Тавантолгойн хэлэлцээрийг шийдвэрлэж өгөхийг АН-ын бүлгээс хүсэв
2015-04-07

Улсын их хурлын чуулган эхэлсэн энэ өдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурал боллоо. Тус хуралд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар мэдээлэл хийжээ. Мөн бүлгийн гишүүд Тавантолгойн асуудлаар мэдээлэл сонсч, дараах шийдвэрийг гаргасан байна. Энэ талаар УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар хамтарсан хэвлэлийн хурал хийж мэдээлэл өглөө.

 

“Тавантолгойн асуудлаар гурван зүйл заалттай шийдвэрийг намын бүлэг гаргалаа. Ардчилсан намын бүлэг бусад намын бүлгүүдтэй хамтарсан ажлын хэсэг гаргах нь зүйтэй, Тавантолгойн гэрээний төслийг УИХ-аар хэлэлцүүлэх зайлшгүй шаардлагатай, УИХ-аар хэлэлцсэний дараа гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгох нь зүйтэй гэж үзлээ” гэж тус намын бүлгийн дарга Х.Гарамгайбаатар хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээрийг 14 хоногт багтаан хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг бүлгийн гишүүдээс хүслээ. Энэ дагуу Тавантолгойн хэлэлцээр үргэлжлээд явна. Засгийн газар Тавантолгойн хөрөнгө оруулагч консорциумын төлөөлөлтэй уулзаж, энэ чиглэлийн зохицуулалтуудаа хийнэ.

 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар асуудлуудаа хэлэлцэж УИХ-д танилцуулна. Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар олон нийтэд хандаж үг хэлэхдээ улсынхаа эдийн засгийг тэлэх зорилготой том төслүүдээ хөдөлгөх шаардлагатай гэдгээ илэрхийлсэн. Нийгэмд үл ойлголцох байдал гаргахгүйн тулд энэ асуудлаа УИХ-аар хэлэлцүүлээд Засгийн газар холбогдох шийдвэрээ гаргаад явна” гэж хэллээ. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Зөрчсөн хуулиуд нь юу юм бэ? Иргэд өөрсдөө хууль зөрчсөн үгүйг шийдэж харийлдаа энхболдоо
2015-04-07
Зочин:
ТТ гэрээ 6 хууль зөрчсөн гэж ярьсан байсан. Ямар хуулиуд юм бэ? нэг нь хуул зөрчсөн гэдэг дээр нөгөө нь ирээд 3.2.2.2 ҮАБЗ зөрчөөөгүй гэсэн. Энхбөлд дарга илүү мэдээлэл өөрөө олж илүүү мэдээлэл тараах хэрэгтэй
2015-04-07
Зочин:
Хуулиндаа бол УИХ ярилцана гэсэн байгаа тиймээс шууд огцруулна гэж дайрдаг хууль бус л байна даа Энхболд даргаа
2015-04-07
Зочин:
Хуулиндаа бол УИХ ярилцана гэсэн байгаа тиймээс шууд огцруулна гэж дайрдаг хууль бус л байна даа Энхболд даргаа
2015-04-07
Зочин:
14 хоног урт хугацаа шүү. Хурдан шийдвэл дээрсэн. Ингэж хугацаа зааж өгөөгүй бол нөгөө хэд нь сунгах л байсан биз
2015-04-07
Зочин:
Угаасаа хуулиараа Улсын Их Хурлаар хэлэлцэж шийдэх ёстой тиймээс шийдсэн нь дээр.
2015-04-07