Цох хорхой гэнэт олширбол
2015-04-05

Цох хорхой гэнэт олширбол

Энэ өдөр өмнө зүгээс хур буувал өвс ургамал муу ургаж, үр тарианы ургац муудаж тааламжгүй болно хэмээн үздэг. Хэрвээ шувуу гол мөрний усанд орвол дулаарахын шинж. Хаврын цас шоргоолжны үүрийн хойд хэсгээс эхэлж хайлбал зуншлага сайхан болж, өв ургамал тэгш ургахын тэмдэг хэмээн үзнэ. Цох хорхой гэнэт олширч энд тэндгүй гүйж харагдвал зун нь хуурай болно хэмээн зөгнөдөг. Энэ бүхэн бол ханш нээх өдрийн цаг агаар, байдлыг шинжиж зун намрын өнгийг тодорхойлоход хардаг шинж тэмдгүүд.

Энэ өдөр ханш нээж байна.  (Монгол зурхайн цаг тооны бичигт 10:44 цагт)  нээнэ гэж буужээ.

Ханш нээхийг энгүүндээ бол бид бид ичигсэд хөдлөх газар гэсэж цаг эргэсэн өдөр гэж ойлгодог. Ханш нээхэд амьтад хөдөлж, ичсэн тарвага зурам нүхнийхээ ам руу харж хэвтдэг байна.  Энэ цагт булгийн ус задгайран оргилохоос гадна голын мөс ханзарна.  

Билгийн тооллоор нэг жилийг хорин дөрвөн улиралд хуваан үздэг. Эдгээр улирлын нэг улирал нь эхэлж байгаа өдөр гэж бөгөөд хаврын их улирлын доторх зургаан бага улирлын тав дахь нь ажээ.

Энд нэг зүйлийг онцгойлж хэлэх ёстой байх. Хүмүүс ханш нээх өдөр өөд болсон хүмүүсийнхээ газрыг эргэдэг. Хэдийгээр энэ нь буян санасан нэг үйл мөн боловч энэхүү ёсыг дорно зүгийн ард түмэн мөрддөг байжээ. Хятадууд ханш нээх өдрийг гэгээн тунгалаг сайн өдөр хэмээн билэгшээж өвөг дээдсийнхээ шарил, онгоныг хүндэтгэн тахидаг заншилтай байна. 

Мөн Ханш нээх өдөр Хятадууд өөд болсон хүнийхээ нэрийг муутуу цаасан дээр бичээд үнсийг нь шатаадаг байна. Энэ нь өөд болсон хүний сүнсийг төрөлх нутаг, хөрс шорооноосоо холдуулж түргэн хүн болгон эргэн ирүүлэхийг бэлгэдсэн сайн үйл хэмээн үздэг. Ханш гэсэн нэршлийг хөөвөл мөн л Дорнын улбаатай болж ирнэ.  Хятадын Хан Ши гэдэг хаан байсан гэх. Тэр хаан энэ улирал эхлэ­хээр газар гэсэж, тариа­лан эхлэхэд тохиромжтой боллоо хэмээн тусгай ёслол хийдэг байсан учраас энэ улирлыг уг хааны нэрээр Ханши хэмээн нэрлэх болсон гэсэн эх сурвалж байдаг байна.

Зурхайчид ханш нээх өдрийг тэмдэглэхдээ шар зурхайгаа зурж тухайн жилийн зун, намар ямар байхыг тодорхойлдог байсан аж. 


1990-д оноос хуучин бүхэн сэргэх үед хотынхон ханш нээх өдөр талийгчийнхаа газарлуу явдаг болсон. Энэ нь бараг нэгэн шинэ ёс болж хэвшиж эхэлсэн байдаг.  Хаврын энэ өдөр талийгчийнхаа газрыг эргэхгүй бол сэтгэлийн өртэй мэт үлддэг нөлөөлөл ч бий болсон. яг Ханш эхлэх үед булшийг нь эргэдэг ёс биднийх биш.

Энд хэдэхэд ер нь бол энэ өдөр тийм онцгой өдөр биш. Шинэ улирал эхэлж байгаа жирийн л нэг өдөр гэдгийг лам хамба нар дуу нэгтэй хэлдэг. Харин ханш нээх өдрийн ёс цээр хөдөө нутагт илүү мэдрэгддэг байж.

Энэ өдөр малчид морь, сувай гүүнийхээ дэлийг авч засахаас гадна дөрвөн настай хязаалан үрээг хөнгөлдөг байна. Мөн энэ дөр хонь малынхаа хашаа хороог сэргээж, ямааныхаа ноолуурыг самнаж эхэлдэг ёстой аж.

Энэ өдөр дүйчин өдөр шиг тусгай засал ном байдаггүй харинхөрс, шороо хөндөхгүй байх, газар ухаж, сэндийчихийг тэвчих хэрэг­тэй ба мөн байгаль дэлхийдээ идээ, будааныхаа дээжийг өргөж болно гэнэ.

...  "ханш нээх" гэдэг хэллэг нь ч өөрөө буруу бөгөөд энэ бол "ханш эхлэх" үе юм. Бүр зарим хүмүүс ханш нээх үеэр ичигсэд хөдөлдөг ч гэж ярьдаг. Ичигсэд ханш эхлэхээс өмнө хөдөлдөг бөгөөд энэ үеийг ичигсэд хөдлөх cap гэж тусад нь нэрлэдэг ... гэж ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн "Хэл шинжлэлийн сектор"-ын ЭША,доктор (Ph.D) С.Мөнхсайхан хэлсэн байна.

 

П.Баяр

    .

 

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
sao:
tegeed yax geed bgaa yum? toimtoi yum xelchixgui buurunxiiluud bie xamgaalaad bx yum.
2015-04-07
haha:
Юу гэнэ вэ. Үнс шатаадаг гэнэ үү
2015-04-06