Одод улаан өндөгний баярыг хэрхэн тэмдэглэв
2015-04-06

Улаан өндөгний баярыг олны танил эрхмүүд хэрхэн тэмдэглэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Бүгд цагаан туулай болов

 

 

Реалити шоуны од гэр бүл гэгддэг Ким Кардашианы эгч дүүс улаан өндөгний баяраар бүгд цагаан өнгийн хувцас өмсч, төв талбайгаар алхжээ. Ким инстаграмдаа гэр бүлийнхээ зургийн байршуулаад “Бид цагаан туулай болцгоолоо таалагдсан гэдэгт итгэлтэй байна” гэж бичжээ.

 

 

Үдэшлэг зохион байгуулав

 

 

Сахиусан тэнгэр Миранда Керр болон түүний хүү Фулин нар улаан өндөгний баяраар Лос Анжелес хотноо байрлах гэртээ үдэшлэг зохион байгуулжээ. Энэхүү үдэшлэгт жүжигчин Орланда Блум оролцсон байна. Олон төрлийн туулайны хэлбэртэй шоколадан дээр хүү “Ааваа баярын мэнд” гэж бичжээ. Керр инстаграмдаа өөрийнхөө зургийг байршуулаад “Бүх туулайг өршөөг” гэсэн байна.

 

 

Өндгөөр байлджээ

 

Дуучин Тэйлор Свифт энэ өдөр гэр бүлийнхэнтэйгээ өндгөөр байлджээ. Тэрбээр бүх өндгөө өнгө өнгийн будгаар будаж, хөрш айлынхаа хаалга, цонх руу шидэж дэггүйтсэн байна.  Тэйлор “Туулай үнэхээр хөөрхөн амьтан. Мөн тун дэггүй. Би өнөөдөр туулай шиг дэггүйтлээ” гэж жиргэжээ.     

 

       

Фэнүүддээ жигнэмэг бэлэглэв

 

 

Дуучин Мэрия Кери улаан өндөгний баяраар фэнүүддээ зориулж олон төрлийн жигнэмэг хийжээ. Тэрбээр мөн азтай нэг фэндээ охин Роегийн шоколадаар урласан өндөгийг бэлэглэжээ. Кери хамгийн эхэнд өөрийн блогт нь “Би чамд хайртай. Улаан өндөгний баяр” гэж бичсэн 100 хүнд жигнэмэгээ гэрийнх нь хаягаар явуулсан байна. Тэрбээр инстаграмдаа жигнэмэг хийж буй зургаа байршуулаад “Сайхан харагдаж байна. Хазахыг хүсч байна” гэж бичжээ.

 

 

Хүүхдүүддээ туулай бэлэглэжээ

 

Жүжигчин Гвинет Пэлтроу улаан өндөгний баяраар хүү, охин хоёртоо амьд туулай бэлэглэсэн байна. Тэрбээр инстаграмдаа туулайныхаа зургийг байршуулаад “Хөөрхөн юм аа” гэж бичжээ.

 

 

Туулай хооллов

 

 

Хөлбөмбөгчин Дэвид Бекхэм энэ өдөр Лондонгоос холгүй байрлах фермд очиж, туулай хооллосон байна. Тэрбээр сагс барьсан зургаа фэйсбүүктээ байршуулаад “Амттай байсан гэдэгт итгэлтэй байна” гэж бичжээ.

 

 

Ээждээ шоколадан туулай бэлэглэв

 

 

Бекхэмийн том хүү Бруклин 50 ширхэг шоколадаар аварга том туулай урласан байна. Бруклин инстаграмдаа “Ээждээ хайртай шүү” гэсэн байна.

 

 

Охинтойгоо бүжиглэв

 

 

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ өдөр Цагаан ордондоо байгаль орчныг хамгаалах нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авчээ. Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр тэрбээр том охин Малитай вальс бүжиглэжээ. Тэрбээр “Миний охин яг л туулай шиг эрх танхил юм аа” гэж хэлжээ.

 

 

Дусал залгуулжээ

 

 

Дуучин Майли Сайрус энэ өдөр дусал залгуулж, эрүүл мэнддээ анхаарал тавьжээ. Тэрбээр инстаграмдаа дусал залгуулж буй зургаа байршуулаад “Өвдөж байгаа ч гэсэн баярын мэнд” гэсэн байна.

 

 

Дэлгүүр хэсэв

 

 

Холливуудын нэрт жүжигчин Анжелина Жоли энэ өдөр хүүхдийнхээ хамтаар Нью Йорк хотноо үйл ажиллагаагаа явуулдаг бүх дэлгүүрээр хэсч, хувцас авчээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин