Ерөнхий сайдын зөвлөх амиа алджээ
2015-04-05

 

Малайзын нийслэл Куала Лампур хотын ойролцоо AK-22 гэх нисдэг тэрэг осолдож, зургаан хүн амиа алдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Осолдсон онгоцонд тус улсын Ерөнхий сайд Нажиб Разахын зөвлөх болон 2009-2012 онуудад АНУ-д элчин сайдаар ажилласан Жамалуддин Жаржис нар амиа алджээ.

 

Ослын шалтгааныг урьдчилсан байдлаар үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан гэж таамаглажээ. Зөвлөх, сайд болон бусад албаны хүмүүс Ерөнхий сайдын  охины хуриманд оролцоод, буцаж явахдаа осолдсон байна.  

 

Энэхүү ослын дараа Ерөнхий сайд твиттертээ “Бурхан та бүхнийг өршөөг” гэж жиргэж, ослын шалтгааныг хурдан олохыг албаны хүмүүст даалгажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Малайзын гэж тодотгож гарчгаа өгөөчээ
2015-04-06