Шүүхийн шийдвэрийг маргааш мэдээлнэ
2015-04-06

Дүүргийн эрүүгйин хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд өнөөдөр хоёр эмэгтэйн амь насыг хохироосон И гэгчид холбогдох хэргийг хэлэлцсэн. Шүүхийн шийдвэрийг маргааш албан ёсоор өөрийн байрандаа танилцуулахаар болсон байна.

 

Сэжигтэн Б овогтой И нь 2014 оны тавдугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9-р хороо, Давсны булаг дэлгүүрийн хойд зүгт Хар хошуу гэх газарт хохирогч С.Б-той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж толгойн тус газарт нь чулуугаар олон удаа цохиж бусдыг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн. Мөн үүний гадна хамт явсан иргэн Б.Х-ыг гэмт хэргийг нуун далдлах зорилгоор түүний толгойн тус газар чулуугаар мөн олон удаа цохиж, амь насыг нь хохироож онц хэрцгий аргаар, хоёр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.

 

Түүний үйлдсэн энэ хэрэгт Дүүргийн нэгдүгээр прокурорын газраас Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.6, 91.2.12, 91.2.16 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
tolgoin tus gazar n chuluugaar olon udaa tsohij alah heregtei
2015-04-07
Зочин:
Цаазаар ав
2015-04-07