АЗХ уриалж байна
2015-04-06

Маргааш буюу 4 дүгээр сарын 7-ны өдөр Ардчилсан намын анхдугаар их хурал хуралдсан тэмдэглэлт өдрийн ой тохиож Ардчилсан нам 25 нас хүрлээ. Ардчилсан хувьсгалын үр дүнд бид чамгүй сорилт бэрхшээлүүдийг туулж, олон ололт амжилтуудыг ард түмнийхээ хамтаар бүтээсэн билээ.

 

Монгол Улсын ойрын 25 жилийн түүх бол Монголын ардчиллын түүх болж, Монголын ардчиллын түүх харин Монгол хүн бүрийн амьдралын салшгүй нэг хэсэг болсон юм. Өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан ололт амжилт, туршлагуудыг дүгнэхээс илүү ирээдүйдээ хэрхэх тухай ярих нь айсуй цагийн шалгуур болж байна.  

 

Тийм ч учраас бид “өнөөдөр юу болохгүй байна?” гэдгийг бас ил тодоор ярилцаж, асуудалд шийдэл олох нь чухал юм.

 

Ардчилсан намын үзэл баримтлал, үнэт зүйлс дээр тулгуурласан шийдвэр гаргалтууд сүүлийн үед үгүйлэгдэх боллоо. Өнөөдөр манай намын ихэнх шийдвэрүүдийг албан тушаал, эрх мэдэл, хөрөнгө мөнгө дагасан бүлгүүд буюу фракцууд гаргаж байна. Ялангуяа боловсон хүчний шийдвэрүүдийг дээрх фракцууд гаргаж байна. Эдгээр шийдвэрүүдээс улбаалаад манай залуус өөр хоорондоо“МоАХ-ны”, “Алтангадасын”, “Шонхорын”, “МҮДН-ны”, “Нэг Ардчилалын” гэдэг нэр хоч зүүж харилцдаг боллоо. Энэ асуудал нь бодлогын нам болох үйл явцад том саад тотгор болж байна.

 

Ардчиллын үнэт зүйлийг дэмжигч АН-ын гишүүн гэдгээс  илүү аль нэг фракцын гишүүн гэж  харилцаж, ярьдаг болсон байна. Бид Фракцын буюу эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг үгүйсгэж байгаа юм биш, тогтолцоог нь шударгаар шүүмжилж байна. Өнөөдөр манай намд фракц дагаж, лидер тойрч, хөрөнгө мөнгө, эрх мэдэлд толгой мэдүүлж, албан тушаал шүтсэн гаж хандлага үүсэн бий болж байна. Залуус бид үнэт зүйл, зарчим, асуудал дээрэвлэлдэн нэгдэх нь ардчиллын үнэт зүйл гэж ойлгодог.

 

Цаашид АЗХолбоо Ардчилсан намын үнэт зүйлүүдийн төлөө тууштай тэмцэж, хөрөнгө мөнгө, эрх мэдэл, албан тушаал тойрч фракцалдаг зарчмын эсрэг дуу хоолойгоо хүчтэй хүргэх болно. Ардчилсан Залуучуудын холбоонд олон фракцын эрх ашиг байхгүй, зөвхөн Ардчиллын үнэт зүйлийн төлөө тууштай тэмцэх залуучууд байгаа гэдгийг улсынхаа өнцөг булан бүрт байгаа Ардчиллынхаа партизанууд, гишүүд дэмжигч, залуучууддаа дуулгая. Үүний төлөө “Фракцгүй Ардчилсан нам”-ын төлөө эвлэлдэн нэгдэхийг уриалж байна.

 

 

АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ НИЙТ ГИШҮҮД, ДЭМЖИГЧИД

Shuud.mn
Сонин хачин
azh oron nutgaas:
Mash zov zarim gazart zaluuchuud havchigdan gaduurhagdaj bga
2015-04-06
Зочин:
Ardchilsan uzel gj yu yum be? Uzel bodol baina uu? Ardiin namd ydaj oligarhuudiig demjdeg uzeltei getel ta nart yug demjdeg yum be? Odoo boltol ta nariig oilgosongui! Hun chanargui humuusiig yaj ingej olnoor tsugluulsan yum be ? Ydaj baihad estoi oodgui humuus!
2015-04-06
зочин:
АН одоо явахгүй, юу хийж чаддаггүй, боловсрол нимгэн хүмүүсээр дүүрчээ, АН, АН ын бодлого, стратеги ч гэж алга, тийм ч учраас улс орны эдийн засгийг унагааж, ард түмний амьдралыг хүндрүүллээ, улс орны хөгжлийг олон жилээр хойш татлаа, эхлээд нэг санаатай нам бол, дараа нь улс орныг яаж удирдах вэ, гэж бод, харин тэрбумаар улсын хөрөнгө иддэг луйварчидаасаа сал,
2015-04-06