Улаан-Үдэд “Улаанбаатарын өдрүүд 2015” болно
2015-04-07


Монголын үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчилах, ОХУ-ын зах зээлд нэвтрүүлэх, борлуулалтын сувгийг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн хооронд харилцан бизнес түншлэлийн холбоо тогтоох зорилгоор Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв, Мишээл групптэй хамтран Улаанбаатартын өдрүүд-2015" үзэсгэлэн худалдааг ОХУ-ын Буриад улсын Улаан-Үүд хотод зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн худалдаа нь ОХУ-ын Буриад улсын Улаан-Үүд хотын “Улан Үдэнскаяа яармакад”үзэсгэлэнгийн танхимд 2015 оны 4 дүгээр сарын 23-25 ны хооронд болно. Тус үзэсгэлэн худалдаанд Ноос ноолууран бүтээгдэхүүн,Зөөлөн болон хатуу оёдолын үйлдвэрлэл эрхлэгч, Арьс ширэн бүтээгдэхүүн, Гар урлал болон бэлэг дурсгалын үйлдвэрлэл эрхлэгч, Алт, мөнгө эдлэл үйлдвэрлэгч нар оролцох боломжтой бөгөөд оролцох сонирхолтой бизнес эрхлэгчдийг бүртгэж байна. Үзэсгэлэнгийн талаарх мэдээллийг 318547, 95824323, 96044323, 89634323. 88099941 дугаарын утсаар авах боломжтой. Дараахь материалыг бүрдүүлнэ.


 
ОХУ-ЫН БУРИАД УЛСЫН НИЙСЛЭЛ УЛААН-ҮҮД ХОТЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД БҮРТГҮҮЛЭХ МАТЕРИАЛ
 
1. Иргэн, ААН-ын бүртгэл
2. Бараа бүтээгдэхүүний бүртгэл /1,2-ыг НЖДҮДТ-с өгсөн маягтын дагуу бөглөнө/
3. Гадаад паспортын хуулбар
4. Барааны гарал үүслийн гэрчилгээ
5. Төлбөр
6. Цээж зураг 1%
7. Компани бичиг баримтын хуулбар
8. Компани танилцуулга
9. Боршурт тавигдах бүтээгдэхүүн болон компани танилцуулга файлаар /Орос хэл дээр бэлтгэсэн байх/ авч ирэх Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв
 

Shuud.mn
Сонин хачин