмч болго.

 

Амжилт хүсье гэлээ.

 

Эдийн засгийн чуулган үргэлжилж байна.

 

Н.Энх

 


Эдийн засгийг “Алсын хараа”-тай хэлэлцэнэ

 

“Монголын эдийн засгийн чуулган-2015” өнөөдөр хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилнэ. Чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээх юм. Дараагаар нь “Алсын хараа” сэдвээр хэлэлцүүлэг өрнөнө. “Итгэлцэл” уриатайгаар өрнөж байгаа чуулганы хуралдаанаар эдийн засгийн хүндрэлийг хэрхэн даван туулах, том төслүүдээ урагшлуулах, хөрөнгө оруулалтыг татах зэрэг сэдвийг хэлэлцэж байна. 

 

Чуулганы  салбар хуралдаанууд  “Өрсөлдөх чадвар, орон нутгийн хөгжил”, “Тэтгэвэр болон эрүүл мэндийн салбарын менежмент”, “Чөлөөт худалдааны хэлэлцээрээр дамжуулан экспортыг нэмэгдүүлэх нь” зэрэг сэдвээр өрнөнө. Чуулганы төлөөлөгчид уул уурхай, аялал жуулчлал, худалдаа, аж үйлдвэрийн салбарын өнөө ба хэтийн төлвийг хэлэлцэхийн дээр эдийн засгийн чуулганы үдээс хойш үргэлжлэх  хуралдаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл оролцож “Улаанбаатар-2030” илтгэл тавина.

 

УИХ-ын дарга З.Энхболд үг хэлснээр эдийн засгийн чуулган хаалтаа хийнэ.

 

 


 

Мэтгэлцээнээс  итгэлцэлд

 

Хоёр өдөр үргэлжлэх эдийн засгийн 6 дахь удаагийн чуулга уулзалт өнөөдөр Төрийн ордонд эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдлыг хэлэлцлээ. 1500 орчим оролцогчтой “Эдийн засгийн форум-2015”-д гадаадын хөрөнгө оруулагчид ховорхон харагдсан. Учир нь чуулга уулзалтаар дотооддоо суурь асуудлаа шийдэж, төр, бизнесийнхний хооронд харилцан итгэлцэл бий болгох, цаашлаад хөрөнгө оруулагчид нэг талын бус нийтийн итгэлцэл дээр асуудлаа шийдэж байж үр дүнд хүрнэ гэдгийг өнгөрсөн цаг хугацаа харуулсныг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг онцолсон. Үүнийг өнгөрсөн хугацаанд “Рио Тинто” компанитай хамтарсан ажлын үр дүн, аль аль талынх нь гадаад орчинд цацсан сөрөг мэдээлэл өөрсдөд нь ямар хор уршиг дагуулснаар тайлбарлаж байна лээ.

 

 

Харин Оюутолгойн удирдлага Ерөнхий сайдын үгэнд эмзэглэсэн үү, түүнийг илтгэлээ тавьж дуусахад танхимыг орхин гарч одно лээ. Ингээд л итгэлцэл алдагдаад байгаа хэрэг. Монгол Улсын сайд М.Энхсайхан “Баялагтай бол найгүй баян гэх эндүү ташаа ойлголтоосоо салах хэрэгтэйг илтгэлдээ дурдсан юм. Баялагтай байна гэдэг баяжиж хөлжинө гэсэн үг биш. Үүнийг дагасан техник технологи, хөрөнгө хүч байх хэрэгтэйг тэрбээр дурдлаа. Өнгөрсөн жилүүдийн эдийн засаг 2 оронтой тоонд хүрсэн гэнэтийн өсөлт, монголчууд бидний гэнэт баяжилтыг Оюутолгойтой холбох хэрэгтэйг сайд онцолж байлаа.  

 

Эдийн засгийн хүндэрсэнийг төлбөрийн тэнцэлтэй холбон тайлбарлаж байна лээ. Тиймээс ч “Зээлийн хүү буурахгүй явж ирсэн нь Монголбанкны буруу. Захиргааны арга хэрэглэе. Бүүр ломбардны хүүг ч бууруулъя” гэж эдийн засагч Н.Дашзэвэг хэлсэн.

 

Харин хөрөнгийн зах зээлийг хөгжүүлье гэвэл гадаадын банкийг оруулж ир гэж форумд хэд хэдэн оролцогч санал гаргасан юм. Үүнийг хуралдаанд оролцогчид алга ташин хүлээж авсан бол банкуудын холбооны удирдлага уурлаж, “Та нар гадаадын банкуудыг оруулж ирнэ гэж хэлэхэд юунд алга ташдаг юм” хэмээн дургүйцлээ илэрхийлж харагдсан.

 

Дотоодын бизнес эрхлэгчид төрийн алдаатай бодлогыг шүүмжилж байгаа бол төр засгийн гаргасан шийдвэрийг биелүүлэхэд өрөөсгөл хандах үзэгдэл байгааг нөгөө талаас анхааруулж байсан.

 

Төрийн зүгээс, тодруулбал СЗХ-ны дарга З.Нарантуяа “Банкнаас бусад зах зээлийн үнэлгээ буурсаар байгаа. Учир нь хөрөнгийн  зах зээлд бүтээгдэхүүний худалдан авагч алга” гэдгийг онцолсон. Харин оролцогчид үүний эсрэг “Хөрөнгийн зах зээл дэх бүтээгдэхүүнийг худалдан авах гэхээр олон шалгуур тавьж, дотоодын бизнесийнхэндээ итгэдэггүй. Гадаадын хөрөнгө оруулагчид бидний худалдан аваагүй бүтээгдэхүүнд итгэдэггүй. Тиймээс хөрөнгийн зах зээлийг эхлээд дотооддоо хөгжүүлэх хэрэгтэй” гэдгийг дурдсан юм. Гэтэл манай томоохон бизнесмэнүүд гадаадын хөрөнгийн биржээс мөнгө босгодог байна. 90 гаруй хувь нь банкны нуруун дээр яваа хөрөнгийн зах зээлийг хөгжүүлье гэвэл дэд бүтцээ хөгжүүлэх шаардлагатай гэж үзэх хэсэг ч байна.

 

Энэ удаагийн чуулганд гадаадын хөрөнгө оруулагчид шинээр нэмэгдээгүй, манайд ажиллаж байгаа гадныхан л оролцож байгаа юм билээ. Ер нь гадаадын хөрөнгө оруулагчдыг урилаа ч, нүүр бууруулах хандлагатай байсан бололтой. Тиймээс дотооддоо итгэлцлээ нэгтгэхийг зорьж.

 

Гадаадын шууд хөрөнгө оруулалтаар 2 тэрбум ам.доллар орж ирвэл манай эдийн засаг дээрдэж,  4 тэрбум ам.доллар татаж байж сая хэвийн байдалд үргэлжилнэ гэсэн тооцоог эдийн засагчид гаргасан байна.

 

Цаашлаад төр, бизнесийнхний хоорондын мэтгэлцээн маргаанаар үргэлжлэх хандлагатай байсан хэдий ч оролцогчийн саналаа хэлэх боломж нь цаг хугацаатай учир тэгсхийгээд намжиж байсан. Гэхдээ мэтгэлцэх л гэж ирсэн болохоор санаа бодлоо уралдуулах нь зүйн хэрэг. Харин шүүмжлэлд аль аль тал нь хүлээцтэй хандах хэрэгтэй биз. Түүнээс бус хэн нэгний хэлсэн үгэнд танхим нийтээр алга ташсаны төлөө тухайн салбарын удирдлага ундууцаад байвал итгэлцэлийн холбоо үүсэхэд хүндрэлтэй л болов уу. Тиймээс олгой хагаравч тогоон дотроо гэгчээр төр, хувийн хэвшлийнхэн мэтгэлцээнээс маргаанд бус итгэлцэлд хүрэх хэрэгтэй.

 

Маргаашийн форумыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илтгэл тавьснаар  нээнэ. Дараагаар нь Алсын хараа сэдвээр эдийн засгийн хэлэлцүүлэг үргэлжлэх юм.

 

Н.Энх

 

 


 

Эдийн засгийн форум салбар хуралдаанаар үргэлжилж байна. Төрийн ордны их танхимд Гадаадын хөрөнгө оруулалтын асуудлаар хэлэлцүүлэг явагдаж байгаа юм. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг төр засгийн шийдэл, бизнес байгууллагын итгэлцэл, түүхий эдийн өсөлтөөр татах гэсэн 3 хувилбар байгаа аж. Төр, засгийн шийдлээр 2 тэрбум ам.доллар татвал эдийн засаг дээрдэнэ, 4 тэрбум ам.доллар татаж чадвал эдийн засаг хэвийн хэмжээнд очно гэсэн тооцоо гарсан байна.

 

 

Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар: Хөрөнгө оруулалтын нөхцөл байдал, үндсэн шалтгааныг дуръя. Монгол Улс 24 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт 2010 он хүртэл татсан. Харин 2010 онд 5 тэрбум ам.долларыг огцом татсан. Гадаадын хөрөнгө оруулалттай компани шинээр байгуулагдаж байсан хэдий ч судалгаагаар зорилго нь өөрчлөгдсөн үзүүлэлт байдаг. Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан нь асуудал биш үзүүлэлт. Цаана нь ямар өвчин байгааг судлах хэрэгтэй.

 

Уул уурхайг дагаад орж ирсэн хөрөнгө оруулалт зогссон. Манайхан зөвхөн Оюутолгойг л ярьдаг. Үүнд биднаас хамаарах хууль эрхзүйн орчин нөлөөлсөн. Урт нэртэй болон бусад хууль тогтоол. Нөгөөтэйгүүр сөрөг мэдээлэл их явдаг.

 

Хуультай холбоотой зохион байгуулалт хийсэн боловч асуудал дагуулдаг хэмээн илтгэлдээ онцлов.

 

Форум үргэлжилж байна.

 

 

Н.Энх

 

 


 

 

Гадаадын банкийг оруулж ирье

 

Арилжааны, малын, нийгмийн гээд даатгалууд байдаг.  140 орчим тэрбум төгрөг арилжааны даатгалд байдаг байна. Санхүүгийн салбарт байгаа даатгалын тогтолцоог хэрхэх талаар шийдэх хэрэгтэйг эдийн засгийн чуулганд оролцогчид хэлж байлаа. Банк эрдслийг сайн тархаадаг аж. Байгууллага, институци сайн бүрдэж байж санхүүгийн зах зээл хөгжинө гэдгийг албаны хүмүүс хэлж байлаа.

 

Эдийн засагч н.Дашзэвэг: Зээлийн хүү буурахгүй байгаа нь Монгол банкны буруу

-Хөрөнгийн биржийг хөгжихөд арилжааны банкууд дургүй байгаа.  Хөрөнгийн зах зээл инфляци буурснаар хөгжинө.  Зээлийн хүү буурахгүй явж ирсэн нь Монгол банкны буруу. Захиргааны арга хэрэглэе. Ломбардны хүүг ч бууруулъя.

 

 

Оролцогч н.Мөнхбаяр: -Хүмүүс хар нүх рүү мөнгөө шидэж байна гэнэ. Гадаадын арилжааны бирж дээрээс хүмүүс мөнгө босгож байгаа. Бүтээгдэхүүн Хөрөнгийн бирж дээр байгаа. Харин худалдан авъя гэхээр итгэлцэл байхгүй байна. Хөрөнгийн зах зээлийг босгоё гэж байгаа бол гадаадын банкуудыг оруулж ирэх хэрэгтэй.

 

 

Оролцогч н.Гэрэл: Хамгийн ашигтай ажилласан нь банк

-Бизнес эрхлэгчид  2014  оныг хамгийн хүндрэлтэй давсан. Өнгөрсөн онд хамгийн ашигтай ажилласан нь банкны салбар. Би үндэсний үйлдвэрлэл дэмждэг ч гаднын брэндийн бараа оруулж ирэхээр баяртай байдаг. Учир нь бидний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлдэг. Гаднын банкийг яагаад оруулж ирж болдогүй юм бэ?

 

Эдийн засгийн форум үргэлжилж байна.

 

 

 


 

 

 

Санхүүгийн салбар дахь сул тал

 

Эдийн засгийн форумын үдээс хойшхи хуралдаан салбар хуралдаанаар үргэлжилж байна. Төрийн ордны Б танхимд Санхүүгийн салбарын тэнцвэртэй хөгжил ба эдийн засгийн тогтвортой өсөлт сэдвээр хуралдаж байна.

 

гэрэл зургийн П.Нарандэлгэр

 

Хуралдаанд СЗХ-ны дарга З.Нарантуяа: -Санхүүгийн салбарыг ганц тогтолцоотой гэж ярьдаг. Активаараа банкны салбар 96 хувийг эзэлдэг. Энэ зах зээл дээр бичил санхүү, даатгал, үнэт цаасны харилцагчдын тоо 2.5 сая хүрдэг. Эдийн засгийн өсөлтийг дэмжих санхүүгийн эх үүсвэрийг банк, ББСБ, Засгийн газрын босгосон бондоос авдаг. ЖДҮ-т бондын санхүүжилт орсон байдаг. Энэ нь бидний сул тал. Уул уурхай, хөдөө аж ахуйд урт хугацааны санхүүжилт хийх боломжоо бид алдаад байна. Эдийн засаг өссөн ч хүртээмж бага байгаа нь бидний сул тал. Компаниудын засаглалыг бэхжүүлж, улстөрөөс ангид байх боломжоо бид алдаад байна. Эрсдэл нь бүхэлдээ нэг салбарт тулгардаг. Эрсдлийг тараан байршуулах боломж байхгүй. Валютын орох урсгал зөвхөн гадаадын хөрөнгө оруулалтаас хамаарч байна. Банкны салбар өрсөлдөх чадваргүйгээс хүү бууруулах, урт хугацааны зээл авах боломжоо алдаж байна.

 

Урт хугацааны бодит санхүүжилтийг олгодгоороо хөрөнгийн зах зээл давуу талтай. Эдийн засаг 2008 оноос өсөхөд зах зээлийн үнэлгээний хэмжээ ч мөн өсч байсан. Эдийн засгийн өсөлт хөрөнгийн зах зээлд шууд хамааралтай. Тиймээс хөрөнгийн зах зээлээ хэрхэн хөгжүүлэх вэ?

 

Банкнаас бусад үнэт цаасны зах зээлийн үнэлгээ буурсаар байна. Эдийн засгийн өсөлт саарахаар хувьцааны үнэ буурдаг.

 

Даатгалын хэмжээ мөн буурч байна. Үүнд даатгалын компаниудын чадвар нөлөөлж байна. Том хэмжээний хөрөнгийг даатгах санхүүгийн чадваргүй байдаг. Тиймээс томоохон төсөл хэрэгжүүлэгчид гадаадад даатгуулан, давхар даатгалаар даатгадаг.

 

СЗХ-ны харьяанд олгодог зөвшөөрлийн тоо маш их байдаг. Тусгай зөвшөөрлийн олон шатлалыг багасгах талаар тодорхой ажил хийж байгаа.

 

Дэд бүтцээ хөгжүүлснээр хөрөнгийн зах дагаад хөгждөг. Манайд Хөрөнгийн биржээрээ зах зээлийн арилжааг төсөөлдөг. Бусад Азийн оронд үнэт цаас, хувьцаа зэргээр ангилалтай явагддаг юм хэмээлээ.

 

Салбар хуралдаанд оролцогчид холбогдох асуудлаар саналаа солилцож, харилцан хэлэлцсэн байна.

 

 


 

М.Энхсайхан: Уул уурхайгаар дэмжиж МАА хөгжинө

 

Монгол улсын сайд М.Энхсайхан (Гэрэл зургийг MPA.MN)

 

Эдийн засгийн форумын “ажил хэрэгч үдийн цай”-гаар үргэлжилж байна. Монгол Улсын сайд М.Энхсайхан илтгэл тавьж байна.

 

Өнгөрсөн хоёр жилд эдийн засгийн өсөлт 2 оронтой тоонд хүрсэнийг Оюутолгойтой холбон хэлмээр байна. Манайд “Эрдэнэт”, Оюутолгой” гэсэн хоёр супер цикл мөчлөг байсан. Гэхдээ татвараар нь  энэ хоёрыг харьцуулж болохгүй.

 

Эрдэнэт 1973 онд баригдаж эхэлсэн. Алдагдал зөрүүг нь тухайн үед ахан дүүсийн зарчмаар шийдсэн. Оюутолгой төсөл бизнесийн хүрээнд хийгдсэн.  Энэ хоёр төсөл цаашдаа ч эдийн засагт томоохон байр суурь эзэлсээр байх болно. Том төсөл хэрэгжүүлж байгаа компаниуд том том мөнгө ярьдаг.  Үүнийг нь байгалийн баялаг бүхий орны иргэд сонсоод “бид ч найгүй баян юм байна” гэх ташаа ойлголттой болдог.

 

“Найгүй баян” гэх бодох нь эндүүрэл. “Оюутолгой”, “Чалко”-гоос орсон мөнгө ард түмэнд зарцуулагдсан. Гэвч ард түмэн үүнийг бусдын халааснаас хайж байгаа. Энэ бол бодлого буруу явсных.

 

Уламжлалт мал аж ахуй цаашид байх нь ойлгомжтой. Зуд, ган болно. Уламжлалт аж ахуйгаа хөгжүүлье гэвэл уур уурхайгаа хөгжүүлэх хэрэгтэй. Орчин цагийн хөдөө аж ахуй уул уурхайгаар дамжиж хөгжилд хүрнэ.

 

Байгалийн баялгаас орох орлого хамгийн тогтворгүй орлого. Тогтворгүй орлогыг яаж тогтвортой хөгжилд ашиглах вэ. Сүүлийн үед баялгийн сан байгуулах болж байна.

 

Бид үнээр биш хэмжээгээрээ өрсөлдөх шаардлагатай болж байна. Нүүрсний үнэ буурсан үед олборлолт, тээвэрлэлтээ анхаарах хэрэгтэй гэдгийг илтгэлдээ онцлов.

 

Чуулган үргэлжилж байна.

 

 


 

 

“Сөрөг мэдээллийг тавихгүй байх нь Монголд хэрэгтэй”

 

Эдийн засгийн форум салбар хуралдаанаар үргэлжилж байна. Мэдээллийн ёс зүйн хуралдаанаар хэвлэл мэдээлэлийн өнөөгийн орчин, сэтгүүлчийн хариуцлагын талаар хэлэлцэж байгаа юм.  Тус салбар хуралдааныг МСХ-ны дэд Ерөнхийлөгч П.Баярмагнай хөтлөн явуулж байна. Уул уурхай, эдийн засаг, гадаад хөрөнгө оруулалтай сөрөг мэдээлэл их явж байгааг оролцогчид хэлж байсан.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Хэлэлцүүлэгтэй холбогдуулан ГХ-ны дэд сайд Н.Оюундарь: Улстөрчид сэтгүүлчдээс зайгаа авдаг. Аливаа мэдээллийг олж авахын тулд сэтгүүлчид эрэлд морддог. Төрийн байгууллагууд зарим  мэдээллээ нээлттэй өгч чаддаггүй. Тиймээс мэдээллийн эх сурвалж нь улстөрчид болдог.   Урьд нь сөрөг талын мэдээлэл их байсан. Аливаа сэтгүүлч мэдээллийг олон эх сурвалжаас авах хэрэгтэй. Тиймээс мэдээллийг олон эх сурвалжаас авч байх хэрэгтэй. Гадаад улс орон болон гадаадын хөрөнгө оруулагчдад сөрөг мэдээлэл хэр тусах вэ? Сөрөг мэдээллийг тавихгүй байх нь Монгол Улсдаа ч гэсэн хэрэгтэй юм.

 

Оролцогчид сэтгүүлзүй хөгжсөн энэ үед мэдээллийг нэг талаас нь аваад шуурхай мэдээлэх гэдэг. Энэ нь тухайн редакциас нь тавигдах шаардлага ч байж болох юм гэдгийг оролцогчид хэлж байлаа. Нөгөөтэйгүүр хүн хүч дутмаг байх хандлагатай. Манай яам гадаад руу чиглэх мэдээллээ нэг цонхоор цацаж байхаар болсон  гэсэн юм.

 

 

Максима Консалтинг компанийн захирал Я.Хишигсүрэн: -Хэвлэл мэдээллийн эх сурвалж болж байгаа төрийн, хувийн байгууллагууд мэдээллээ удирддаг байх ёстой. Мэдээллээ бүрэн дүүрэн, эргэлзээ төрүүлэхээргүй өгөх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр сэтгүүлч нэг чиглэлд мэргэших шаардлагатай гэсэн санал хэлж байв.

 

Ерөнхий сайд эдийн засгийн  форумын нээлтэд хэлсэн үгэндээ “Рио тинто” компани Монголын талаар цуврал сөрөг мэдээлэл явуулсан нь хөрөнгө оруулагчдыг үргээхэд мөн нөлөөлсөн гэдгийг онцолсон.

 

Ерөнхий сайдын хэлсэнтэй холбогдуулан Монголиан Майнинг журналын эрхлэгч Л.Болормаа: “Рио тинто” 2013 онд Монголын  талаар гадаад орчинд  сөрөг мэдээлэл цацсан. Бид ч мөн тус компанийн талаар сөрөг мэдээлэл гаргасан. Харин эндээс 2улаа хохирсон, хожсон зүйл байхгүй. Гадаад зах зээлд хоёр биенийхээ талаар санаатай санаагүй сөрөг мэдээлэл цацсан. Үүнийг Ерөнхий сайд сануулж хэлсэн болов уу” гэдгийг онцолж байлаа. Ер нь гадаад орчинд Монголын талаар цацагддаг мэдээлэл буураагүй байна.

 

Салбар хуралдаан үргэлжилж байна.

 

 

 


 

 

Салбар хуралдаанууд үргэлжилнэ

 

Гэрэл зургийг П.Наран

 

“Эдийн засгийн форум-2015”  үргэлжилж байна. Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдал, цаашид хэрхэх асуудлаар хэлэлцүүлэг өрнөлөө. Яагаад төрийн өмчит компанийн өрийг Засгийн газрын өрд багтаасангүй вэ гэсэн асуулт гарч байлаа.

Үүнд Сангийн сайд Ж.Эрдэнэбат: -Засгийн газар хариуцах өрөө Засгийн газар хариуцаж явъя. Төрийн өмчит компани дүрмийн сангаараа өрөө төлөөд явах хэрэгтэй гэсэн юм.

 

Мөн гадаадын банкуудыг Монголд орж ирэхийг яагаад эсэргүүцээд  тухай асуултад Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал: -Гадаадын банк манайд одоогоор хүсэлт тавиагүй байна хэмээсэн юм.

 

Ийнхүү эдийн засгийн форумын түр завсарлалаа.

 

Одоо салбар хуралдаан уур амьсгалын өөрчлөлт ба эдийн засаг нийгмийн хөгжил, Мэдээллийн ёс зүй, Институцийн засаглал ба хамтын ажиллагаа сэдвээр үргэлжлэх юм.

 


 

 

Илтгэгчид юуг онцлов

 

Монголын Эдийн засгийн форум-2015 үргэлжилж байна. Форумаар макро эдийн засгийн өнөөгийн байдлыг хэлэлцэв. Гэхдээ макро эдийн засгийн өсөлтийг валютын ханштай холбох хэсэг байлаа.  Ханш 1.6 жилийн дотор 60 хувь өслөө. Оролцогчид эдийн засгийн өнөөгийн байдлын талаар холбогдох албаны хүмүүсээс асуулт асууж хариулт авч байлаа. Форумыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нээж, нийтлэлч Баабар болон Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал нар илтгэл тавилаа. Тэдний илтгэлээс ШУУД онцолж байна.

 

 

Сангийн сайд Ж.Эрдэнэбат:

 

Сангийн сайд Ж.Эрдэнэбат (Гэрэл зургийг MPA.MN)

 

-Монгол Улсын Засгийн газрын өрийг хэрхэн төлж барагдуулах талаар урьдчилсан байдлаар төлөвлөж байна. Бондын өрийг нөөц бүрдүүлж төлнө гэж байхгүй. Хуримтлал үүсгэж байгаагүй. Ирээдүйд төлбөр гүйцэтгэхдээ дахин санхүүжүүлэх болов уу.

 

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал: Инфляци 8 хувь руу орох байх

 

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал  (Гэрэл зургийг MPA.MN)

 

Инфляци өнгөрсөн жил 8 хувь гэж зориод 11 хувиар дуусч байсан бол энэ жил 7 хувь гэж зориод одоогоор 9 хувьтай байна. Цаашдаа Монголбанкны зорьж байгаа 7 хувь руу нэлээн дөхөж 8 руу орох байх.

 

Монголбанкинд алтны тушаалт 2013 оны төгсгөлд 4 тонн байсан бол 2014 онд 13 тонн болж өссөн. 2015 оны төсөөлөл бол 18-20 тонн буюу 700-800 саяар валютын урсгалыг нэмэгдүүлнэ. Дээрээс нь уул уурхай дээр гарсан том өөрчлөлт болох лицензүүдийг дахин сэргээж өгч байгаа нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэх болов уу гэж бодож байна. Олон жил дуншсан биднийг талцуулсан Оюутолгой, Тавантолгойн асуудал нэг тийшээ болох болов уу гэсэн хүлээлт байна.

 

Валютын нөөцын талаар мэдээллийг тогтмол өгч байгаа. 1.3 тэрбум ам.долларын нөөц байна. Импортын 2.8 сарыг л хангах нөөцтэй байгаа юм. Хятадтай байгуулсан своп хэлэлцээ буцааж өгөх заалттай. Уул уурхайн супер цикль байхгүй үед эдийн засгаа зөөлөн газаруулах хэрэгтэй байсан. Долларын ханш огцом өсөөд байдаг зүйл биш. Дотоодын эдийн засгийг дэмжсэн байх ёстой. Ам.долларт 40 хувийн хөдөлгөөн гарсан. Ам.долларын ханш дээр онцгой өөрчлөлт гарахгүй Энэ оны ханш 7 хувь дээр ирнэ гэж төсөөлж байгаа. ОУВС энэ онд 8 хувьтай байна гэж төсөөлсөн. Мөн тэдний төсөөлж байснаас 200 сая ам.доллараар хумигдсан гэж байсан хэмээн байр сууриа хэлсэн юм.

 

Нийтлэлч Б.Батбаяр:  Бид төрөө самарч тоглодог

 

Нийтлэлч Б.Батбаяр  (Гэрэл зургийг MPA.MN)

 

 

Монгол улсын ДНБ 2004 оноос 2012 оны хооронд яг 10 дахин буюу мянган хувь өсчээ. Ийм богино хугацаанд эдийн засаг нь ингэж огцом сэргэх явдал ерөөс хүний түүхэнд ховор тохиолдол.

 

2009-2012 онд ГХО даруй тав дахин нэмэгдсэн байна.

 

Гэнэт буй болсон энэ их баялаг, энэ их бололцоог бид сайхан найр хийгээд шавхсан. Баяжих ч амархан юм, цаашдаа ингээд л нэг их хийж бүтээсэн юмгүй байхад л хөрөнгө урсаад, гадаадынхан юмаа барьж ирээд байх аятай боджээ. Бодоод зогссонгүй, бодож олсон юмандаа өөрөө үнэмшиж гадаадынхныг дарамтлаад, хөөгөөд байвал улам улам их юм тэвэрч ирэх юм байна гэж үзэх болов.

 

Одоо Монголбанкны албан нөөц 60 хувиар, өөрийн нөөц 150 хувиар буулаа. 

 

Уул уурхайн хөгжлийн амин судас болсон хайгуулыг хориглосон учир гадаадын хөрөнгө оруулалт үндсэндээ зогссон.

 

Гадаад цэвэр актив зургаан их наяд төгрөгөөр буурлаа. Төгрөгийн ханш жилийн дотор гуравны нэгээр унасан учир иргэдийн төгрөгт найдах итгэл үгүй болж зах зээлд долларын хэрэгцээ урьд жилтэйгээ харьцуулахад 135 хувь өсчээ.

 

2017 онд урьд тавьсан өрүүдийн төлбөрийн эргэж төлөх хугацаа дээд цэгтээ хүрэх оргил үе юм.

 

2015 онтой харьцуулахад 2017 онд өр төлөх хэмжээ даруй зургаа дахин их байх юм.

 

90 мянга гаруй компани бүртгэлтэй ч хагас нь татвар төлдөг, үлдсэн нь өөрийгөө аргалчихдаг гэсэн үг байх. Татвар төлдөг хагасын арван хувь нь нийт татварын 90 хувийг төлдөг, улс орноо тэжээж яваа тэд бараг толгой дараалан эргээд өөрийгөө даахгүй өрөнд баригдчихаад байгаа гээд бод доо.

 

10-25 тэрбум төгрөг татварт өгч төсөвт 151 тэрбум төгрөг нийлүүлдэг байсан 14 компани жилийн дотор 6 болон хорогджээ. 1-2 тэрбум төгрөг татварт өгдөг 34 компани 11 болон цөөрчээ.

 

Гэвч яаж ч уруудаад түүхэндээ өлсөж үзээгүй монголын ард түмэн малыхаа буянаар турж үхэхгүй. Гэмтэй тал нь машины толь, кабель,  хэрэглээний зэс, траншейний ширмэн таг хавтгайдаа хулгай хийдэг үе рүүгээ орох байх даа.

 

Хэн нь ч хэнийгээ буруутгах аргагүй, сансрын найранд бүгдээрээ л оролцож цадахаараа идэж, даахаараа ууталсан.

 

Даяаршин ижилсэж буй өнөөгийн ертөнцөд бид гаж үйлдэл, увайгүй тэнэглэл, ёс журамгүй ааш, мунхаг араншин, ойлгомжгүй тогтолцоо, цагаандаа гарсан дээрэм, улаандаа гарсан луйвраараа алдаршиж ганцаардал руу явж байна.

 

Эсэргүүцлийн хөдөлгөөнүүдийн үйл ажиллагаа улам тансаг болж үнэтэй жип хөлөглөх нь энүүхэнд болсон, удахгүй нисдэг тэрэгтэй жагсан жижиг оврын цөмийн зэвсгээр сүрдүүлдэг болох байх.

 

Зүгээр л таван жилийн дараа эргээд болчихоно, нүүрс дахиад үнэд орно гэж хүлээвэл бид улам л дордоно. 

 


Юун түрүүн төрийн авилга, сүрдүүлэг, хүнд суртал болон хөгжлийн эсрэг хууль тогтоолоос болж дампуурсан, ажилгүй болсон, хохирсон иргэд болон компаниуд бүртгүүлцгээе. Чухам хэний санаачилсан, хэний дарамталж буй болгосон хууль тогтоомжоос болж яаж хохирсон, үүнээс болж хичнээн хэмжээний мөнгө алдсан, хичнээн боломжоо алдсан зэргээ тооцоцгооё.

 

ХҮТ-ын шинэ дарга Лхагважав нь шудрага хүн. Түүнийг энэ ажлыг удирдан зохион байгуулж манай нийгмийг бөөс хуурснаас нь салгахад оройлон оролцоно гэдэгт найдаж байна.

 

Тийм адгийн шаар, хувалзнууд төрдөг савыг цэвэрлэж, үр хөврөл бүрэлдсэн даруйд нь аборт хийхгүй бол үүдээр гарсан нь тооноор, тооноор буцаасан нь тотгоор орж ирээд дахин дахин төрнө.

 

Бид XXI зуундаа зангиатай хоньчин, жийнстэй үхэрчин, баантигтай ямаачин, лүй вьютонтой тарвагачин, орон сууцтай бадарчин байгаа учраас хүний түүхийн шинэ эринд бүтээн босгож, хөгжиж чадахгүй байна.

 

Дээрэмчин авирыг популизм, популист гэхчлэнгийн гадаад нэрээр нэрлэхгүй байхыг гуйж байна.

 

Хэрээг “хэрээ” л гэдэг болохоос өргөмжлилж байгаа нь гэж “бүргэд” гэдэггүй биз дээ.

 

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Итгэлцэл, итгэлцэл

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  (Гэрэл зургийг MPA.MN)

 

Зөвхөн нэг талаас бий болгосон итгэл хэзээ ч үр дүнд хүрдэггүйг бидний өнгөрсөн түүх, үйл явдлын өрнөл харуулж байна. Нэг талын итгэл, хоёр талын итгэлцэл болж байж сая хамтын ажиллагааны хэлбэр тогтож, харилцан ашигтай хамтын үйл ажиллагаа болдог. Бидний энэ итгэл нь өөрөө хөрөнгө оруулагчдын Монголд дөнгөж дөвхнөж байсан их итгэлийг итгэлцэл болоход гол саад болж эхэлсэн билээ.

 

Өнгөрсөн бүхэнд хүн болгон цэцэн

 

Үмхэрсэн маханд шүд болгон хурц гэж монголчууд ярьдаг. Гэхдээ бид цаашаа дахин алдахгүйн тулд алдаанаасаа сайн суралцах ёстой. Монгол сайхан байвал бид хамтдаа сайхан байна. Монголчууд бид өөдрөг ард түмэн. Байгалийн асар их баялагтай, хүмүүс нь найрсаг Монгол орон хөрөнгө оруулагчдын сэтгэлийг татна гэдэгт бид эргэлздэггүй.

 

Оюутолгойн далд уурхайн төслийг урагшлуулахад бидэнд өнөө л итгэлцэл хэрэг болж байна. Бид сөргөлдөгчид биш. Бид хамтрагчид. Хоёр тал нэг завин дээр явж байгаа хамтрагчид. Нэг төслөөс Монгол Улс ч, Рио Тинто ч харилцан ашигтай гарах ёстой. Асуудалд хандах хандлагаа ингэж өөрчилж чадаж эхэлж байгаа учраас тодорхой үр дүн гарна гэдэгт бас итгэлтэй байна. Ердөө хэдхэн өдрийн өмнө Ерөнхий сайдын хувьд Рио Тинтогийн Ерөнхий захирал, ноён Сэм Уолштай энд уулзахдаа бид үүнийгээ харилцан хүлээн зөвшөөрсөн, харилцан ойлголцсон.

 

Монголын эдийн засгийн форум болж байгаа яг энэ өдрүүдэд Тавантолгойн консирциумтай хийх хэлэлцээр мөн төгсгөлийнхөө шатанд орж байна. Оюу толгой төслийн араас хөдлөх Тавантолгой төсөл, шинэ төмөр замын бүтээн байгуулалтууд, V цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц, Шивээ Овоо, Тавантолгойн цахилгаан станцуудын хөрөнгө оруулалт, шинэ үйлдвэр, хурдын зам, шинэ хороолол, орон сууцны барилга бусад бүтээн байгуулалтууд ар араасаа олон олон шинэ хөрөнгө оруулагчдыг татах болно. Монгол Улсын зүгээс гарах, ар араасаа цуврах сайн мэдээнүүд Монголд итгэх итгэлийг эргэлт буцалтгүй дахин бий болгоно гэдэгт эргэлзэхгүй байна.

 

Өнөөдрийн та бидний оролцож буй энэ форум ч хөрөнгө оруулалт, хөгжил дэвшлийг хүлээж байгаа Монгол оронд итгэж болох итгэлийг нэмэгдүүлсэн арга хэмжээ болно гэдэгт итгэж байна.

 

 


 

“Эдийн засгийн форум-2015” Төрийн ордонд эхэллээ

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нээлтийн үгийг хэлснээр форум албан ёсоор эхэлж байна. Зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус форум энэ жил “Building credibility” уриан дор явагдах юм. 

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг форумыг нээж үг хэлэв (Гэрэл зургийг MPA.MN)

Энэ форумаар улс орны эдийн засгийн хөгжил, тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, олон улсын чиг хандлагын талаар хэлэлцэн, байр сууриа нэгтгэх  юм. Форум хоёр өдөр үргэлжилнэ.

 


 

9.00 - “Эдийн засгийн форум-2015” эхэлнэ

 

Төрийн ордонд өнөөдөр “Эдийн засгийн форум-2015” эхэлнэ. Монголын эдийн засгийн чуулган зургаа дахь жилдээ “building credibility” уриан дор зохион байгуулагдаж байна. Төрийн ордонд хоёр өдөр чуулж, улс орны эдийн засгийн хөгжил, тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, олон улсын чиг хандлагын талаар хэлэлцэн, байр сууриа нэгтгэх энэ удаагийн форумыг хөтөлбөрийг танилцуулъя.

 

 

 

“Эдийн засгийн форум-2015”-ийн хөтөлбөр

 

2015 оны 4-р сарын 2

  • 8:00-9:00  Бүртгэл, мандат олголт
  • 9:00-9:30 Нээлтийн үйл ажиллагаа: МУ-ын Ерөнхий сайд Чимэдийн САЙХАНБИЛЭГ

 

НЭГДСЭН ХУРАЛДААН

 

  • 9:30- 11:00 Их танхим:  Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдал
  • 11:00-11:30 Цайны завсарлага

 

САЛБАР ХУРАЛДААН:

 

  • 11:30-13:00  Их танхим:  Институцийн засаглал ба хамтын ажиллагаа

 

А танхим:  Уур амьсгалын өөрчлөлт ба эдийн засаг, нийгмийн хөгжил

Б танхимМэдээллийн ёс зүй /хариуцлага/

 

  • 13:00-14:00  Их танхим:  Ажил хэрэгч үдийн зоог: Илтгэл МУ-ын сайд М.Энхсайхан
  • 14:00-15:30  Их танхим:  Төрийн хяналт-шалгалт, түүний эдийн засагт үзүүлэх нөлөө

 

А танхим:  Үл хөдлөх хөрөнгийн зах зээл

Б танхим:  Санхүүгийн салбарын хөгжил


15:30-16:00 Цайны завсарлага

 

  • 16:00-17:30  Их танхим:  Xөрөнгө оруулалтын орчин, сайжруулах арга зам

 

А танхим:  Монгол Улсын зээлжих зэрэглэл

Б танхимҮндэсний корпорациудыг бий болгох

 

  • 17:30-18:00   Эхний өдрийн нэгтгэл

 

 

Shuud.mn
Сонин хачин
Abou:
Бурханыг магтана уу, Би бол Абу Эл Мэгэ нэрээр нэрлэв. Би энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Бүх зээлдэгчдэд хаана ч гэсэн маш болгоомжтой байхыг анхааруулъя. Хэдэн сарын дараа би санхүүгийн бэрхшээлд орж, цөхрөлтэй байдлаас болоод хэд хэдэн зээлдүүлэгчид онлайнаар залилан мэхэлсэн. Найз маань намайг Алже Мүүр зээлийн компанийг маш найдвартай зээлдүүлэгч гэж нэрлэснийхээ дараа 10000 хүний суудалтай 100 мянган дампингийн зээлийг ямар ч стресст оруулалгүй зээлдүүлэх хүртэл найдвараа алдсан. Хэрэв та ямар нэгэн зээлийн хэрэгцээтэй байгаа бол одоо тэртэйгээ холбоо барина уу aldenmooresloanfirmgmail.com Энэ зээлийг бүх зээлдүүлэгчдэд мэдэгдэх зорилгоор ашигладаг. Эдгээр залилан зээлдүүлэгчид Аллах биднийг мөн тийм төлөөлөгчийг шагнана.
2018-01-27
Abou:
Бурханыг магтана уу, Би бол Абу Эл Мэгэ нэрээр нэрлэв. Би энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Бүх зээлдэгчдэд хаана ч гэсэн маш болгоомжтой байхыг анхааруулъя. Хэдэн сарын дараа би санхүүгийн бэрхшээлд орж, цөхрөлтэй байдлаас болоод хэд хэдэн зээлдүүлэгчид онлайнаар залилан мэхэлсэн. Найз маань намайг Алже Мүүр зээлийн компанийг маш найдвартай зээлдүүлэгч гэж нэрлэснийхээ дараа 10000 хүний суудалтай 100 мянган дампингийн зээлийг ямар ч стресст оруулалгүй зээлдүүлэх хүртэл найдвараа алдсан. Хэрэв та ямар нэгэн зээлийн хэрэгцээтэй байгаа бол одоо тэртэйгээ холбоо барина уу aldenmooresloanfirmgmail.com Энэ зээлийг бүх зээлдүүлэгчдэд мэдэгдэх зорилгоор ашигладаг. Эдгээр залилан зээлдүүлэгчид Аллах биднийг мөн тийм төлөөлөгчийг шагнана.
2018-01-27
Anna:
Сайн хүн бүр, Миний нэрийг би Нью-Жерсигийн байна, Morgan Steev цагаан юм, монгол, яаж би янз бүрийн зээлийн зээлдэгч нь хоёр удаа хэрэглэж дараа Mrs.Mary Лиза {mrsmarylisaloanhome2outlook.com} миний зээл авсан гэрчлэх энд байна яг энэ хэлэлцүүлэгийн энд зээлдүүлэгчид ямар байх ёстой гэж хэн, би хаана нь бодит тэдний зээл гэж бодсон би хэрэглэсэн боловч тэд хэзээ ч надад надад туслахаар амласан Mrs.Mary Лиза Нүүр захирал Mrs.Mary Лиза намайг танилцуулах миний найз хүртэл зээл өгсөн миний хүсэл нь зээл, тэр даруй ямар нэг хэлбэрээр ч амласан тэр үнэхээр байсан, би хэзээ ч би Mrs.Mary Лиза, үнэхээр миний зээлээр надад тусалсан, илүү сайн нь миний амьдралыг өөрчилсөн уулзсан хүртэл тэнд найдвартай зээлийн зээлдэгч хэвээр байна гэж бодсон . Түүний и-мэйл хаяг дээр ноён Херман Cein холбоо барина та нар бас яаралтай зээл хэрэгтэй бол би мэдэхгүй байна, Тэгэхээр {mrsmarylisaloanhome2outlook.com}
2017-06-13
ноён Reberto:
хэрэв тийм бол та и-мэйл дээр зээлийн холбоо түүнд хэрэгтэй би зээлийн зээлдүүлэгч Хатагтай Sheniqua eatman би миний дансанд өнөөдөр 5 цагийн дотор зээл авах болно гэж надад хэлье би зээл авах өчигдөр өргөдөл үед, өнөөдөр зээл авах sheniquaeatmanloancompanygmail.com ноён Reberto
2017-01-25
David White:
Хэрэв та яаралтай зээл хэрэгтэй юу? Та төслийг санхүүжүүлэх зорилгоор зээл хэрэгтэй юу? Орон сууц, боловсрол, үл хөдлөх хөрөнгийн, багаж хэрэгсэл худалдан авах гэх мэт? Та муу зээлийн дээд амжилтыг байна вэ? Merrill Lynch зээлийн Studio 3 -ийн хүүтэй яаралтай зээл танд туслах болно. Та юу хийх хэрэгтэй тухай мэдээлэл манай и-мэйл хаяг oceanlenders05gmail.com таны өргөдлийг илгээх байна
2016-10-27
Зочин:
Сайн байна уу Хүн бүр Миний нэр Mrs.Jenny Rose юм. Би Канадад амьдарч, аз жаргалтай эмэгтэй өнөөдөр билээ? Би бид ядуу байдалд гэр бүлээ аврах ямар ч зээлдүүлэгч, би зээл хайж байгаа ямар ч хүнд хандаж байгаа гэдгийг би өөрийгөө хэлж, тэр минь надад болон миний гэр бүлийн аз жаргалыг өгсөн, би зээл шаардлагатай байсан юм 96,000.00 л би 96,000.00 ам долларын зээл нь надад туслах энэхүү шударга, Бурхан эмээдэг хүн зээлийн зээлдэгчид уулзаж 3 хүүхэдтэй ганц бие ээж би гаруй тэдний амьдралыг эхлүүлэх, тэр Бурхан эмээдэг хүн нь та зээл авах хэрэгтэй бол Хэрэв та зээлээ эргэн төлөх үү болно Энэ нь та түүнд илгээх Mrs.Jenny Rose гэж түүнд хэлж холбоо барина уу. И-мэйл Mr.John Алдартай Холбоо барих famousloanshotmail.com
2015-04-22
Зочин:
Сайн байна уу Хүн бүр Миний нэр Mrs.Jenny Rose юм. Би Канадад амьдарч, аз жаргалтай эмэгтэй өнөөдөр билээ? Би бид ядуу байдалд гэр бүлээ аврах ямар ч зээлдүүлэгч, би зээл хайж байгаа ямар ч хүнд хандаж байгаа гэдгийг би өөрийгөө хэлж, тэр минь надад болон миний гэр бүлийн аз жаргалыг өгсөн, би зээл шаардлагатай байсан юм 96,000.00 л би 96,000.00 ам долларын зээл нь надад туслах энэхүү шударга, Бурхан эмээдэг хүн зээлийн зээлдэгчид уулзаж 3 хүүхэдтэй ганц бие ээж би гаруй тэдний амьдралыг эхлүүлэх, тэр Бурхан эмээдэг хүн нь та зээл авах хэрэгтэй бол Хэрэв та зээлээ эргэн төлөх үү болно Энэ нь та түүнд илгээх Mrs.Jenny Rose гэж түүнд хэлж холбоо барина уу. И-мэйл Mr.John Алдартай Холбоо барих famousloansahotmail.com
2015-04-22
Jenny Rose:
Сайн байна уу Хүн бүр Миний нэр Mrs.Jenny Rose юм. Би Канадад амьдарч, аз жаргалтай эмэгтэй өнөөдөр билээ? Би бид ядуу байдалд гэр бүлээ аврах ямар ч зээлдүүлэгч, би зээл хайж байгаа ямар ч хүнд хандаж байгаа гэдгийг би өөрийгөө хэлж, тэр минь надад болон миний гэр бүлийн аз жаргалыг өгсөн, би зээл шаардлагатай байсан юм 96,000.00 л би 96,000.00 ам долларын зээл нь надад туслах энэхүү шударга, Бурхан эмээдэг хүн зээлийн зээлдэгчид уулзаж 3 хүүхэдтэй ганц бие ээж би гаруй тэдний амьдралыг эхлүүлэх, тэр Бурхан эмээдэг хүн нь та зээл авах хэрэгтэй бол Хэрэв та зээлээ эргэн төлөх үү болно Энэ нь та түүнд илгээх Mrs.Jenny Rose гэж түүнд хэлж холбоо барина уу. И-мэйл Mr.John Алдартай Холбоо барих famousloanshotmail.com
2015-04-22
JURAAS:
аливааг нэг өнцгөөс харж хэт хүний үгээр цэцэрхэхийг л туйлшрал гэнэ... гэнээ
2015-04-05
Бааска:
Хямрал гэж худла ярихаа болиочээ. Батүүл Ардын Баатараа Энэ залуусын бүтээсэн ЭКО BUS ийг яагаад авч болохгүй гэж. Одоо ард түмэн ярьдаг хүнийг биш хийдэг хүнийг л шүтэн шимтэн сонсдог болжээ. Урагшаа Миний Монголын арп түмэн.
2015-04-05
ARD:
Худлаа ярихаа одоо болиод хуулиа хэрэгжүүлж Монгол ур ухаанаар бүтсэн ЭКО АВТОБУСАА авах хэрэгтэй гаднаас үнэтэй АВТОБУС авч өөрсдийн бизнэсээ цэцлүүлэхээ болих цаг болжээ гэж бодлоо. Энэ ЭКО АВТОБУС зохиож бүтээж байгаа хөдөлмөрч ард түмэндээ баярлалаа гэдэг үг багдана. Сонгууль дөхөөд бүгд хуурамч эх оронч ажилсаг ухаантай хүн болдог ярьдаг цаг ард үлджээ. Энэ ЭКО АВТОБУС нэвтрүүлгийг үзээд үнэхээр Цоодол гуайн хэлсэнчлэн бид үнэхээр баян ард түмэн шүү.Миний Монгол Улсыг зөв залвал Манай Монгол Дэлхийн агуу хүчирхэг гэдгээ дахин батлах цаг удахгүй гэдэгт эргэлзэхгүй байна.
2015-04-05
Baagii:
Chuulj baigaa mulguunuudaa 25 jil hiisen ardchilaliin chin bodit ur dun chini ene. Medev uu. Onoodor Ardchilald hench itgehgui. Ehleed Itgel Itgeltsel Itgeltsuur Gurviinhaa yalgaag oilgochihood olon yum hutsaj bai. Itgel algsan bol zugeer l amia horlo. Ta nart hezeech itgehgui za.2016 onii songuuliin daraa l Itgeh uguigee shiidne.
2015-04-05
иргэн:
Ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. Төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний хүн чанараар хэмжигддэг ажгуу. Харин залхуурал хийгээд амиа бодох муу муухай явдал ард түмний дунд газар авбал нийгэм хагдран унах болно. Тиймээс хуулийн хүчинд дулдуйдаж энэхүү нийгмийн муу муухайг таслан зогсооё хэмээн хичнээн хүчин чармайлт гаргалаа ч уг муу муухай бас дахин зүсээ хувилгаж өөр хэлбэрээр үзэгдэж, газар аван дэлгэрэх нь дамжиггүй юм. Нөгөө талаар хуулиа өөрчилж, системээ засан сайжруулснаар агуу их эх оронч сэтгэл, хүнч тусч үзэл санааг тэтгэчихнэ гэж байхгүй. Харин ард түмэн өөрийгөө өөд татаж авъя хэмээхийг дэмжиж туслан зоригжуулах нь хавьгүй илүү үр дүнтэй болох юм. Самуэл Смайлс
2015-04-05
иргэн:
Танай улс оронд зүрх сэтгэлийн хөгжлийг умартаж, зөвхөн оюуны боловсролд хөрөнгө хүчээ юүлж байна. Зүрх сэтгэлийн хөгжил хамгийн эрхэм шүү. Зүрхээ энэрэл хайраар дүүргэ. Энэрэл хайр чинь эргэн тойрон, найз нөхдөө төдийгүй эх болсон хамаг амьтныг ивээг. Зүрх сэтгэлд амар амгалан тогтвол даян дэлхийд амар амгалан тогтоно. Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам
2015-04-05
иргэн:
“Биеэ засахуй нь сэтгэл тэгширэхүй дор оршмуй” хэмээхүй нь болвоос сэтгэл дор уур хилэн буй аваас төвшин үгүй, айдас түгшүүр буй аваас төвшин үгүй, хөөр баясал буй аваас төвшин үгүй болохыг хэлжүхүй. “Гэрээ төвшитгөхүй нь биеэ засахуй дор буй” хэмээхүй нь алив хүмүүн амраглан энэрэхүй хүмүүнийг хэтийдэн хайрлахуй, адлан хорсохуй хүмүүнийг хэтийдэн жигшихүй, аюун хүндлэхүй хүмүүнийг хэтийдэн сүслэхүй, өрөвдөн өршөөхүй хүмүүнийг хэтийдэн энэрэхүй, оморхон ихэрхэхүй хүмүүнийг хэтийдэн адлахуйг хэлжүхүй. Төрөө засахуйн өмнө гэрээ төвшитгөвөөс зохилтой хэмээхүй нь” өөрийн гэрийн хүмүүнийг сургаагүй бөгөөс өөр бусдыг сургаж чадахуй нь үгүй хэмээхүйг хэлжүхүй. Эцэг, хөвүүн, ахан дүүс хүмүүн бүхэн эрхэм ёс суртахуйг сахиваас эл улсын олон иргэн даган сахимуй. Төрөө засахуй нь гэрээ төвшитгөхүй дор оршмуй хэмээсэн нь энэ буюу. “Тэнгэрийн дор амгалан болохуй нь төрөө засахуй дор оршмуй хэмээхүй нь” болвоос эрдэмт хүмүүн бусад хүмүүнийг өөрийн адилаар сэтгэж, биеэр жишихүй ёсон буюу. Күнз
2015-04-05
иргэн:
Иргэний сэтгэлийг олвоос улс гүрнийг олмуй, иргэний сэтгэлийг алдваас улс гүрнийг алдмуй. Тиймийн учир эрдэмт хүмүүн эн түрүүнд эрхэм суртахуйг хичээмүй. Эрхэм суртахуй буй ахул иргэн хүмүүн буй, иргэн хүмүүн буй ахул эх газар буй, эх газар буй ахул эд баялаг буй, эд баялаг буй ахул эдэлж хэрэглэх нь буй. Эрхэм суртахуй болвоос эх язгуур нь буюу. Эд баялаг болвоос эцэс адаг нь буюу. Эх язгуурыг хөнгөнд үзэж гадгаш, эцэс адгийг хүндэд үзэж дотогш болговоос эх адаг нь урваж, олон иргэн эд агуурсын тулд эзэрхэн тэмцэлдэхүйд хүргэмүй. Тиймийн учир эд агуурсыг хурааваас иргэн олон бутармуй, эд агуурсыг хувааваас иргэн олон хуралдмуй. Күнз
2015-04-05
иргэн:
Улс төрийн хүч төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай бол үр дүнгээ өгөхгүй билээ. Ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. Төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний чанараар хэмжигддэг ажгуу. Ямарч агуу үзэл санаа гаргаж тавьлаа ч ард түмэн түүнийг нь дагахгүй бол улс төр нь энгийн олон түмний түвшинд хүртэл доош ордог. Нөгөө талаас ард түмэн тэргүүний байвал ямар ч балмад мунхаг улс төрийг өөрийн хэмжээнд хүртэл дээш татаж нийцүүлдэг. Өөрөөр хэлвэл ард түмний бүхий л чанар тэр орны улс төрийн чанарыг тодорхойлдог юм. Өөрөө өөртөө туслаж, өөрийгөө аваръя хэмээх оюун санаа л хүмүүсийг хэзээд зоригжуулж өөдрөг болгож байдаг. Өөртө
2015-04-05
иргэн:
Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-50 -ийг эзэмшинэ” өөрөөр хэлвэл “төр өөрийнхөө өмчид 34-50 -ийг эзэмшинэ” гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 өмчилж, төр 100 эзэмшдэг. Харин төр ашигт малтмалын ордод биш харин уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид уулын үйлдвэрт буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. Монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж уулын үйлдвэр, уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “Ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.
2015-04-05
иргэн:
Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
2015-04-05
иргэн:
Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 өмчилж, төр 100 эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд 1-рт, Роялти роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм, 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа худалдан борлуулах гэрээ юм, 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах
2015-04-05
иргэн:
Хүн махан бие LQ, оюун ухаан IQ, зүрх сэтгэл EQ гэсэн 3 зүйлээс бүрддэг гэдгийг бүх шинжлэх ухаан, бүх шашин баталсан. Махан бие LQ хэнд ч бий. Харин одоогийн улс төрчид бол зөвхөн хар амиа бодсон оюун ухаан IQ-тай, монголоо гэх зүрх сэтгэл EQ нь үхэж царцсан хүмүүс юм гэдэг нь тэдний үйл ажиллагааны алхам бүрээс нь тодоос тод харагддаг. Харин ард түмэнд эх орноо гэсэн өндөр дээд оюун ухаан IQ, халуун зүрх сэтгэл EQ-ийн гал нь хараахан унтарчихааргүй байгаа нь харагддаг. Мянга, мянган монголчууд улс төрчдийн энэ тэнэг балмад үйл ажиллагааг хараад оюун ухаан IQ, зүрх сэтгэл EQ нь шимшэрч явна. Харин улс төрчдөд энэ бүхнийг ухаарах оюун ухаан IQ, зүрх сэтгэл EQ байхгүй болж оюуны хоосрол, ёс суртахууны доройтолд орсон болох нь өдрөөс өдөрт улам бүр тодорсоор байна.
2015-04-05
иргэн:
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Монголд хөгжлийн ямар ч онол, загвар байхгүй, харин АН-ын зохиосон “ардчилал” гэдэг үлгэр л бий.
2015-04-05
иргэн:
Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. Платон Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. П.Ж.Рурке Ухаан солиотой хүнд илд бариулах Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. Пифагор
2015-04-05
иргэн:
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.
2015-04-05
зочин:
АН ын эдийн засгийн бодлого нь ,,,,,,,,,,, гадаадын хөрөнгө оруулалтыг байхгүй болгох, долларын ханшийг тэнгэрт хадаах, ард түмний амьдралыг доройтуулах, улс орны эдийн засгийг унагаах, улс орныг өрөнд бариулах, энэ Монгол улсын төлөө ажилладаг нам биш ээ, луйварчин хулгайчуудын нам
2015-04-04
Зочин:
чуулаад юу ч хиихгүи. засагт ажиллаж баигаа хулгаичид өдөр өнгөрөөж чуулж баигаа юм.тэдэнтэи ниилж үлгэр ярих дуртаи хэд ниилээд л мултарч баигаа хэрэг. элбэг үгтэи ерөнхиилөгч н ганц дуртаи ажил нь гошгоруулах юм чинь орж ирээд бурж харагдана лээ.
2015-04-04
Зочин:
hulhaichnariig haraad bgaarai
2015-04-04
АН-ын лаларуудаа:
Битгий шаа муусайн лаларын баасны хүүдийнүүд,явдаг жорлонгуудаа.Муусайн авилгалч,луйварчин хулгайчууд та нар 2012оноос хойш Монголчуудын амьдралыг доройтуулж буцаад 1990он луу аваачиж хаячихаад үхсэндээ худлаа хуцацгаагаад байгаа юм.
2015-04-04
Зочин:
ХУДЛАА ЧУУЛАХАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ... ИТГЭЛЦЭЛ ГЭДЭГ НЬ ИТГЭЛЦҮҮР НЬ ЮУ ВЭ ГЭДЭГ ДЭЭР ШИНЭ ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛТЭЙ БАЙНА ШҮҮ... ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛТЭЙ СУДАЛГАА ОРЬ ХОВОР... ИЙМД ҮҮНИЙГ ТАРААГААЧ... ИДЕАЛОГИЙГ НЬ СЭТГҮҮЛ ХЭЛБЭРЭЭР БЭЛДСЭН ГЭЖ НОДНИН АСУУДАЛ ТАВИАД НӨХДҮҮД ХӨДЛӨӨГҮЙ... ЭХ ОРОНЧ БУС НӨХДҮҮД ЭХ ОРОНЧ БОЛЖ, УГ АСУУДЛЫГ Л ЗА ЗА... АМЖИЛТ ХҮСЬЕ... GOOGLE НЕОПАРАДИГМ... PARADIGM SHIFT.,
2015-04-03
Зочин:
ХУДЛАА ЧУУЛАХАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ... ИТГЭЛЦЭЛ ГЭДЭГ НЬ ИТГЭЛЦҮҮР НЬ ЮУ ВЭ ГЭДЭГ ДЭЭР ШИНЭ ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛТЭЙ БАЙНА ШҮҮ... ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛТЭЙ СУДАЛГАА ОРЬ ХОВОР... ИЙМД ҮҮНИЙГ ТАРААГААЧ... ИДЕАЛОГИЙГ НЬ СЭТГҮҮЛ ХЭЛБЭРЭЭР БЭЛДСЭН ГЭЖ НОДНИН АСУУДАЛ ТАВИАД НӨХДҮҮД ХӨДЛӨӨГҮЙ... ЭХ ОРОНЧ БУС НӨХДҮҮД ЭХ ОРОНЧ БОЛЖ, УГ АСУУДЛЫГ Л ЗА ЗА... АМЖИЛТ ХҮСЬЕ... GOOGLE НЕОПАРАДИГМ... PARADIGM SHIFT.,
2015-04-03
зочин:
сайхан чуулга форум болж байгаа ш дээ амжил ЭЗ өсөлттэй байгаа
2015-04-03
Зочин:
Өрнөж байгаа үйл явдлаас зөвхөн сөрөг бүхнийг хайсан, шүүмжлэх муулахын цондонтой юм шиг аашилсан, бие даасан, хараат бус тодотголтой эсхүл эх оронч, элдэв гэрээ хэлцлийг эсцэгч хүмүүсийн л бизнес ид цэцэглэж байна.
2015-04-03
СОНИО:
Монголд хөрөнгө оруулах нь дан ганц Засгийн газарт эсвэл Монгол Улсад ч зөвхөн ашигтай юм биш. Хөрөнгө оруулагч хэнбугайд ч бас ашигтай, олон улсад хэлж заншсанаар win-win буюу харилцан ашигтай гэдгээ ойлгож хүлээн зөвшөөрөх, мөн ийм зарчмыг баримтлан ажиллах цаг иржээ.
2015-04-03
gANAA:
Тулгамдсан бүх асуудлууд Монголын эдийн засгийн форумын ерөнхий болон салбар хуралдаанаар хэлэлцэгдэж санал бүр шийдэлд тусгагдаж, шийдвэр бүр бидний нэгэн ээдрээ, бэрхшээлийг тайлсан, даван туулсан арга зам болохыг хүсч байна.
2015-04-03
Зочин:
ULS ORNII TSAASHDIIN IREEDUIG HELTSEJ BGAAA HVMVVS DOTROO BODOLTOI DOROO SUURITAI BN SHYY, TSAASHDIIN IREEDUI MAANI EDNII GART BN GJ BDOHOOR ED IH MUNDG HUMUUS BOLOLTOI
2015-04-03
Сааакаа:
Аж үйлдвэрлүүгээ чиглэсэн үйл ажиллагаа хийвэл бас болж бна аль аль талараа л бууж өгөхгүй зүтгээд бх нь гол шүү
2015-04-03
Зочин:
Одоо үед ч схн болчихжээ тэр газар нь бхгүй ч гсэн бгаа мэт л сэтгэгдэл төрүүлэхээр бүх мэдээллийг нь ил тод оруулдаг болжээ Монголын ирээдүйг шийдэх хүмүүсийн бодол нь сэцэн байг
2015-04-03
зүрх судас:
Тархи-зүрхний судасны хатуурал-нарийсал, цусан хангамжийн дутагдлыг эмийн бус аргаар эрүүлжүүлж, нөхөн сэргээх үйлдэлтэй Ли Эр Кан бүтээгдэхүүн нь сөрөг гаж нөлөөгүйгээр цус шингэлж, холестрин бууруулж, судасны дотор ханыг цэвэрлэх ба даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг ч мөн эрүүлжүүлнэ. ЭМЯ-ны зөвшөөрөлтэй, Монгол улсад 10 дэх жилдээ зарагдаж байгаа бөгөөд 4-р сарын 4-ны Бямба гаригт АУ-ы доктор тус бүтээгдэхүүний талаар лекц уншиж эрүүл мэндийн зөвлөгөө өгнө. Лекцэнд суух хүмүүс холбоо барина уу! Шинжилгээтэй ирсэн хүмүүст хувьчилсан зөвлөгөө өгнө. Хаяг Чингэлтэй дүүргийн дэргэд, Утас 96665038
2015-04-03
зүрх судас:
Тархи-зүрхний судасны хатуурал-нарийсал, цусан хангамжийн дутагдлыг эмийн бус аргаар эрүүлжүүлж, нөхөн сэргээх үйлдэлтэй Ли Эр Кан бүтээгдэхүүн нь сөрөг гаж нөлөөгүйгээр цус шингэлж, холестрин бууруулж, судасны дотор ханыг цэвэрлэх ба даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг ч мөн эрүүлжүүлнэ. ЭМЯ-ны зөвшөөрөлтэй, Монгол улсад 10 дэх жилдээ зарагдаж байгаа бөгөөд 4-р сарын 4-ны Бямба гаригт АУ-ы доктор тус бүтээгдэхүүний талаар лекц уншиж эрүүл мэндийн зөвлөгөө өгнө. Лекцэнд суух хүмүүс холбоо барина уу! Шинжилгээтэй ирсэн хүмүүст хувьчилсан зөвлөгөө өгнө. Хаяг Чингэлтэй дүүргийн дэргэд, Утас 96665038
2015-04-03
үнэн үг:
П. Очирбат ерөнхйлөгч байхдаа дэлхийг байлдан дагуулах нь яасан юм. Залины хөрөнгө битгий хоосон хошогруулж бай. Юуны дэлхийг байлдан дагуулах манатай та нарын 20 гаруй жил улс орны хувь заяагаар тоголсны балагаар Монгол Улс харахад улсын дүр байгаа болохоос ямар чадавхигүй болсон байна зөв амаараа эвэлдэг ганц ч зүйл байхгүй болсон байна шүү дээ. Хоосон хөөрцөглөх өвчнөө залуу үедээ битгий халдаагаа ч
2015-04-03
зочин:
Эдийн засгаа сэргээх эхний алхам бол дээрээсээ доошоо бүх шатанд улсын өмчийг сэтгэлгүй, тэрбумаар идэж байгаа АН ын луйварчдыг зайлуулбал, эдийн засаг тогтож ирнэ, дараа нь аяндаа хууль дүрэм эргээд хэрэгжиж эхэлбэл улс орон сэргэх замдаа орно, гадаад орнууд хууль дүрэмтэй оронд л хөрөнгөө оруулахаас одооны засаг шиг хуульгүй ЗГ, улстай хамтрахгүй
2015-04-03
Сар:
Гэрээ хийсэн нехдуудтэйгээ хариуцлага тооцохгуй бол хэний ч Сайхан ярианд итгэх ээ байж ээ монголын баялаг ард тумнийх дарга нар идэж уууж Байна тансаглаж байна гэж анх ардчилалын нэрээр гарч ирсэн хумуус найз нехед одоо бугд танигдахын аргагуй хувалзнууд болжээ тэд еерее еерсдийг её хэн болсноо харахыг ч ху сэхээ болььжээ ийм байхад улсаа бодох ард тумнээ бодно гэх сэтгэл угуй болж гаднын гар хел болж гадныхантай баялгаа гадагш гаргаж ур ашгийг нь авч байхаар гэрээ хийж гадныхны заавраар явдаг Болсон нехед байгаа цагт хэзээ ч унэн зуйл гарахгуй нээ
2015-04-03
Зочин:
Юм хийхэд хойш нь татдаг Монголчууд тийм баян хүмүүс үү? Эдийн засгийг аврах хэрэгтэй
2015-04-03
Зочин:
Эдийн засаг хамгийн чухал. Ардын нам, Хувьсгалт намийнхан Монгол улсыг битгий хойш ни тат тэхүү.
2015-04-03
Зочин:
Yrunhiilugch, Yrunhii said mash sain ajilj baina sh dee. Ediin zasgiig awrah l heregtei baina shd ee
2015-04-03
Baagiii:
Shorongiin hulgaich ch Ebe shig saihan buttering baihgui yu. Ebe yag adilhan bultreh yum. 25 jil bulterlee. Odoo bolj uz. Ih udval Shar Hadand ochino shuu.
2015-04-03
Baagiii:
Shorongiin hulgaich ch Ebe shig saihan buttering baihgui yu. Ebe yag adilhan bultreh yum. 25 jil bulterlee. Odoo bolj uz. Ih udval Shar Hadand ochino shuu.
2015-04-03
Зочин:
Ediin zasag ymar baidaltai baigaa bilee. iim l hural chuulgan heregtseetei baisan biz. Amjilt husie
2015-04-03
Зочин:
Ediin zasag ymar baidaltai baigaa bilee. iim l hural chuulgan heregtseetei baisan biz. Amjilt husie
2015-04-03
Зочин:
ta hend itgej ediin zasgaa hymralaas garguulmaar baina? uurt chini law bi itgehgui
2015-04-03
Зочин:
чам шиг мулгуунууд л харин зайлмаар бна
2015-04-03
Mongol:
Bitgii shaaagaad bai. Odoo ta nart itgeh gants hun baihgui. Zailtsgaa Mongoloos.
2015-04-03
Зочин:
ta hend itgej ediin zasgaa hymralaas garguulmaar baina? uurt chini law bi itgehgui
Зочин:
чам шиг мулгуунууд л харин зайлмаар бна
Зочин:
ийм яриаг л популизм гэхгүй юмуу... хамгийн хамгийн тор судалгаа энэ тэрийг яаж хамгийн хамгийн байлгаж байгаа нь ерөнхийлөгчийн яриа, ам, ажил...
2015-04-03
Зочин:
hulhaichnariig haraad bgaarai
Зочин:
ийм яриаг л популизм гэхгүй юмуу... хамгийн хамгийн тор судалгаа энэ тэрийг яаж хамгийн хамгийн байлгаж байгаа нь ерөнхийлөгчийн яриа, ам, ажил...
2015-04-03