”Содура” өдөрлөг хийнэ
2015-04-07

 

Сүүлийн үед үзэгчдын талархалыг хүлээгээд байгаа "Содура" уран сайхны киноны өдөрлөг өнөөдөр "Hunnu mall"-ын зааланд болно. 

Өдөрлөгийн үеэр тус киноны уран сайхны киноны гол дүрын жүжигчидтэй зургаа авахуулж болох юм байна. Мөн тус киноны жүжигчин, дуучин Ч.Очгэрэлийн дуулснаар сонсч, охидын "Солонго" хамтлагтай цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой юм байна. 

Түүнчлэн, "Содура" киноны дууг хэн сайн дуулах вэ?"Содурагийн эргэн тойронд" асуулт хариултын тэмцээн зэрэг уралдаанд оролцох боломжтой ажээ.

Өдөрлөг өнөөдөр  18 цагаас "HUNNU MALL"-ын зааланд болно.

 

 

 

 

 

 

 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин